Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

Ким Кардашиан Калифорнийн хуульчаар ажиллах эрхийн шалгалтдаа өнгөрсөн жил тэнцээгүй учир түр завсарлага авах болжээ. 45 настай тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард шалгалтаа давтан өгөөгүй, долдугаар сард болох шалгалтад ч орох төлөвлөгөөгүй байна гэжээ. Энэ шалгалтыг жилд хоёр удаа өгөх боломжтой байдаг аж. Гэсэн ч Кардашиан дахин шалгалт өгөхөөс татгалзаж буй бөгөөд 2027 онд л дахин оролдоод үзэж магадгүй гэснийг ойрын эх сурвалж нь мэдээлжээ.

Кардашиан “baby bar” буюу хууль зүйн дадлага хөтөлбөрт ороход шаардлагатай шалгалтад өмнө нь гурван ч удаа унасны эцэст 2021 онд дөрөв дэх оролдлогоороо давж байжээ. Харин одоо өгөхөөр оролдож буй шалгалт нь "California Bar exam" буюу Калифорни мужид хуульчаар ажиллахын тулд өгдөг шалгалт юм.

Тэрбээр Райн Мёрфигийн "All’s Fair" цувралд хуульчийн дүр бүтээдэг. Хуульчийн дүр бүтээж буй ч бодитоороо хуульч болж чадахгүй, шалгалтдаа уначихаад яваагаа тэр өнгөрсөн арваннэгдүгээр сард илчилсэн юм. Тэрбээр "Би одоохондоо хуульч болоогүй байна. Харин зурагтаар гоё хувцастай хуульчийн дүр л бүтээж байна. Хуульч болчих гээд зургаан жил явж байна. Шалгалтдаа тэнцтэл зогсохгүй. Товч зам гэж байхгүй. Тиймээс би бууж өгөхгүй. Илүү их хичээж, илүү их суралцана" гэж байв.

Гэсэн ч энэ удаагийн бүтэлгүйтэл нь түүний өөртөө итгэх итгэлд нөлөөлсөн гэдгийг тэр нуугаагүй. "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Кардашиан "Шалгалтынхаа үр дүнг хараад өөртөө итгэлгүй болж, тухгүйтсэн" гэжээ.

Шалгалтын бэлтгэл маш хүнд байгаа талаараа тэр "The Kardashians" шоуныхаа нэг ангид өгүүлж байв. Тухайн үед тэр бараг л сэтгэл зүйн хямралд орж, маш их ядарчээ. Мөн бэлтгэлийн явцад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэдрэмж төрсөн хэмээн нулимс дуслуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NZMS trkni #; xaanaas irsen barlagyyd n+k irdeg ; 2026-05-06 66.181.177.89

bainguin xylgai, oral seks aimshigtain.

Avatar

ККК өвчтэй хүүмүүсдээ таарсан мэдээлэл бэлтгэх гэж 2026-05-06 202.9.46.156

ХУУЛЬ ХЭНИЙГ Ч ТОЙРОХГҮЙ АЯТААХАН ББАЙХГҮЙ БОЛ ХУУЛЬ ЯРИНА ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-05-06 103.212.119.146

энэ бид 2 яаж хуульч болохов дээ, хайран цаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж