Ш.Энхийн-Од энэ оны NBA-ийн драфтад нэрээ өгсөнгүй

Ш.Энхийн-Од энэ оны NBA-ийн драфтад нэрээ өгсөнгүй

Ш.Энхийн-Од энэ оны NBA-ийн драфтад нэрээ өгсөнгүй

NBA-ийн драфт ирэх зургадугаар сарын 23-ны өдөр Нью-Йорк хотод эхэлнэ. Эхний өдөр нэгдүгээр тойргийн сонголтууд тодорч, хоёр дахь өдөр нь буюу зургадугаар сарын 24-нд хоёрдугаар тойргийн сонголтууд тодрох учиртай.

Энэ жилийн тухайд нийт 71 тамирчин NBA-ийн драфтад нэрээ өгчээ. NCAA-ийн дүрмийн дагуу оюутан-тамирчид тавдугаар сарын 27-ны өдрийн дотор нэрээ татаж, коллежийн сагсан бөмбөгөө үргэлжлүүлэн тоглох боломжтой.

Энэ жил америк бус 11 олон улсын тамирчин NBA-ийн драфтад нэрээ өгсөн дотор Ш.Энхийн-Одын нэр багтаагүй аж. Өөрөөр хэлбэл, Ш.Энхийн-Од энэ жилийн драфтад нэрээ өгсөнгүй. Өмнөх жилүүдэд тэрбээр нэрээ өгч, драфтын өмнөх нэгдсэн бэлтгэлд хамрагдаж, драфт болохоос өмнө нэрээ татаж байсан билээ.

Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од энэ жил NCAA-д дөрөв дэх улирлаа өнгөрүүлж, тун удахгүй төгсөх гэж байна. Түүний хувьд NCAA дэх сүүлийн улиралдаа 10.9 оноо, 5.6 самбар, 2.3 оновчтой дамжуулалт дунджилжээ. Харамсалтай нь, Өмнөд Каролинагийн их сургуулийн "Gamecocks" баг нь бүсээсээ шалгарч, NCAA-ийн шигшээ тэмцээнд шалгарч чадаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gg 2026-05-06 103.168.34.201

Enkhiin-Od maani NBA.d togloj bga zarim neg toglogchdoos bol tohoi ilvv toglogch shvv. Jishee n Bronny gj suga bn

Avatar

Айн 2026-05-06 202.126.91.194

Наад 71 тоглогч чинь хугацаанаасаа өмнө нэрээ өгсөн хүмүүсийн нэрс шүү. Энхийн-Од коллежийн төгсөх жил учраас автоматаар НБА драфтын жагсаалтад орлог байгаа шүү! Олон хүнд мэдээлэл өгч байж жоохон судалгаатай юм нийтлэнэ байгаа!!!!

Avatar

Зочин 2026-05-06 202.9.40.112

Их сайн хүү байна. Улсынхаа нэрийг харьд сайнаар гаргаад , тоглоод л өөрийгөө жаргаагаад л явж байна. Архи , тамхи хэрэглэхгүй сайн л байна. Илүү хэрэггүй ээ. Одоо хойноосоо олон чадварлаг залуусыг НБА- д ороход нь туслаарай амжилт

Avatar

Зочин 2026-05-06 59.153.112.191

Даруухан бэлтгэлээ хийгээд NCAA-даа тоглоод явж байсан бол боломж байсан л байх, нөгөө Ялалт тэргүүтэй сайн дурын пиарчид завсраас нь орж ирээд өөдөө гарсан нэгнээ татаж унагадаг зангаараа пиар нэрээр хор хутгаад, бүр хэтрүүлээд хөөрхий хүүг яагаач үгүй байхад нь оддын өвчинд нэрвэгдүүлж эвдээд карьерийг нь алаад хаячих шиг, Шараваа ч гэж Шараваа, уг нь дуулиан шуугиан багатайхан тууштай байхад л болох байсан даа

Avatar

зочин 2026-05-06 66.181.189.225

Монголдоо ирээ 3*3 өөд нь тат

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.187.192

odoohondoo nba d togloh bolooguiee

Avatar

Зочин 2026-05-06 202.126.88.174

Драфтд ороод ч сонгогдох магадлал маш бага, манайдаа л өндөр болохоос тэнд бол бараг намхандаа орно, ур чадвар төдий л сайн биш байдаг л нэг стандарт NCAA тоглогч ш дээ

Avatar

Mike fan 2026-05-06 202.131.232.156

4 жил коллежд тоглосон төгсөх курсын оюутан бол автоматаар NBA драфтд нэр нь ордог учраас нэрээ зарлах шаардлагаггүй юм байна.

Avatar

зочин 2026-05-06 202.9.46.62

Аав нь мэдэж байгаа байх даа. Одоо бол Монголдоо ирээд тоглох л хэрэгтэй байх шиг байна даа.АНУ -д бол хэцүү болсон доо.

Avatar

Нэргүй 2026-05-06 43.242.242.59

Монголынхаа шигшээд багтаж эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж явсан нь хамгийн зөв алхам юм. 3Х3 багийн шигшээд ч орж болно. Эх орондоо ирж үр удмаа бий болгож удам судраа үргэжлүүлсэн нь дээр юм. Гадаадын иргэн болох юм бол ямар ч монгол хүн байгаад бидэнд хамаагүй бас хэрэггүй юм

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.161.182

Анхны ncaa шүү дээ

Avatar

Зочин 2026-05-06 202.126.88.174

Энэний НБА-д орох угаасаа хударсан, одоо монголынхоо лигт тоглох нь зөв болох байх оо

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.161.14

угаасаа барахгүй

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.188.181

барын сүүл байснаас батганы толгой байсан дээр гэж үг байдагдаа, Монголдоо ирдээ бро…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж