ҮБХ: Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

LiveҮБХ: Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

ҮБХ: Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан өнөөдөр /2026.05.06/ Төрийн ордонд эхлээд байна. Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


 

19 : 41
2026-5-6

Ардчилсан намын ЕНБ-ийн даргаар С.Баярцогтыг сонголоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, батламжиллаа. 

Мөн Ардчилсан намын дэд даргаар Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг батламжиллаа. 

УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах зорилго дор нэгдэн улс төрд унаж босохын аль алиныг үзсэн, МАН, Ардчилсан нам хоорондох хамгийн том холбон тоглогчоор нэрлэгдэж ирсэн С.Баярцогтод ийнхүү том үүрэг, хариуцлага, итгэл найдварыг хүлээлгэн  генсек болголоо.

 

16 : 59
2026-5-6

Санал хурааж эхэллээ

Завсарлаг дуусаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Ингэхдээ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэрийг нь дэвшүүлсэн С.Баярцогтыг дэмжих эсэх талаарх санал хураалтыг эхлүүлээд байгаа юм. Үндэсний бодлогын хороо нь 378 гишүүнтэй бөгөөд 50 хувийн босго давсан санал авч байж нэр дэвшигч Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоно. 

16 : 18
2026-5-6

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал түр завсарлаад байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал түр завсарлаад байна. Завсарлага дууссаны дараа Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн С.Баярцогтыг томилох эсэх асуудлаарх санал хураалтыг нууцаар зохион байгуулах юм. 

Үндэсний бодлогын хороо нь 378 гишүүнтэй бөгөөд 50 хувийн босго давсан санал авч байж, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох юм. 

15 : 42
2026-5-6

С.Баярцогт: Итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно

 
14 : 22
2026-5-6

АН-ын ЕНБ-ийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүллээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлээд байна. Үндэсний бодлогын хороо нь 370 гаруй гишүүнтэй бөгөөд 50 хувийн босго давсан дэмжлэг хүлээж байж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох юм. 

Төгссөн сургууль, мэргэжил

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр

1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр

2003 онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга

1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч

1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат

1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996-1999 онд МСДН-ын дэд дарга

1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд

2000-2004 онд *Товхонхан* ХХК-ийн зөвлөх

2002 онд Олон Улсын валютын санд шинжээч

2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2008 -2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

13 : 33
2026-5-6

О.Цогтгэрэл: Тэмцлээ зогсоож, ялалт руугаа дөтлөх цаг ирснийг сануулъя

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ 69 дүгээр хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 
Тус хуралдааныг нээж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үг хэлэв.
Тэрбээр "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна.
Ардчилсан нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ.
1990 онд эхэлсэн Ардчиллын үйл хэрэг ахин дараагийн шатандаа гарсан онцлог сонгууль, шинэчлэлийн үйл явц намд өрнөлөө. Зориг гарган өрсөлдөж, энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн эзэд болсон шинээр сонгогдсон ҮБХ нар, тэр тусмаа залуу ҮБХ-ны гишүүддээ онцгойлон талархал илэрхийлье.
Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх.
 
Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог.
 
Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ? намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн хэлснийг эргэн сануулъя.
Нөгөө талаас дарга багаа зарлах эрхгүй, босго давуулах ёстой болсон хатуу дүрэм ч батлагджээ. Аливаа бүхэн цагтайгаас гадна хэмжээ хязгаартай. Нээлттэй, ил тод байх нь сайн ч хэмжээнээсээ хэтэрвэл намаа ч сүйрүүлэх эрсдэлтэй. Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя. Ардчилсан намын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр энд халуун тогоондоо хэлэлцэж генсек, дэд даргаа томилох шаардлага буйг тодотгоё" хэмээв.
Ардчилсан нам нь таван дэд даргатай байх тул энэ албанд Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг нэр дэвшүүлжээ. 
11 : 17
2026-5-6

80 оныхон АН-ын гал тогоог барих ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Намын дарга, бүлгийн даргын ажлыг хавсарч хийх нь зохимжгүй гэж ярьж байсан гишүүд одоо намын дарга асуудлаа шийдтэл бүлгийн даргын ажлаа давхар хийж байх нь зөв гэж байр сууриа өөрчилсөн байна. Миний хувьд сөрөг хүчний лидер нэг толгойтой байх нь ажлаа илүү чамбай хийхэд хэрэгтэй гэж боддог. Хоёр толгойтой болчихвол сөрөг хүчин өөрөө цалгардах эрсдэлтэй. Энэ асуудлаар цаашид хэлэлцүүлэг өрнөх байх. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд АН-д аль нь зөв, буруу вэ гэдгийг нам өөрөө шийдээд явах байх.

Өнөөдрийн АН-ын ҮБХ-ны хурлаар хэд хэдэн асуудал шийдэгдэх байх. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал дээр миний хувьд ямар нэгэн хувийн байр суурь байхгүй.

Түүх харахад 70-аад оныхон нам дотроо болон том улс төрдөө гол шийдвэр гаргагчид болж байна. Харин намын гол тогооны, улс төрийн шавар зуурдаг ажлуудад 80-аад оныхондоо эрх мэдэл өгөх ёстой гэсэн байр суурьтай байна. 

Намын эв нэгдлийн хувьд манай нам дотор механик хүн дагасан буюу хэдэн хүн бөөгнүүлчихвэл би хүчтэй болчихно гэсэн жагсаалын уралдаан болоод байна шүү дээ. Хэний ард хэдэн хүн байна, хэн хэдийг цуглуулж чадав гэдэг уралдаан. Нам доторх ийм уралдаан намыг сүйтгэдэг. Хуваагдлыг илүү гүнзгий болгодог. Энэ хуваагдлын голоор урсаж байгаа урсгалыг нам өөрөө тавьдаггүй, гаднаас урсгадаг. Нэг мэдэхэд голын хоёр эрэг дээр гараад зогсчихсон байдаг. Тиймээс бусдын урсгаж байгаа голын хоёр эрэг дээр зогсохоос илүүтэй, бид нар голдоо асааж байгаа үзэл санааныхаа  галаа тойрч нэгдэх цаг болсон. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Миний бие Нэг Монгол фракцын тэргүүнээр өчигдөр сонгогдлоо. Та бүхэн энэ фракцыг мэдэж байгаа байх 2020-2021 онд АН хоёр хагарчихсан байхад энэ намыг нийлүүлсэн, АН 11 гишүүнтэй байхад 42 гишүүнтэй болгож чадсан. Тухайн үеийн УИХ-ын 6 гишүүн дээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Л.Гантөмөр дарга гээд нийт 8 хүн Нэг Монгол фракцыг тухайн үед байгуулцаж байсан. Үүнээс хойш 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны тэргүүн нь Н.Ганибал дарга байсан. Дараа нь Ц.Туваан дарга байсан, ингээд өчигдөр нийт гишүүдийнхээ олонхын саналаар  миний бие Нэг Монгол фракцын тэргүүн боллоо. 

Өнөөдрийн хурлаар хүнтэй холбоотой хоёр асуудлыг хэлэлцэх байх. Үлдсэн ажил нь ирэх сонгуулиудтай холбоотой дүрэм журмууд орж ирнэ. 

Миний хувьд ямар нэгэн хувийн байр суурь байхгүй Ерөнхий нарын бичгийн даргын асуудал зарчмын байр суурин дээр явах байх. Ямар нэгэн хор найруулж намыг авах гэсэн хүмүүсийн эсрэг Нэг Монгол фракц хатуу зогсоно. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсийн талаар таамаглал нэлээд явж байх шиг байна. Миний хувьд нэр дэвших боломжтой хугацаанд нэрээ дэвшүүлье гэж бодож байна. Гэхдээ энэ хурал хойшилсон нь өнөөдрийн ҮБХ-ны хуралтай ямар ч хамаагүй. 

Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд гэвэл ямар хүн байсан адилхан манай намыг л хүн байгаа шүү дээ. Монгол Улсдаа ардчиллыг бэхжүүлэх үзэл баримтлалтай л хүн байх ёстой. Гол нь намын эв нэгдлийг хангаж чадах, урт хугацаанд ялалтад хүргэх хүн байна уу гэдгийг мөрийн хөтөлбөрийг нь харж байж дэмжинэ гэж бодож байна. 

Эв нэгдэл гэдэг гаднаа харагддаг зүйл биш. Манай нам нээлттэй нам. Би үүнийг дэмжинэ, дэмжихгүй гэж байр сууриа илэрхийлдэг. Тэгээд олонхоороо шийдвэр гаргадаг. Үүнийг хүмүүс задрал гэж хараад байх шиг байна. Энэ бол үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлж байгаа л асуудал юм. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн даргыг нууц санал хураалтаар сонгоно. Гэхдээ цаашид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын дарга Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрөө томилдог тогтолцоотой болох хэрэгтэй гэж харж байна. Ингэж байж намын дарга өөрийн багаа бүрдүүлээд, хариуцлагаа өөрөө үүрч сонгуульд ордог болно. Үгүй бол хувь хүний асуудлаас болж нам дотроо талцаж, хоёр хуваагдсан мэт дүр зураг үүсдэг. Мөн нам дотор фракц үүсэх нөхцөл бүрдэж байна.

Улс төрийн нам бол үзэл санааны нэгдэл байх ёстой. Тиймээс намын дарга, Ерөнхий сайддаа бодит эрх мэдэл өгдөг эрх зүйн орчин хэрэгтэй. Ийм тогтолцоо бүрдэхгүй бол парламентын засаглал өөрөө доголдож, асуудал үүсдэг сул тал харагдаж байна.

 

 

 

10 : 35
2026-5-6

АН-ын ҮБХ-ны хуралдаан эхэллээ

АН-ын ҮБХ-ны гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.


АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амартүвшин: 

-ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан байгаа. УИХ-д нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Ерөнхий нөрийн бичгийн даргын асуудал, намын дэд дарга нарын асуудал мөн орж ирэх болов уу. 

Бид мэдээж орон нутгийн намын гишүүд болон бүх түвшний намын гишүүдийн бодлогыг харгалзах ёстой. Эцсийн дүндээ энэ бүхэн чинь сонгуульд зориулсан л зохион байгуулалт шүү дээ. Тэгэхээр иргэд, сонгогчдын саналыг бас харгалзах ёстой. Шулуухан хэлэхэд нэр цэвэр шинэ үеийн төлөөлөл, удирдан зохин байгуулах чадвартай, олон үзэл санаа бүхий фракцуудын дундын байр суурийг хангаж чадахуйц хүн гарч ирэх ёстой гэж бодож байна. 

Өчигдөр Хяналтын Ерөнхий хорооны тогтоол гарсан юм байна. Үүний дагуу хэн ч байсан нэрээ дэвшүүлэх эрхтэй болж байгаа юм байна. Тэгэхээр эндээс намын дарга өөрөө шүүлтүүрээ хийгээд нэр дэвшигчдийг оруулж ирнэ. Ингээд бусад нь ҮБХ-ны гишүүдийн гаргах шийдвэр шүү дээ. ҮБХ-ны 378 гишүүн бүгд л өөр өөрийн туршлагатай, олон жил намд ажилласан чадвартай хүмүүс. 

Намын эв нэгдлийн тухайд зарчим үйлчлэхгүй байгаа учраас нам эв нэгдэлгүй байна. Ямар нэгэн тоглоомын дүрэмтэй байх ёстой. Өмнөх сонгуулиудад бид намын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ялагдсан. Намын жирийн гишүүд, сонгогч олон бол өгдөг саналаа л өгсөн, ажилдаагаараа л ажилласан. Маш олон төрлийн зохион байгуулалтыг хийж чадаагүйгээс бид том ялагдал хүлээсэн. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Тэгшбаяр:

-АН, МАН хоёр нэг гэрийн хоёр багана гэсэн үг. Улс оронд хэрэгтэй томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд нөгөө намтайгаа учир зүйгээ олж парламентыг босгыг давуулах үүрэгтэй. Хувиа бодож байгаа хүн байвал түүнтэй ярих зүйл байхгүй. Харин нийт улс орны эрх ашгийн төлөө чөтгөртэй ч хамаагүй тэврэлдээд парламентын босго давуулах ёстой. 

Ардчилсан Үндсэн хуультай улсын тухайд ялгаатай байр суурьтай байна гэдэг эрүүл үзэгдэл. Намын эв нэгдлийг хангана гээд худал хулгайг өөгшүүлж, дарж, хуйвалдаж болохгүй. 

Манай нам сүүлийн 10 жил эрх бариагүй. Харин нөгөө талд байгаа асуудлуудыг шүүмжлэх байр суурин дээрээ нэгдэж ирсэн. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаа олонхоороо дэмжиж сонгох хэрэгтэй. 

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга намыг даргын бодлогыг хэрэгжүүлэх ёстой учраас төрийн ажлын туршлагатай, намын дотоод фракцуудыг эвийг нь олчихдог, нэлээд ажилсаг хүн байх ёстой. Нэр дэвшигч Д.Амарбаясгалан ажилсаг сүрхий залуу. С.Баярцогт дарга ч гэсэн сүрхий хүн шүү дээ. Тэгэхээр хэн нь ч ялсан хамтраад, нэгнийгээ дэмжээд явах хэрэгтэй. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-06 202.126.90.145

Ардчилсан нам чинь олигархиудын дохио зангаагаар шийдвэр гаргадаг тоглоомын нам юм биш үү.

Avatar

сонгогч 2026-05-06 202.9.47.32

Монголчуудыг 100 жил тэжээх байсан ОЮУТОЛГОЙН ордыг харийнханд авилгаар сул өгсөн Эпштейн элбэгдоржийн хамсаатан, эх орноосоо урвагчийг толгой дээрээ гаргах нь муу ёрын шинж мөн….ингэснээрээ АН Монгол улсын "дайсан" гэдгээ баталлаа….ийм хүнийг сонгосон хүмүүс нь хөлөөрөө толгой хийгсэд, 2 хөлтэй малнууд….элбэгдоржийн хамсаатнууд барууны захиалгаар Монгол улсыг хорлон сүйтгэх ажиллагаанаас өөр юу ч хийж чадахгүй гэдгийг монгол хүн бүр өглөө бүр санаж бай !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2026-05-06 192.82.65.111

Goodbye, Democratic Party.

Avatar

nergui 2026-05-06 103.57.92.186

b**s

Avatar

Нэргүй 2026-05-06 103.10.23.120

Дараагийн сонгуульд МАН хугайараа арчуулна. Баяртай МАНгарууд.

Avatar

Нэргүй 2026-05-06 103.212.117.97

Хэ загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг шиг ан толгойноосоо муудаж эхлэв бололтой ан-д баярцогт хэрэгтэй биш баярцогтод ан хэрэгтэй байхоо буруу нам буруу хүмүүс сонгосон сонгогчид одоо андуурсан хууртагдсанаа мэдрээд эхэлсэнтэй адил ан ч буруу хүн сонгосондоо харамсах биз

Avatar

Зочин 2026-05-06 59.153.114.153

АН баяртай. Хурдан булшлагдсан нь ч дээр.

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.184.187

Бас хэд хэдэн троллууд хөлслөөд женко руу турхирчээ.

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.184.187

2021оны сонгуульд Эрдэнэ ванг Хүүк зүтгүүлж,алдарт 7%.н санал авсан үйл ажиллагаа давтагдаж байна даа.Энэ намыг нэг мөсөн дуусгах нээ.Хорино цагдана гэж шантаажилсан болоод л ичихгүй генсек болж байна.

Avatar

ЗОЧИН 2026-05-06 103.229.121.204

МАНАН СЭРГЭВ

Avatar

Нэргүй 2026-05-06 103.229.122.180

Ирэх сонгуульд АН гайгүй орох байх гэж бодож байсан чинь юу вэ Монголын ард түмнийг бүхэл үеэр нь өрөнд оруулж газар нутгаа худалдсан хулгайч гадаадын тагнуулч этгээд дарга болов 2027 2028 сонгуулиар АН үгүй болох болтугай

Avatar

зочин 2026-05-06 202.21.119.242

Одоо л зөв замынхаа эхлэл дээр гарсан байна.

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.184.187

10 хар нүглийнхээ замаар орлоо доо.Ямар ч нэр нүүргүй байж /Эрдэнэ шиг/дэвшиж л байдаг.

Avatar

Нэргүй 2026-05-06 202.9.47.21

ЦООХОР ДЭЭЛТ БОЛОН ТҮҮНИЙ ДООРХ ХАЛТАР ХҮҮХНҮҮД ЦААШ ЯАЖ СОЛИОРОХЫГ ХАРЦГААЯ БҮГДЭЭРЭЭ

Avatar

Хүний адаг Мөнхбаясгалан 2026-05-06 59.153.114.108

Ямарч боловсролгүй, шантаажчин Мөнхбаясгаланг дэд даргаар сонгодог АН дампуурчээ. Мөнхбаясгалангийн нөхөр нь а******н шоронгийн хадаас, үхлийн муугаар үхсэн новшийн амьтан байсан. Мөнхбаясгалангийн хүүхдүүдтэй гэрэлсэн хүн нэг насаараа шороо өмхэнэ шүү залуус аа!!!

Avatar

Нэргүй 2026-05-06 103.212.116.89

Баярцогтгүй 10 жил АНы хувьд хар дарсан зүүд шиг өнгөрчээ. цаашаа хэрхэхийг харах л үлдлээ

Avatar

Нэргүй 2026-05-06 103.212.116.89

болж дээ хүний өөрийнгүй л балбах юм. Оюутолгойл гэх юм овоолсон бааснууд гэрээг сайжруул чадахгүй, бүүр зогсоож чадахгүй баахан хуцалдах юм. 10 хувийн Даваасүрэн хүртэл санаа нь зовцон. ойрын өдрүүдэд нүүрсний хулгай , нууц гэрээ, Бор тээг гээд маш олон хэрэг замхарлаа даа.

Avatar

Зочин 2026-05-06 66.181.183.36

МАН-аас АН нь дээр юм гэж бодож байсан АН харин ч нэг АЦ-аараа шаалгуулдаг байна. Дараагийн сонгуулиар сөнөе гэвэл МАНАН-г сонгоорой.

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.187.192

JENKOGOOOSOO L HOL BAIGAARAA DAAAAA AH NAMIIHAAN

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.178.172

МАНгар Маньяак гаруудадад АН хэнээрээ удирдуулах нь пад байхгүй шүү. Гаж намаараа Монголчуудыг доромжилж үйлийн үрээ үр хүүхдэдээ өвлүүлэхээ л бод

Avatar

Нэргүй 2026-05-06 103.229.122.68

дөрвөд хүн нэг иймэрхүү нь иймэрхүү л байдаг юм байна Цогт гэрэл гэдэг залуу хэрэггүй дарга байна зүгээр л байдаг л нэг дөрвөд

Avatar

Зочин 2026-05-06 66.181.183.36

Дөрвөдүүд, чадалтай байх үед уйлаад, ул үнсэх шахдаг гөлөгүүд, унаад ирэхээр харь гаригаас ирсэн мэт хайр найргүй дэвсдэг л, ёстой нэг хүний шаарууд даа.

Avatar

Нэргүй 2026-05-06 103.229.122.68

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн бүхэл бүтэн хот боссон.Эрдэнэт хот бол манай улсын байгалийн баялгийн бэлэг тэмдэг.Эрдэнэт үйлдвэр одоо ч улсаа тэжээж байна.ХУЛГАЙЧУУД хулгайлж иддэггүйсэн бол дахин нэг хот ч босохоор байлаа.Оюу толгой бол зүгээр л сорогч мөлжигч

Avatar

сонгогч 2026-05-06 202.9.47.32

ЧИНГИС ХААНЫ ҮЕД УРВАЛТЫГ ХАМГИЙН ХҮНД ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ ХАТУУ ЦЭЭРҮҮЛДЭГ БАЙСАН ТҮҮХЭН БАРИМТ БИЙ.
ГЭТЭЛ ОДОО ЭХ ОРНООСОО УРВАГЧДЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЖ, ХҮНДЭТГЭН ДЭЭДЛЭХ БОЛТЛОО БИДНИЙ ЁС ЖУДАГ, ХҮНИЙ МӨС, ҮНЭЛЭМЖ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ДОРОЙТСОН НЬ ЮУГ ИЛТГЭНЭ ВЭ ?…

Avatar

Нэргүй 2026-05-06 64.119.30.210

За даа АН болон ардчилалыг дэмждэг байлаа. Хэрэв С.Баярцогтоор удирдуулж ямарваа сонгуульд орх бол АН дуусах тийшээ хандана даа. АН-д маниас дор сэтгэдэг хүмүүс байдаггүй байлтай. Баярцогт намаа нэгтгэж болохыг үгүйсгэхгүй ч аливаа сонгуульд зөвхөн танай намыг гишүүд саналаа өгөхгүй гэдгийг санаарай. С.Баярцогт Х.Баттулга 2-г ард түмэн хэний нь согох бол гэсэн судалгаа хийгээд үзээрэй дээ. Улсаа худалдсан, Оюу толой гэрээг хуудуутай хийсэн Хятадын иргэн гэж паспорт дээрээ бичүүлсэн хүнийг ард тү

Avatar

Зочин 2026-05-06 64.119.30.210

ард түмэн дэмжээд аливаа сонгуульд ялах магадлал бага даа. МАНгарууд л АН-г бутаргах гэж явуулж байгаа ажиллагаа гэдгийг АН-д байгаа эргүүнүүд ойлгохгй байгаа юм байх даа

Avatar

Үочин 2026-05-06 202.179.26.227

Хулгай луйвараас эхлээд элдэв гүжир гүтгэлэг дэндсэн цаг үе та ЕНБ ийн дарга болсонд байр хүргэе Ер нь АН тулхтай юм аа. Та гнишүүдийнхээ энэ их итгэлийг илдэхгүй авч явна гэдэгт найдаж байна. j

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.183.88

БАТТУЛГАТНУУДААР АН ДУУРСЭН БАЙХАД ЯМАР НАМ БАЙХАВ ДЭЭ ЯЛАЛТ ГЭЖ БОДОЖ ЗУУДЛЭЭД. ОГТ ХЭРЭГГУЙ НАМЫН ОРОНЦОГ. ОЛООД УДАЖ БАЙНА

Avatar

Хотын уугуул иргэн 2026-05-06 103.212.117.218

Угаасаа гадныхны гар хөл болсон намтай юу ярих билээ. Ардчилсан намын гишүүн Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг, Бат-Үүл, Баттулга гээд улс орноо гадныханд худалдсан, урвагч намтай юу ярих юм. Хоосон ардчиллын нэр барьсан авилагчид, луйварчид, зальтай этгээдүүдийн энэ ардчиллын нэр барьсан намыг татан буулгаад шинэ нам байгуулах нь зүйд нийцэнэ. Одоогийн энэ новшнуудтай ярих юм байхгуй.

Avatar

Нэргүй 2026-05-06 103.229.123.237

Чам шиг малан коммунист бас бусдыг дүгнэчих үү эргүү минь

Avatar

Нэргүй 2026-05-06 103.10.23.120

Зайлаа МАНгараа

Avatar

Нэргүй 2026-05-06 202.126.91.66

МАНгаруудыг төрийн багана гэж долоодог п тэр мангарр маньяакк намдаа очиж Монголчуудыг доромжжилл

Avatar

Нэргүй 2026-05-06 103.10.23.120

Гоё шүү ЧИ

Avatar

Нэргүй 2026-05-06 43.242.242.59

Анх улс төрийн 6 нам нэгдэж АН болсон. Тийм юм гэж байж болох уу. Үзэл бодол гэдэг зүйл чинь тийм хурдан өөрчлөгдөх боломжгүй. Тийм ч учраас АН хоорондоо байнга хагаралдж байдаг.

Avatar

Нэргүй 2026-05-06 103.229.123.237

Ямар гээчийн тэнэг дүгнэлт вэ чи оюуны хомсдолтой юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж