Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар бол 10 орчим нь зөвшөөрөлгүй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр тухайн байршилд ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрөөс газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр айлуудад мэдэгдэл хүргүүлнэ. Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айлуудын хашаа, байшинг үнэлэх үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх юм. Үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөж байна. Эл өндөрлөгөөс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг юм” гэв.

Мөн үргэлжлүүлэн тухайн орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-06 43.242.242.59

Хэрэггүй зүйлд мөнгө зарж Нямбаатар төлөвлөсөн мөнгөний талыг нь халааслах гэж байна.

Avatar

зочин 2026-05-06 66.181.166.196

Гэр хороололд хичнээн гоё сайхан юм хийгээд нэмэргүй дээ, ойр тойрны оркууд нь хулгайлаад, тоноод, сөнөөгөөд дуусгана, ямар ч юманд таарах тохирох орчин гэж байх, тэр нь байхгүй бол амьлахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж