Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Чу Аэ 2022 оны арваннэгдүгээр сард анх хэвлэлийнхний дуранд өртөж байв. Тив алгасагч баллистик пуужингийн наана аавтайгаа зогсох охин хар өмд, цагаан үслэг хүрэм өмссөн байсан. Тухайн үед есхөн настай байсан хэрнээ Чу Аэ охин намбалаг, сэтгэгдэл төрүүлэм хувцасласан байсан билээ. Энэ үеийг түүний төрийн суртал ухуулгын дебютээ хийсэн мөч гэж үздэг.
Үүнээс хойш Чу Аэгийн үсний засалт, хувцаслалт илүү чамбайрч эхэлсэн. Одоогийн хувцаслалт, хэв маягаас нь харвал түүнийг Хойд Солонгосын удирдагч болгохоор бэлтгэж байна гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ. Тэр дундаа савхин хүрэм, үслэг эдлэл, азарган тахиа хэлбэрийн үс засалтыг онцгойлон дурдаж байна. Заримдаа тэр ээжтэйгээ ижил маягаар албан хүрэм, банзал өмссөн байдаг.
Ким Чу Аэгийн хувцаслалтын хэв маягийг Хойд Солонгосын засгийн газрын Суртал ухуулгын хэлтэс тодорхойлдог байх магадлалтай.
Сэжон хүрээлэнгийн дэд захирал Чон Сон Чан хэлэхдээ "Чу Аэ ийм жаахан, тэгэхээр түүний нас ирээдүйн удирдагч болоход сул тал нь болж магадгүй. Ким Жон Уны дэглэм охиныг ээжтэй нь адилаар албан маягаар хувцаслаж байгаа нь түүний хүүхэд төрхийг далдалж, илүү төлөвшсөн дүртэй харагдуулах зорилготой үйлдэл болов уу. Заримдаа тэр цэргийн бааз зэрэг чухал газруудаар явахдаа савхин хүрэм өмссөн байдаг. Энэ бол албан хэрнээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэх хувцаслалт. Нөгөөтэйгүүр, энэ нь хар савхин хүрэм, цув өмсөх дуртай аавтайгаа хосолж буй явдал" гэжээ.
Өмнөх үеийн жишээнүүдээс харахад хувцаслалт бол Хойд Солонгосын удирдагчдын эрх мэдлээ хадгалахын тулд хэрэглэж ирсэн тактик.
Ким Жон Ун засгийн эрхэнд гарсан эхний он жилүүддээ өвөөгөө дуурайж хувцаслах замаар өөрийн эрх мэдлээ баталгаажуулан, тунхаглаж байв. Ким Ил Суны эрх мэдлийг ач хүү Ким Жон Унд шилжүүлэх ажлыг Суртал ухуулгын хэлтэс гардан гүйцэтгэсэн гэж үздэг. "Ким Жон Уныг анх гарч ирэхэд Хойд Солонгосын ард иргэд гайхаж байсан. Яагаад гэвэл түүнийг эхлээд харахад Ким Ил Суны залуу насыг шууд санагдуулж байсан. Ким Жон Уны залуу нас, туршлагагүй байдал гэсэн сул талуудыг нөхөж байсан ганц зүйл нь Ким Ил Суныг санагдуулдаг явдал нь байжээ. Тэр байтугай Ким Ил Сун дахин төрлөө гэсэн цуурхал ч ард иргэдийн дунд тархсан" гэж Чон Сон Чан хэлэв.
Өдгөө Ким Чу Аэ охин болон түүний ээж Ри Соль Жу нарыг харвал тэдний барууны хэв маягтай хувцаслалт нь "Бид уг гарал үүслээрээ эгэл ардаас ялгаатай" гэдгийг харуулж буй стратеги. Хар савхин хүрэм бол үүний тод илрэл. Чанартай савхин хувцас бол хэн нэгний онцгой статусыг илэрхийлдэг зүйл. Тансаг брэнд, савхин хүрэм, үслэг хувцас бол энгийн хойд солонгосчуудын эдэлж хэрэглэдэггүй үнэтэй эд зүйл аж.
Угтаа бол Хойд Солонгосын энгийн ард иргэд гадны соёлыг дуурайх хориотой. Гэтэл Ким Чу Аэгийн 2023 онд олны өмнө дахин гарч ирэхдээ өмссөн хар хөвсгөр хүрэм нь Францын тансаг зэрэглэлийн "Christian Dior" брэндийн загвар байсан бөгөөд 1900 ам.долларын үнэтэй байжээ.
Үүний зэрэгцээ жинсэн хувцсыг энгийн ард иргэдэд хориглосон атал Ким Жон Ун өмссөн яваа харагддаг. Энэ талаар Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ли Ву Ён хэлэхдээ "Тэд барууны соёлыг хэчнээн хориглож, янз бүрийн хууль гаргалаа ч удирдагчид хийж болохгүй зүйл гэж үгүй" гэсэн юм.

3,576.26






















































Нэргүй 2026-05-06 66.181.161.248
ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОС ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН ГАХАЙГАА БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ Ч ЧИП ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛОХГҮЙ.
ХАРИН ТИЙМ 2026-05-06 202.126.89.210
Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, хаалттай харанхуй, харгис бурангуй, өлсгөлөн ядуу, өнгөрсөн зуундаа гацчихсан, үгээгүй гуйлгачин хойд солонгос. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдадаа тархиа угаалгасан, тэр бүдүүн писда нь ам руу нь бэлэн хоол халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.
Нэргүй 2026-05-06 192.82.88.115
бүх амьтан тэгш эрхтэй,гахай бүр их эрхтэй.Жорж Орвэлл
Нэргүй 2026-05-06 202.126.89.72
Ким Жу Аэг Барон Трамптай суулгана гэсэн юу болсон бол?
Нэргүй 2026-05-06 66.181.190.89
Б.Трамп. сэтгэцийн өвчтэй нь олон нийтэд тодорхой болсон зүйл. Охин Иванка нь өв залгамжлах байх.