Гадаадын банк оруулж ирэх нэртэй хуулийн хулгай

Гадаадын банк оруулж ирэх нэртэй хуулийн хулгай

Гадаадын банк оруулж ирэх нэртэй хуулийн хулгай

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх асуудал нэг талдаа гарсан гэдгийг мэдэгдэв. Тэрбээр “Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар олон нийтээс санал авч эхэлсэн. Энэ хавар УИХ-аар орно. Гадаадын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй, бид тусгаар тогтнолоо алдахгүй. Зарим хүн гадаадын банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй мэтээр ярьдаг. Яаж мэдээд байгаа юм бэ. Эхлээд ороод ирэг л дээ, ажиллаг, дараа нь үр нөлөөг ярилцъя” гэжээ.

Түүнээс өмнө нь МАН-ын дарга Н.Учрал гадаадын банк оруулж ирээд өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг бууруулна хэмээн олон ч удаа ярьсан. Тэр энэ үгээрээ гаднын банк орж ирээд л Монголын нийгмийн хамгийн эмзэг сэдвүүдийн нэг зээлийн хүүг бууруулна гэдэг агуулга түгээсэн.

Тэрбээр "Банкны салбарт гадны банкуудыг оруулах цаг болсон. Таван жилийн өмнө гадаадын банк байгуулна гэж ярьсан бол "Энэ Н.Учрал гадны улсын гар хөл. Хятад хүн" гэж хэлэх байсан байх. Харин өнөөдөр хүмүүс алга ташиж байна. Уур амьсгал, иргэдийн сэтгэлгээ ийм болсон. Үнэнтэй нүүр тулсан, зээлийн өндөр хүүгээс залхаж байна. Ямар ч аргаар хамаагүй ард түмний амьжиргааг дээшлүүлж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, зээлийг хүүг бууруул гэж байгаа. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хаврын чуулганаар энэ эрх зүйн орчныг нээж өгнө. Банкны салбарт чөлөөлөлт хийнэ” гэж удаа дараа мэдэгдэв.

Ийнхүү бодлого тодорхойлогчид гаднын банк оруулж ирэх асуудал энэ хавар шийдэгдэнэ гэдгийг ээлж дараалан хэллээ. Гэтэл хуулийн төслийн өөрчлөлт гаднын банкуудыг урихаасаа илүү дотоодын банкуудын эздэд үйлчилсэн олон зүйл, заалт агуулсан байна.

Тухайлбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Банкны хуулийн 36.1-т Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна гэж тогтоосон.

Өөрөөр хэлбэл, системийн нөлөө бүхий арилжааны банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмших боломжгүй хатуу хязгаартай. Хуульд банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь болгож бууруулах үйл явц өнөөг хүртэл бүрэн биелээгүй байгаа. Одоогоор системийн нөлөө бүхий тав дотроос “Хас банк” л ганцаараа энэ шаардлагыг хангаж байна.

Тэгвэл эрх баригчдын олон нийтээр хэлэлцүүлж буй өөрчлөлтөөр 36.1-ийг Банкны эцсийн өмчлөгч дангаар, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ нь банкны системд нөлөө бүхий банкны хувьд нийт гаргасан хувьцааны 34 хувиас, бусад банканд нийт гаргасан хувьцааны 51 хувиас тус тус хэтрэхгүй байна хэмээн өөрчлөхөөр санал авч эхэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн САНААЧИЛСАН  энэхүү өөрчлөлт системийн нөлөө бүхий банкууд төдийгүй бусад банкуудын эзэд хувь эзэмшлээ хамгаалж, санхүүгийн салбарын либералчлалын эсрэг зогсох хуулийн хулгай мэт харагдаж байна.

Энэ мэт гаднын банкуудад үүдээ нээж, салбарыг либералчлах замаар өрсөлдөөний дагуу зээлийн хүүг бууруулна гэх гоё ганган тайлбартай хуулийн төсөлд маш олон ноцтой заалтууд байна. Хэрэв энэ өөрчлөлт УИХ-аар батлагдвал, монопольчлол давамгайлсан банкны салбарыг задлах бус харин ч хэдхэн хүн захирдаг мөнгө хүүлдэг систем үргэлжилнэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

доктор Н.Дашзэвэг 2026-05-06 138.252.29.36

Санал нэг байна. Үүнийг би аль эрт эсэргүүцсэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүнд бичсэн

Avatar

Харанхуй Засаг 2026-05-06 202.70.43.34

Энэ Завсаргүй Засаглагч Ардын Нам гуайд хийж гавьж байгаа юм угаасаа Байсангүй, Байх ч үгүй юм бна, Ардын Нам улс орныг жолоодож байгаа арга барилыг нь харахад Хэзээ ч Мэнэж хийж чадахгүй Асуудлуудаа болон Салбаруудаа АН эсвэл ХҮН намд даатгаад үлдэсэнийг нь Хандивлагч Гадаадын ОРнуудын хөрөнгөөор Хийлгэчихээд Өөрсдөө Коммунист Үзэл сурталын хар, цагаан Пи Ар Нэвтрүүлгүүд хийлгэж цацаад өөрсдөө зүгээр идэж уугаад сууцгаана….

Avatar

Нэргүй 2026-05-06 202.126.89.24

Өөр соншолт байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж