flameZ: Бид ядарч байна, Атлантад NaVi биднийг хожих байх

flameZ: Бид ядарч байна, Атлантад NaVi биднийг хожих байх

flameZ: Бид ядарч байна, Атлантад NaVi биднийг хожих байх

"Vitality"-г хожих баг олдоогүй хэвээр л байна. Тэд "BLAST Rivals" тэмцээнд түрүүлж, ээлжит цомоо хүртэв. Угтаа финалд "NaVi" тэднийг 11-0 гэсэн харьцаатай хожиж байсан ч "Vitality" бууж өгсөнгүй. Мэдээж тэмцээний "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-оор "ZywOo" тодров.

"Vitality" баг таван тэмцээн дараалан түрүүллээ.

"MVP" болсон "ZywOo" ярихдаа "Уг нь ‘flameZ’-г энэ шагналыг авна гэж бодсон. Гэхдээ ганц удаа тэднийг дээрэмдчихлээ. Роттердамд ‘ropz’ миний шагналыг дээрэмдсэн шүү дээ. Одоо миний ээлж" гэж егөөджээ.

Харин "flameZ" ярихдаа "Бид одоо амралтаа авлаа. Атлантад ‘NaVi’ биднийг хожих боломжтой. Бид үнэхээр ядарч байна. Залуус маань формондоо ороогүй байна. Бид таван өдөр л амарлаа. Энэ хугацаанд спрэй болон хөдөлгөөн өөрчлөгдсөн. Бид яг л ‘noob’-үүд шиг л байлаа. Азаар бурхан ивээлээ" гэв.

0-11 гэж хожигдож байсан ч эргэн ирж, ялалт байгуулсан талаараа франц тоглогч "Бид аль хэдийнэ хоёр дахь мапаа бодоод эхэлчихсэн байсан. Мэдээж эргэн ирэх талаар бодож байсан ч раундын харьцаа 11-1 байсан шүү дээ. Тэгээд л раунд, раундаар нь хожиж, нэг, нэгээрээ эцэст багаараа тоглолтод орж ирсэн. Бид СТ талаасаа сайн тоглоно гэдгээ мэдэж байсан" гэв.

"Vitality"-ийн дараагийн тэмцээн нь тавдугаар сарын 11-нд эхлэх "IEM Atlanta". Тэмцээн эхлэх хүртэл тэд багаараа бэлтгэл хийхгүй амарч, АНУ-ын Нью-Йорк болон Сан Франциско хотуудаар зугаалах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж