BCL Asia буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн В хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдрөөс/2026.05.05/ Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Өнгөрсөн жил энэ бүсдээ түрүүлсэн Хүлэгүүдийн тухайд энэ жил барцадтай явна. Тэд одоогоор нэг хожил, хоёр хожигдолтой нийт дөрвөн оноотой хэсэгтээ сүүл мушгиж байна.
Гэхдээ боломж бий. Чингисийн Хүлэгүүд гэх нэртэй оролцож буй тэдний хувьд эх орондоо хэсгийнхээ өрсөлдөгч гурван багийг хүлээн авна. Одоогоор В хэсэгт Таоюань Пауяань Пайлотс баг таван хожилтой дараагийн шатны эрхээ авчихсан. Тиймээс Нью Тэйпэй Кингс, Хүлэгүүд, Саут Чайна Атлетик гэсэн гурван багийн хоёр нь дараагийн шатанд шалгарах учиртай.
Хэсгийн шатанд нийт долоон баг өрсөлдөж байгаа бөгөөд үүний зургаа нь дараагийн шатанд шалгарна.
Өнөөдөр 19:00 цагаас Хүлэгүүд баг Саут Чайна Атлетик багтай тоглоно. Хожсон нь дараагийн шатанд нэг алхам ойртоно. Хоёр баг өмнө нь учраа таарахад Хүлэгүүд баг хожсон түүхтэй.
Монголын аваргууд Азиа Тоддыг явуулж, Стедмон Лемон гэх залууг нэгтгэжээ. Азиа Тоддын хувьд Хүлэгүүдийн өмсгөлтэй хоёр тоглолтод оролцсон ч хүлээлтэд хүрээгүй билээ.
3,576.26






















































Холбоотой мэдээ