Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк “Хамтдаа мэдлэгээ өсгөе” уриа дор 13 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Олимпиад 2025 оны тавдугаар сарын 8-ны Баасан гаригт болох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө. Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцох боломжтой.
Нэг их дээд сургуулиас хоёр баг өрсөлдөж болохын дээр хөдөө орон нутагт салбартай сургуулийн оюутнууд ч мөн баг бүрдүүлэн оролцоход нээлттэй. Баг тус бүр таван гишүүнтэй байх төдийгүй банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнууд байх шаардлагатай юм. Тэргүүн байр эзэлсэн баг цом, өргөмжлөл, гурван сая төгрөгийн мөнгөн шагналтай ба ганцаарчилсан төрөлд эхний таван байранд шалгарсан оюутнуудад уламжлал ёсоор ХААН Банканд ажилд орох урилга гардуулна гэдгийг дуулгахад таатай байна.
Олимпиадын бүртгэл тавдугаар сарын 6-ны 17:00 цаг хүртэл болох тул сургуулиуд оролцох багуудынхаа материалыг "recruiters@khanbank.com" цахим хаяг руу ирүүлнэ үү. Үүнд,
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Багийн бүх гишүүнийг багтаасан сургуулийн тодорхойлолт
Ирээдүйн банк, санхүүгийн салбарт манлайлах мэргэжилтэн та Монгол Улсын хамгийн том банкнаас ажлын гараагаа эхлэхийг хүсвэл энэхүү олимпиадаас бүү хоцроорой.
Олимпиадын удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР – ХААН БАНК
3,576.26






















































Холбоотой мэдээ