Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төсөл боловсруулагджээ. Тус хуулийн төслийг "News" агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа онцолж байна.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяр D-Parliament платформд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг байршуулжээ. Тус хуулийн төсөл батлагдвал 16-аас доош насны хүүхдийг насны хязгаарлалттай нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглож, цахим дарамт, дээрэлхэлт, бэлгийн мөлжлөг, хуурамч мэдээлэл, хортой контентоос хамгаалах эрх зүйн орчин бүрдэхээр байна.
Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаануудын дүнгээс харахад хүүхдүүдийн цахим хэрэглээ эрчимтэй өсөж, үүнтэй холбоотой эрсдэл ч нэмэгдсэн байна.
7-12 насны хүүхдийн тал хувь, 13-18 насныхны 77 хувь нь фэйсбүүк ашигладаг бөгөөд тэдний дийлэнх нь ямар нэг хэлбэрийн цахим халдлага, дарамтад өртсөн талаар судалгаанд дурджээ.
Мөн өсвөр насныхны ихэнх нь интернэт хэрэглэдэг бөгөөд цахим орчинд садар самуун агуулга, дарамт, гадуурхалттай тулгарч байсан тохиолдол цөөнгүй байгаа аж.
Хуулийн төсөлд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологи ашиглах, 16-аас доош насны хүүхдэд бүртгэл үүсгэхгүй байх, нас баталгаажуулахад ашигласан мэдээллийг хадгалахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх зэрэг үүргийг тусгажээ.
Мөн хүүхдийн нэр дээр хаяг нээж өгөх, өөрийн аккаунтыг ашиглуулахыг хориглох зохицуулалт орсон байна. Төрөөс хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ цахим орчин дахь хяналт, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгохоор зорьж байгаа аж.
Олон улсад ч ийм төрлийн зохицуулалт нэмэгдэж байна. Тухайлбал, Австрали улс 16-аас доош насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах хууль баталсан бол Францад 15-аас доош насны хүүхэд цахим сүлжээ ашиглахдаа эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломж нээлттэй байгаа бөгөөд иргэд D-Parliament платформоор дамжуулан байр сууриа илэрхийлэх боломжтой.
Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцаарай.
3,600.44






















































Зочин 2026-05-05 59.153.114.233
Өнгөрсөөн ! Одоо амжихгүйээ 10 орчим настай 2 хүү аутобузнд п о р н үздэг аймаар гоё тээ нэг ахынх тийм нэг эгчийх тийм гээд ярж байхийг санаандгүй сонсоод өвдөг өөрөө нугарахгээд хэцүү байсаан бурхан минь хэцүү юм билээ . Энэ башир арга гадаадуудын дэмээр дээр гарсан зоос нүдэлсэн чухал царайлсан хүмүүс монгол улсыг минь юуруу хийчивээ ?
Зочин 2026-05-05 202.21.109.2
5-6 настай хүүхдүүд хүүхэд гаргах асуудал ярьж эр эмийн асуудал ярьж байх юм.
Нэргүй 2026-05-05 138.252.29.91
шууд хориглох нь вакуумжуулалтын сонгодог хэлбэр. хүүхдэдээ итгэж байж хариуцлагатай болгоно. харин амьд харилцаа оролцсон үйл ажиллагааг нь нэмэгдүүлэх замаар интернэт рүү орох боломжийг нь олгохгүй байх нь л хамгийн эвтэйхэн шийдэл.
Цахим зайран С. Лхагважав 2026-05-05 202.126.88.66
"Хожимдсон хууль — Хууль биш, Гашуудал"
Тайлбар: 50% ба 77% аль хэдийн дотор орсон бол 16 насны хориг бол хууль биш. "Бид хамгаалж чадсангүй" гэсэн гашуудлын бичиг. Жинхэнэ хууль бол "Аврах ажиллагаа" байх ёстой. "Хожимдсон хууль. Хүүхэд аль хэдийн дотор байна. Одоо яах вэ?" "Төрөөс асууя: Завгүй эцэг эхийн оронд та хүүхдийг хамгаалах уу? Цахим ёс зүйг сургуульд үнэгүй зааж өгөөч. Мөнгөөр биш, Мөнхөөр!"