"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг танилцуулж байна.
“Тэмцэгч, тэрслэгч, шүүмжлэгч, шантаажчин, 10 хувь” зэрэг хоч аван парламентад 18 дахь жилдээ хууль батлалцаж суугаа УИХ-ын гишүүн бол Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэн юм. УИХ-д 68 суудалтай МАН парламент дахь хамгийн чухал бүтцэд тооцогдох УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог Ц.Даваасүрэн гишүүнд хариуцуулсан нь нэг талдаа давхар дээлээр нь дамжуулж, амыг нь хамхих, нөгөө талдаа тус хороонд харьяалагддаг сөрөг хүчний гишүүд болох Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг хазаарлах зэрэг олон эрх ашгийг бодож гаргасан нүүдэл гэх нь бий.
Тэрбээр энэхүү чухал албыг хүлээж аваад жил гаруйн хугацаа өнгөрч байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ хугацаанд тус хороонд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн биед халдсан гэх гомдол ирсэн ч Эрүүгийн хуульд дээрх асуудлыг зохицуулсан заалт байхгүй тул хэлэлцэх боломжгүй гэх хариултыг дэд хорооны дарга Ц.Даваасүрэн өгөөд буй. Эрх баригч хүчний олон гишүүн авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон ч прокурорын зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д мэдүүлэхгүй байгаагаас тус дэд хорооны гишүүдийг бусадтай нь харьцуулахад хийцгүйрэх талдаа гэж хэлж болно. Ер нь бэлгэдлийн талдаа дэд хороо байгуулагдав уу гэх хардлага ч дагадаг.
Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг Ц.Даваасүрэн гишүүнийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгон ажиллуулж байсан ч парламентаар баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьснаар Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг огцруулах шаардлагатай” гэх асуудлыг хөндсөнөөр чөлөөлсөн. Гэхдээ Ц.Сандаг-Очир гишүүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болгосноор УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо удирдлагагүй болоход Ц.Даваасүрэн гишүүнийг нөхөн сонгосон юм.
Энэхүү нөхөн “томилгоог” “Тэрслэгч гишүүнийхээ амыг хамхих зорилгоор хийсэн эрх баригч намынхны “бялуу хуваалт” гэх яриа ч гарч байв.
Ер нь Ц.Даваасүрэн гишүүний хувьд дан дээлтэй ажилласан жил цөөхөн. УИХ-д анх сонгогдсон жилдээ Төсвийн байгын хорооны даргаар сонгогдож байсан түүхтэйн зэрэгцээ Ардчилсан нам Засгийн эрх барьж байсан жилүүдэд ч Төсвийн байнгын хороог удирдсан юм. Энэ үедээ тэрбээр УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон байсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын хамтаар Оюутолгой төслийг балбадаг л үндсэн ажилтай болсон байв. Дубайн гэрээг байгуулсан үндэслэлээр тухайн үеийн Засгийн газрыг огцруулах асуудал ч хөндсөн удаатай. Энэ мэт шалтгааны улмаас эрх баригч нам хамгийн чухал байнгын хороогоо Ц.Даваасүрэн гишүүнд хариуцуулсан гэх нь бий.
Улмаар МАН УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд ялалт байгуулахад тэрслэгч гишүүн Эрчим хүчний сайд, Барилга хот байгуулалтын сайдын албыг тус, тус хашсан. УИХ-д Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн гишүүнийг томилох санал орж ирэхэд Г.Амартүвшин гишүүн эсэргүүцсэн удаатай. Тэрбээр “Ц.Даваасүрэн энэ танхимд хувийн шантаажийн улс төрөөр танигдсан, бусад гишүүд рүүгээ дайрч давшилдаг, тэр ажлаа сайн хийснийхээ дүнд сайд болж байгаа юм байна. Эрчим хүчний сайдаар ажиллахад чинь энэ салбарт ямар дэвшил гарсан юм. Нийслэл цахилгаан, дулаанаар тасрах гээд арай гэж өвлийг давж байна.
Нэг ч шинэ станц баригдаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай цахилгаан станцын төслийг бүгдийг зогсоосон. Гадаадын хөрөнгө оруулалтыг бүгдийг эсэргүүцдэг.
Энэ Засгийн бүх юмыг эсэргүүцэж байсан хүн одоо Барилгын сайд болох нь” гэж шүүмжилсэн юм. Харин Ц.Даваасүрэн гишүүн “Шадар гурван цэргийг шалгах ёстой” гэдэг асуудлыг би хөндсөн, энэнд юм санаад яваа юм байна. Шантаажлаад Засгийн газарт орлоо гэлээ, Ерөнхий сайд надад санал тавьсан.
Эрчим хүчний сайдаар ажиллахдаа юу бүтээв ээ гэлээ. Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд шахмал түлшний үйлдвэрийг би удирдан зохион байгуулж, бариулсан юм шүү дээ. ТЭЦ-IV ийг 90 мВт аар хүчин чадлыг нэмэгдүлээгүй бол бүр харанхуй, энд бид хуралдаж чадахааргүй байлаа. Амгаланг станцын өргөтгөл, Дарханы станц, Эрдэнэтийн станцыг тус бүр 50 мВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Миний хувьд 200 мВт-ын хүчин чадлыг бий болгосны хүчинд өнөөдөр ингэж явж байгаа. Ирэх жил нарны батерей хураагуурын 150 мВт станц ашиглалтад орно, би л эхлүүлсэн. Цаг хугацаа харуулна” гэдэг тайлбар хийсэн удаатай.
Хамгийн сүүлд Багануурын станц төслийг Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байхдаа явуулаагүй гэх дуулиан дэгдэхэд мөн л няцаасан. Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Багануурын станц төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичиг ирүүлж байсан учир Х.Баттулга уучлалт гуйх ёстой. Намайг сайд болоод Багануурын станцад очиход гэрээ байгуулагдчихсан. Улаанбаатарт баригдах тавдугаар станцын төслийг зогсоогоод энэ гэрээг байгуулсан байсан” гэж тайлбар хийсэн нь бий.
Нэгэн үе МАН-аас өрх тусгаарласан нь өөрийг нь хүчээр хөөсөн гэж мэдэгддэг. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нартай тэрсэлдэж ирсэн гишүүний нэг юм.
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг “Төсөл гацаагч” гэж шүүмжилдэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “10 хувь” гэж чуулганы танхимд үг сөрсөн удаатай. Харин тэрбээр “Ц.Нямдорж бол шантаажаар сайд хийж ирсэн, улс төрийн зөнөг” гэж хариу барьсан удаатай.
УИХ-ын 2024 оны сонгуульд тэрбээр Булган, Орхон, Хөвсгөл аймагт нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд 47, 228 сонгогчийн санал авснаар тав дахь удаагаа дараалан сонгогдсон Нийт 201, 206 сонгогчтой дээрх тойрогт 19 нам, эвслийн 87 нэр дэвшигч найман мандатын төлөө өрсөлдөхөд сонгогчдоос авсан саналын тоогоороо дөрөвт эрэмбэлэгдсэн юм.
Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд их улс төрд орж ирэхийн өмнө Сангийн яам, Боловсролын яаманд газрын даргаар ажиллаж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
- 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
- 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
- 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
- 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
- 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
ШАГНАЛ
- 2000 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2005 онд Алтангадас одон
- 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
3,595.72






















































Zochin 2026-05-05 202.72.245.198
Jinchene chutguur olon nuur gargasan boon schunaltan . Uls orond cheregtei uu chiij buteesen chaltar Davaasuren um boldoo.
Үнэн үг 2026-05-05 202.126.90.24
Сайтомо төгсөөгүй буцаад ирсэн.
Нэргүй 2026-05-05 66.181.161.41
2 нүүртэй, бэртэгчин зантай , хар амиа бодсон хогийн хүнэнцэр шүү дээ
Нэргүй 2026-05-05 103.168.34.109
10%
Зочин 2026-05-05 59.153.112.191
жинхэнэ хогийн хулгайч, шантаажчин чинь энэ дээ, хөвсгөлийнхөн юу бодож энийг дахин2 сонгоод байдгийг ойлгодоггүй, тэнэгээ харуулж, бас батлаж байгаа юм шиг л харагдах
Гарчиг 2026-05-05 202.70.43.34
Хөгжлийэ Эсрэг, Улсаа Хорлогч гэж Гарчиг өгөхгүй дээ
ChatGPT 2026-05-05 202.70.43.34
ТЭРСЛЭГ гэж нэр ЗОХИОГҮЙ байнааа, Тэрс ҮЗэлтэн гэж Зөв юмны төлөө дуугардаг, тэмцдэг хүнийг хэлэх болохоос энэ мэт Хөгжлийг гацаагч Улс Хорлогчидийг хэлэхгүй
Нара хочит Наранбаатар 2026-05-05 202.126.93.243
Монголын эмгэнэл, бузар өвгөн залууст боломж өгөөч хүүрээ
батаа 2026-05-05 66.181.190.53
Даваасүрэн бол царай шигээ бодолтой баргар оркуудын төлөөлөл. Олон жил гол яамны сайд хийж өөрийн улс төрийн карьераа л өсгөснөөс биш сайн сайхан хөгжил авчраагүй. Түүний байсан газар бүр хэрүүл, тэмцэл, хуваагдал байсан. Одоо залуу үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Чадалгүй, ноцрогдсон сэтгэлгээтэй дарга хийхээс өөр юм мэдэхгүй ийм толгой нь авах юмгүй хоцрогдолд орсон олигархуудаас салмаар бнаа.
Зочин 2026-05-05 59.153.114.249
Их хурлын гишүүд иымэрхүү ууёлал гуйлгуулаад шиыдэж болох зөрчил хөөцөлдөх хооронд нийслэлд жижигхээн замын кампани найман тэрбумын мөнгө угаасан хэрэгт орооцолдож байна Авилгын эсрэг механизмужлыг ярьж баых естой гишүүд таг чиг Наад зах нь Аудитын газрын орон тоо цалинг нэмж авилгын эсрэг бие даан т5мцэхэд нь анхаарах болсон биш үү
Хувь 2026-05-05 202.9.46.168
Тендерийн 10 хувийн авилгал хулгайя
Зочин 2026-05-05 59.153.112.122
эрчим хүчнии инженёр хүн ямар татаасаар э/з санхүү болоод явчих ваа.
Нэргүй 2026-05-05 66.181.184.13
Аваасүрэн гишүүн гэж ард түмэн авгайлав аа
Зочин 2026-05-05 59.153.114.84
Бяслаг хийнэ гэж цэцэг ургуулахаар гарч ирсэн хүн дээ
з 2026-05-05 202.9.47.37
харин ч учиртай өлөн нь гайгүй юм уу даа. их наядаар идээгүй бололтой.
Нэргүй 2026-05-05 124.158.123.242
Сайд байхдаа нэг зун цахилгааны үнийг дур мэдэн хэдэн сар нэмж хураасаныг саналаа…
CCццц 2026-05-05 66.181.178.186
Энийг харахаар жорлонгийн баасны ялаа санагдаад бдаг юм.
Нэргүй 2026-05-05 66.181.176.71
10% Хувь авах ёстой монгол хүн авбал Монголдоо үлдэнэ
Нэргүй 2026-05-05 103.229.120.240
аваасүрэн гишүүн өө баларсан юм эхний Д үсгийг нь гээгээд дүрмийн алдаа гаргасан байна.
М 2026-05-05 202.126.91.209
Хорлон сүйтгэгч.
Нэргүй 2026-05-05 66.181.177.92
зарим хүмүүс өөрсдийгөө бусдын үхлийн шалтгаан нь болдог гэдгээ мэддэг болуу