Монгол Улсад сүүлийн жилүүдэд аль ч салбарт гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх болсныг хэн хүнгүй л анзаарч эхэлсэн болов уу. Авто засвар, барилга, зам, уул уурхай, нийтийн хоол, аялал жуулчлалын салбарт хүртэл гадаад ажилчид олноор ажиллах болсон нь нууц биш. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд "амаргүй" энэ он жилүүдэд гадаадын ажиллах хүчний тоо нэмэгдэж буй нь сайны дохио биш.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлж буй санал, гомдолд ч энэ асуудал хөндөгдөх нь олширчээ. Тухайлбал, гадаадын иргэдийн оршин суух хяналт, хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалт сул байна гэсэн шүүмжлэл нэмэгдэх болсон байна.
Албан ёсны тоо баримтаас харвал, 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 133 улсын 34,241 гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж байна. Энэ нь нийт хүн амын 0.94 хувийг эзэлж байгаа ч тэдний дийлэнх буюу 17,944 нь хөдөлмөр эрхэлж байгаа нь заавал анхаарах үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл, гадаадын иргэдийн дийлэнх нь ажиллах зорилгоор ирж байна. Салбараар нь авч үзвэл, 39.3 хувь нь барилга, дэд бүтэц, 25.4 хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт, 17.1 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад ажиллаж байна.
Одоогоос есөн жилийн өмнөх тоо баримтыг сөхвөл Монгол Улсад ойролцоогоор 9500 орчим гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол одоо энэ тоо даруй хоёр дахин нэмэгдсэн байна. Ажил олгогчид гадаадаас ажиллах хүч татах болсон хамгийн гол шалтгаан нь хямд зардал, тогтвортой ажиллах хүчинтэй холбоотой. Гадаад ажилчид урт цагаар ажиллах, ажлын байраа амархан солихгүй байх зэрэг давуу талтай гэж зарим ажил олгогчид тайлбарладаг. Нөгөө талд нь монголчууд ажил хийж чаддаггүй, ажил хийлгэх гэсэн биш хийснээсээ дордуулдаг, цалин голдог, цаг алдаг, архи ууж агсам тавьдаг, хүний өмнөөс ажиллаж байгаа мэт хандлага гаргадаг гэх мэт сөрөг үгс тасардаггүй. Харин ажил олгогчдыг хүмүүс шүүмжлэхдээ цалингаасаа давсан ажил хийлгэдэг, хувь хувьсгалын ажлаа ялгахгүй зардаг гэх мэтээр шүүмжилдэг.
3,576.03






















































Нэргүй 2026-05-05 122.201.23.44
Гадаад хүнд 5 саяаас дээш өндөр цалин өгдөг, монгол хүндээ бага цалин өгдөг энэ тогтсон систем буруу байна. Багш, эмч, цагдаа гээд бага цалинтай төрийн албан хаагчдын цалингаар жишиг аваад хувийн хэвшил, монгол ажилчиддаа бага цалин өгдөг. Хятад барилгачинд өгдөг 5-6 саяаа монгол барилгачинд өгвөл монголчууд маш сайн ажиллана. Бусад гадаад оронд Монгол шиг гадаад ажилчинд өндөр нугалсан цалин өгдөг, өөрсдийнхнийгээ доош нь дардаг систем хаана ч байхгүй. Хятад барилгачинд 2 саяыг өгөөд үздээ.
Нэргүй 2026-05-05 66.181.184.156
Монголчуудад тийм чадвар байхгүй ээ. Өгсөн ч архидаад алга болно
Нэргүй 2026-05-05 203.91.115.52
Өөрсдөө ажиллах сонирхолгүй юм чинь тэгээд өөр яахын!
Нэргүй 2026-05-05 122.201.23.44
Адилхан барилгын ажилчин хятад хүнд 5 саяыг өгдөг хэрнээ монгол хүнд 2.5 саяыг өгөхөөр яаж ажиллах вэ дээ. Уул нь монгол хүндээ 5 саяыг өгвөл хятадаас илүү ажиллана шүү дээ.
Нэргүй 2026-05-05 103.57.93.209
Нийслэлээс Сэлбэ орчмйн барилгын ажлаа албаар хятад компаниудад өгсөн биз дээ. Монгол компани аваад ажиллаж байсан бол монгол ажиллагсад, компани орлоготой, тэтгэвэр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын санд мөнгө хуримтлах боложмтой байлаа даа. Албаар улс орноо хорлон сйүтгэх бодлого явуулж байгаа юм шиг, бусад нь мэдээгүй юм шиг байдаг нь харамсалтай.
Зочин 2026-05-05 103.212.116.49
Залхуу, цаг барьдаггүй, архи уудаг, ажил тасалдаг, байнга гэр бүлийн асуудалтай, цалин нэм гэж гоншгондог ийм хүмүүстэй яаж ажил явуулах юм. Гадны ажил хийдэг хүмүүсийг оруулж ирж ажилуулбал улс оронд хэрэгтэй.
сонгогч 2026-05-05 202.9.47.32
Монголчууд бид өөрсдөө арчаатай байж, ажил хийж сурмаар байна шүү. өөрсдөө ажил хийхгүй, залхуу мөртлөө ажлыг нь хийх гээд гадныхан ирэхээр дэмий зүйл яриад байх нь хэр зохмжтой юм бол
Нэргүй 2026-05-05 66.181.182.127
Манайхан өөрсдөө их хариуцлагагүй, барилгынхан цалин буугаад л хэд хоног алга болдог. Хятадууд барилга дээрээ хонон өнжин ажиллана. Хөдөө байдаг амралтын газруудад бас ажилтнууд нь харьчаад ирэе гээд хэд хоногоор алга болчдог. Тэдний оронд Балба, Филиппинээс хэдэн ажилтан аваад санаа амар ажиллуулж болдог. За тэгээд одоо 2000-аад онд төрөгсөд ажлын зах зээлд гарч байна. Тэд хамгийн бага төрөлтийн үеийнхэн, жилд бараг 30-40к төрдөг байсан үейинх. Гэтэл 70-80-аад онд 70к хүүхэд төрдөг байсан
Зочин 2026-05-05 66.181.182.16
өөрсдөө ажил хийж чадахгүй учир гадны ажилчид олдвол хийг
Нэргүй 2026-05-05 124.158.122.94
аль ч улсад гадаадын ажиллах хүчин байдаг. Монголчууд муудаа биш ажлын байрын олон сонголттой байгаа учир өөрсдөө сонгох эрхийн хүрээнд ажиллаж байна. Өнөөдөр өдрийн 120к барилга дээр ажиллах хүн алга гэдэг. Гэтэл гадаадад өдөрт олох 120к илүү мөнгө олж байгаа нь буруу гэж харахаар байна. Үнэхээр ажиллах боловсон хүчээ алдагдуулж байгаа бол хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүн бүр л хилийн дээс давж өндөр цалинтай ажил хийхийг бодож байна. Гэтэл чи эндээ үлдээд ажил хий гэх юм.
Уншигч 2026-05-05 66.181.181.108
Сав л хийвэл хулгай хийж худал ярих Монголчуудтай ажиллаж нервтэх хэрэггүй. Гадныхан хамаагүй амар даа
зочин 2026-05-05 66.181.188.212
Бид жагсаж тэрслэхээс ,бусдаас юм нэхэхээс өөр юм мэдэхгүй ухаан муу балайнууд
Hun 2026-05-05 66.181.176.89
Mgl hun yaduu murtluu zalhuu..hezee ch helsendee baidgui..arhi uuj ajilllaa taslana.hariutslaga gej zuil 0000000%
Bro 2026-05-05 66.181.176.89
Mgl hun bol adgiin ,zalguu,hulgaich,,exendee bainga buriu sanaj,ataarhaj yavdag.uuniig hun ajiluulj,tsalin tavij bga hun l oilgono.neg ch hund tsalin ugch uzeegui hun yugaa medeh ve.
Зочин 2026-05-05 66.181.161.246
Асуудлын гол нь хүндээ биш, систем тогтолцоондоо байгаа юм. Монгол хүн ажилгүй, залхуу биш гэдгийн баталгаа нь солонгост байгаа монголчуудаас харагддаг. Монгол хүн Монгол эх орондоо бизнес эрхлэх боломжийг системтэйгээр үгүй хийж, гадныханд илүү ээлтэй орчныг бүрдүүлсэн гэдэгт гол асуудал нь байгаа юм.
Нэргүй 2026-05-05 103.57.94.251
тэнд чинь диктатураар хүчээр ажилсаг сахилга баттай болгодог юм тэрийн тэсээд даваад гардаг нь цөөнх нь бусад нь буцаад ирдэгийн
хүннү 2026-05-05 66.181.161.212
Энэ үнэн монголчууд бид дээр дооргүй ангайж сууна. Хөдөлвөл хэрүүл хийнэ. Бүтээе босгоё хөгжөе гэж боддог амьтан алга. Эсэргээр хэн юу бүтээгээд байна түүнийг нь жадлан эсэргүүуэн унагах гэж отож байдаг боллоо. Сүүлдээ бүр даварч гадныхныг ад үзэх боллоо. Зам, гүүр, барилга байшин, уул уурхай…гээд эсэргүүцэлд өртөөгүй газар алга.
Нэргүй 2026-05-05 202.70.43.34
Үүнийг Контрольдох боломжгүйээ, хүн хаана ажиллаж амьдрахаа өөрөө л сонгох эрхтэй дурын асуудал ш дэ
Нэргүй 2026-05-05 103.168.34.171
Манж нар хар ажил хийхгүй хөтөвчтэй ялгадсаа зөөлгөсөөр түүхийн тавцангаас арчигдсан гэж байгаа монголчууд мөн л тийм замаар орж байна
Нэргүй 2026-05-05 202.70.43.34
Одоо тгэд Улс болж чадахгүйгээс хойш замаа бодсон дээрдэээ
Нэргүй 2026-05-05 103.57.95.11
Манайх хүн ам даанч цөөн бгаа тул аргагшйлдээ. Хаа газар ажил хийдэг ба залхуучуудын харьцаа 50/50 байдаг. Манай 50% хаанаач хүрэхгүй бна.
Нэргүй 2026-05-05 66.181.186.189
Үнэн. Ноён зантай Монголчууд. Зүгээр л машин унаж хотоор түгжрэх дуртай болсон, юу ч хийж чадахгүй байж байр машин нэхнэ. Нөгөө талаас ажил олгогчид өөрсдөө л таргалаад байхаас ажилтнууддаа анхаарал тавьдаггүй. Тэр зайг гадныхан нөхөх нь жам юм даа
Зочин 2026-05-05 202.21.109.2
Монгол барилгын компаны боссууд цалин өгөхгүй унжиж хуурч мэхэлж ядуу дорой харанхуй монголчуудыг боолоос дор үзэж олон жил тамалсан учир монгол залуучууд арга ядаад цөхрөөд хүн биш болсон зарим нь амиа хорлосон.
зочин 2026-05-05 66.181.189.71
ажил олгогчоо байнга зүхэж, харааж, таашаал авна. ажилтай орлоготойн утга учрыг үл ухна.
мах идээд манайшихгүй, өөх идээ өөриймсөхгүй. НДШ_ ЭМД төлнө, үнэндээ хэцүү
Нэргүй 2026-05-05 59.153.112.99
АЖИЛ ХИХ СОНИРХОЛГҮИ ХАЛАМЖ ХАВТГАИРСАН ЗАЛХУУ МОНГОЛЧУУД