Олон улсад танигдсан нэрт уран бүтээлч Сүн Иньчигийн бие даасан “Соёлын гүүр” үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Монгол Арт Галерейд зохион байгуулагдана.
Сүн Иньчи нь уран бичлэг, тосон зураг болон Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр бүтээл туурвидаг Хятадын нэрт уран бүтээлч юм. Тэрээр дорнын уран сайхны мэдрэмжийг барууны дүрслэх урлагийн арга техниктэй чадварлаг хослуулдгаараа онцлог бөгөөд бүтээлүүд нь гэрэл, сүүдрийн нарийн илэрхийлэл, амьд мэдрэмжээрээ дэлхийн урлаг судлаачид, цуглуулагчдын өндөр үнэлгээг хүртээд байна.
“Соёлын Гүүр” үзэсгэлэн нь уран бүтээлчийн олон талт авьяас чадвар, соёлын хил хязгаарыг давсан өвөрмөц уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой. Үзэсгэлэнгээр дамжуулан дорно, өрнийн урлагийн нэгдэл, соёл хоорондын харилцааг илэрхийлсэн бүтээлүүдийг толилуулах юм.
Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагт болох бөгөөд үзэгчид тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал үзэх боломжтой.
Уран бүтээлчийн гол амжилтууд:
- Forbes дэлхийн соёл урлагийн ёслолын Алтан медаль хүртсэн
- 2026 онд "Улсын хүндэт уран бүтээлч" ба "Хятадын урлагийн анхдагч" цол хүртсэн
- Италийн Флоренц хотын Вилла цайзын гавьяат зураач
- Харвардын их сургуулийн Урлагийн хүрээлэнгийн хүндэт академич,
- Төв Урлагийн Академийн (CAFA) зочин профессор
- Малайз болон Сингапурын засгийн газрын дээд шагналуудын эзэн
"Сүн Иньчи-гийн урлаг бол уламжлалт дорнын зураасан зураг болон барууны орчин үеийн гоо зүйн нэгдэл бөгөөд байгаль, хүн ба сэтгэлгээний зохицлыг илэрхийлдэг".
Урлаг сонирхогч та бүхнийг дэлхийн хэмжээний мастерын гайхамшигт ертөнцөөр аялахыг урьж байна.

3,576.03






















































Холбоотой мэдээ