УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.04/ хуралдаж хүүхэд, залуусыг мэдлэг ур чадварын хоцрогдлыг арилгах асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" цогц арга хэмжээний мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан байна. Тэрбээр “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон.
Мөн хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэ хоцрогдолыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл болсон.
Бодлогын хүрээнд агуулгад суурилсан сургалтаас ур чадварт шилжих буюу асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан сургалтад шилжинэ" гэдгийг хэлсэн байна. Мөн сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн “контейнер сургууль”-ийн загварыг нэвтрүүлэхээр танилцуулжээ.
Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI) туслах системийг сургалтад ашиглуулахаар төлөвлөсөн байна. Дээд боловсролын чанарын хувьд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан сургуулийн ангилал эрэмбэ, чансааг тогтоож цөөн оюутантай их, дээд сургуулиудыг нэгтгэж, бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно. Санхүүжилт, үнэлгээны хүрээнд хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан олгоно гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцлов.
Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот, хөдөөгийн онцлогт тулгуурлаж бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, багш ажилтны хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах нь зүйтэй гэдэг санал дэвшүүлсэн байна.
3,602.33






















































Нэргүй 2026-05-04 66.181.189.71
Будаа ч будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг бүхнийг мэдэгч болоод байж болохгүй дээ, Улсын бодлого юмуу, Яамны бодлого юм уу, Энхамгалангийн бодлого юм уу үүнийгээ тодорхой болгохгүй бол хүмүүс төөрөлдөж гүйцэх нь
Дорж 2026-05-04 202.126.89.143
за ямар судалгхх баыга аа.худлаа бааххн бураад мөнга идэх бас нэг арга бишүү6
Хахахахахаха 2026-05-04 202.126.89.57
МАН дангаараа 2000 оноос хойш ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАЖ БАЙГАА ШД. Гэнэт унтаж сэрсэн хүн шиг
Нэргүй 2026-05-04 103.212.116.240
боловсрол эрүүл мэндээ хөдөө орон нутагт тултал сайжруулж хөгжүүлээч дээ тийм боломж хангалттай л байсан байгаа ш дээ эзгүүрүүлэх бодлого барьсаар ирсэн ш дээ
Зочин 2026-05-04 192.82.92.42
Салбараа мэдэхгуй, самарчихаад явсан этгээдийг буцааж тавьдаг МАН гутамшиг!!!
Нэргүй 2026-05-04 103.71.100.110
Монголын сурагчдын хоцрогдол 20-30 жил байгааг олж харах чадвар чам шиг новшид байхгуй л дээ. Хедеегее ч олигтой харж чадахгуй байж.
Нэргүй 2026-05-04 202.55.188.40
малчдын сонгуулийн эрхийг хасаж эдийн засгаа дэмжиж хөгжих хэрэгтэй малчдын халамжаар хятадууд төр барьж улс орон хятадын хараат болсоор байна тархины тураалтай хятадын малчдын халамжыг зогсоосноор тусгаар тогтнолоо авч үлдэнэ
Нэргүй 2026-05-04 59.153.115.28
Багд байгуулах контйнр сургуулиа хурдан барьж 6 настануудаа гэрт нь ойртуулахгүй бол хөдөө амьдрал сүйрлээ шүү. Монгол амьдралаа мэдэхгүй баруунжсан сэтгэлгээгээр ийм балай юм хийсэн япон Лу.Гантөмөрийг гишүүнээс улсын ирээдүйг сүйтгэсэн хэргээр татах хэрэгтэй