НЭМЭЛТ:
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр бүлгийн даргыг сонгох ёстой байсан ч хойшлоод буй. Энэ талаар Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Миний хувьд намын дарга, бүлгийн даргыг салгаад ажиллах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэвч бүлгийн гишүүд “Хамтад нь хашаад яв” гэсэн. Санал хураагаад энэ асуудлыг хойшлуулж хэлэлцье, та бүлгээ удирдаад ажиллаж бай гээд олонхиороо шийдлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийг парламентын туршлагатай хүн удирдаж авч явах нь зүйтэй юм” гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Түвшин нар нэр дэвшсэн мэдээлэл бий. Х.Тэмүүжин гишүүний хувьд парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин нь анх удаа парламентад сонгогдсон, эдийн засагч мэргэжилтэй юм. Туршлага харвал Х.Тэмүүжин гишүүн илүүрхэнэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшигчдийн CV-г хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1979 онд Төв аймгийн Зуун мод сумын II-р арван жил
- 1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – Эрх зүйч /бакалавр/
- 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – Хууль Зүйн ухааны боловсролын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1994-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш
- 2004-2008 онд Нээлттэй академи Төрийн бус байгууллагын тэргүүн
- 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
- 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
- 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10-н жилийн дунд сургууль
- 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч
- 2007 онд Итали Улсын Триесте хотын Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Олон Улсын Бизнесийн удирдлага
- 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч
- 2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр
- 2016 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд Докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд Эдийн засагч
- 2000-2002 онд Эрэл ХХК-д Ахлах нягтлан бодогч
- 2003-2018 онд Апу ХК-д Санхүү хариуцсан захирал
- 2016-2024 онд Миг даатгал ХХК-д Ерөнхий захирал
- 2016-2024 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
АН-ын бүлгийн даргын асуудлыг хойшлууллаа
НЭМЭЛТ:
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар бүлгийн даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн ч сонгож чадсангүй. Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Энэ удаагийн хуралдаанаас бүлгийн даргын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна" гэдгээ мэдэгджээ. Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байгаа мэдээлэл бий. Гэвч фракци хооронд тохиролцож чадсангүй юу, аль эсвэл Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилсны дараа бүлгийн даргыг сонгох тактик барихаар шийдэв үү, ийн хойшлогдлоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийг хэн удирдахаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж чадах эсэхэд тодорхой нөлөө үзүүлэх учиртай. Иймээс бүлэг даргаараа хэний ч нөлөөнд орохооргүй, зарчимдаа үнэнч, бүлгийн 42 гишүүнийг зангидаж чадах УИХ-ын гишүүнийг сонгох нь чухал гэж үзэж буй.
Ардчилсан намын бүлэг өнөөдөр даргаа сонгоно
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.04/ 11:00 цагаас эхлэн хуралдана. Тус хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох юм. Бүлэг хуралдахын өмнө Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн. Нэр бүхий хоёр гишүүн Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшихээр болсон асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин , Б.Түвшин нар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад нэр нь яригдаж байгаа аж. Гэхдээ бүлгийн гишүүдийн хувьд “Туршлага чухал байхын зэрэгцээ хэр олон хууль санаачилж, батлуулж, хуулийн төсөл боловсруулахад гар бие оролцсон бэ” гэдэг шалгуур мөн тавигдах ёстой. Дээр нь 42 гишүүнтэй бүлгийг нэг чигт нь зохион байгуулах, хүчтэй бүлгийн дарга байх ёстой гэдэг асуудлыг хөндөж байна. Мөн эрх баригч хүчин болох МАН-ын эсрэг хүчтэй тоглолт хийж чадах, төрийн гурван өндөрлөгт барьцаалагдахааргүй УИХ-ын гишүүн бүлгийг удирдах ёстой гэх шаардлага ч тавигдаж буй.
Ардчилсан намын дүрмээр намын дарга нь бүлгийн даргыг санал болгох аж.
3,576.03






















































Цахим зайран С. Лхагважав 2026-05-04 202.126.88.66
Миний сэтгэгдэл яагаад орохгүй байна.
Цахим зайран С. Лхагважав 2026-05-04 202.126.88.66
Сайнтай ч, муутай ч гэсэн Х. Тэмүүжин дээр дээ. Гэвч тэр Ардчиллынхан шийднэ биз дээ.
Нэргүй 2026-05-04 66.181.187.223
Тэмүүжин бол жонхуу гэдгээ харуулсан, баталсан хөгийн луйварчин үл бүтэх нөхөр…. туншлага, нэр хүнд гэвэл Ганбат гишүүн өөр хүн байхгүй ээ…
Нэргүй 2026-05-04 43.242.242.59
Нөгөө гайхал Лодойсамбуу болон Ж.Баярмаа нар яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ. Уул нь дарга боло маш их амбийцтэй хоёр доо.
Сүрэн 2026-05-04 192.82.64.215
Дээрэмчин Жонхууд төмсөгдүүлээгүЙ