Ираны энхийн саналд АНУ хариу өгсөн гэв

Ираны энхийн саналд АНУ хариу өгсөн гэв

Ираны энхийн саналд АНУ хариу өгсөн гэв

Ираны хамгийн сүүлд дэвшүүлсэн энхийн саналд АНУ хариу өгсөн гэж Тегераны төрийн хэвлэлд мэдээлжээ. Пакистанаар дамжуулан хүргүүлсэн хариуг Ираны тал одоо авч хэлэлцэж байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. АНУ-ын талаас дэвшүүлсэн есөн зүйлт төлөвлөгөөний хариуд Иран 14 зүйлт төлөвлөгөөг дэвшүүлээд байсан аж.

Гэхдээ Ираны саналд хариу өгсөн гэх АНУ энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Угтаа бол Дональд Трамп Ням гаригт /2026.05.03/ Израилийн "Kan News" хэвлэлд мэдээлэл өгөхдөө Ираны саналыг хүлээж авах боломжгүй гэсэн аж.

Тэрбээр Бямба гаригт Ираны саналыг хүлээж авсан тухайгаа цахим хаягаараа жиргэхдээ "Ираны дөнгөж илгээгээд буй төлөвлөгөөг ойрын хугацаанд авч хэлэлцэнэ. Гэхдээ тэд сүүлийн 47 жилийн хугацаанд хүн төрөлхтөн болон дэлхийд хийсэн зүйлийнхээ төлөө хангалттай төлөөс төлөөгүй байгаа тул тэр саналыг хүлээн зөвшөөрнө гэж төсөөлөгдөхгүй байна" гэжээ.

Ираны дэвшүүлсэн 14 зүйлт төлөвлөгөөнд Ираны хилийн бүсээс АНУ-ын бүх цэргийг гаргах, Ираны боомтуудыг нээх, Ливан дахь Израилийн довтолгоо зэрэг дайсагнасан бүх ажиллагааг зогсоох зэрэг багтжээ. Мөн 30 хоногийн дотор эцсийн хэлэлцээрт хүрэхийг уриалсан байна. Гэхдээ Вашингтоны тавьж буй гол шаардлага болох цөмийн хэлэлцээг энэ үе шатанд хийхгүй гэж Иран онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

60 huvias 90 huvi 2026-05-04 43.228.130.118

Iranuud uranii bayajmalaa 60% -d hurgesen bga n denduu ayultai. Uchir n uraniig 60% hurtel bayajuulahad 15 – 20 jil dundajaar shaarddag bol 60% -s 90% hurgehed erdoo 1 jil hangalttai. Uuruur helbel Iran tsumiin zevsegtei bolhod mash oirtson gsn ug. Iran tsumiin zevsegtei bolbol araas n Egypt, Saudiin Arab, Brazil, Indonesia geed araas n ambitslah garuud shilee daraad aisui

Avatar

Нэргүй 2026-05-04 202.126.90.56

ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ЩВЕЙЦАРЬ ЛУУГАА АДИЛ ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ГАХАЙ БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж