МАН-ын дарга Н.Учрал төрийн үйлчилгээг цахим болгох талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Цахим яамны сайд байхдаа цахим үндэстэн хэмээh бодлогоо зарлаж, төрийн олон үйлчилгээ цахимжсан, гэхдээ бүгд биш. Одоо ч төрийн албаныхны хүнд сурталд иргэд бухимдаж, тэр хэрээр төрийн нэр хүнд уначихсан байгаа үед Ерөнхий сайд Н.Учрал, Ч.Номин сайд нар намынхаа цахимжилтад анхаараад тун завгүй явна. Шинэхэн томилогдсон сайд нар салбарынхаа ажлыг эмхлэх, цаашид ямар арга хэмжээ авах гээд тун завгүй л баймаар.
Гэхдээ Н.Учрал, Ч.Номин сайд нар томилогдоод нэг сар ч хүрээгүй байж намаа цахимжуулаад эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ынхан цахимжилтад шилжиж байгаагаа зарлав. Энэхүү шилжилтийн нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал болон Цахим хөгжлийн сайд Ч.Номин нар оролцсон юм. Үүгээр намын 300 мянган гишүүн нээлттэй мэдээлэл авах, аливаа бодлого шийдвэрт санал дүгнэлтээ тусгах боломж бүрдэж байгаа бөгөөд МАН өөрөө гишүүн төвтэй нам байх үндсэн үзэл санааг хэрэгжүүлэхэд тус систем чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Их өгөгдөл, AI технологид суурилсан тул намын гишүүний мэдээлэл авах, шийдвэр гаргалтад шууд оролцох боломжийг ухаалгаар хангах юм. Цаашлаад бизнес эрхлэгч гишүүдээ холбон, хамтран үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлог гэнэ.
Ерөнхий сайд нь Цахим яамны сайдтайгаа хамтраад намын аппликейшн хийсэн талаараа зарлаад явж байгаа нь намын ажил нь гэж харж болох ч цахим үндэстэн болж, төрийн албаныхны ажлыг нээлттэй ил тод, хурдтай, шуурхай ажиллахад цахимжилт хамгийн чухал. Байгуулагдаад нэг сартайгаа золгож байгаа Ерөнхий сайд, Цахим хөгжлийн сайд нар ихэд завтай яваа бололтой. Төрийн ажилдаа шамдаж, цахим үндэстэн болгохын төлөө бус намынхаа цахимжилтад анхаарч байхыг харвал.
Мэдээж нам, төрийн ажил чухал ч Ерөнхий сайдын болон Цахим хөгжлийн сайдад төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулж, хурдан шуурхай ажиллахад нь анхаарах цаг биш гэж үү.
Т.ОД
3,576.03






















































Наран 2026-05-04 66.181.161.76
Намынхаа ажлыг бизнестэй холбоод ирэхээр л буруу замаар будаа тээх биш үү. Одоогийн ихэнх тэрбумтангууд нам төртэйгөө нэвт холбоо сүлбээтэй.
Т1 фиста 2026-05-04 202.9.46.168
Эхлээд тог цахилгааны асуудлаа шийдэж цахилгаантай бол, дараа нь цахим гэж шоуд!!
Нэргүй 2026-05-04 202.126.88.178
удирх удирдуулзахирхзахиргдхзөвхнхуульёсныlawёсныбиелүүлхгэжбгаа шдэтүүнээсхуульбусюмболбиелүүлх шаардггү захрхизахргдхудлаа шаагаал урвуулаад баы гэснилг бишдээ тийм мэдж бхгүй.
зочин 2026-05-04 103.57.94.89
Бас л нэг гүтгэлэг, АН-ын хулгайчуудын амнаас гарсан үг бүхэн гүтгэлэг, Барууны луйварчдаас сурсан зүйл нь энэ, Гүтгэлэг, луйвар хулгай , дээрэм тонуул, шунал,бусдыг үзэн ядах, 1990 ээд онд ийм л хүмүүс байсан одоо ч энэ хэвээр
Худлаа 2026-05-04 202.9.46.168
Тэгээд мөнхөд худлаа магтан дуулуулж байх дуртай юу, танай хулгайчууд Намын магтуу гэдэг дуутай байхаа!! Балай хогнууд вэ, Монголыг сүүлийн 5,6 хан жилд сөнөөж хаячаад хулгайч, алуурчид!!
Нэргүй 2026-05-04 202.126.88.178
хужааманжууд юмыг урвуулж ашнлж ярихдаа сайн.
Нэргүй 2026-05-04 202.126.88.178
тэриыгээ ч мэдхгүй хужааманжууд.
Нэргүй 2026-05-04 202.126.88.178
монголын толгойд хужааа манжууд гарцн х***а удирдла хужаагууд хэлснээр х***а манжууд ажллдг хужаагууд удирлага х***а эрх ашг удирлагаар хамгаалж ажлдг удирдлагт орхгүй бол удирдлтаыгаа х***а удирлгтаыгаа таараагүыгэж шаадг.х***а удирдлаагаар х***а манжиын үгээр явдг юм гэж юу бхав т)а хаагч.
Нэргүй 2026-05-04 103.57.94.229
Зайлаа жинкэн боловсролгүй бөөс байна. Аяны чинь цахимжуулах…Үхсэний "Чөлөөлөх"…
Нэргүй 2026-05-04 202.70.43.34
Анх Ардчилалыхан 2009 оноос Мега төсөл ярьж Мега төсөл хэрэгжүүлсэнээс хойш Ардын намыхан түүнд нь атаархаж хорсохдоо Улсын хамаг мега болон мега биш төслүүдийг “ЗҮГЭЭР Л ИДДЭГ “ болждээ хөөрхий …
Нэргүй 2026-05-04 202.70.43.34
Цахимжаад ямар үр дүн гарсын ???? E-Mongolia-аас Цаас хэвлүүлж зөөлгөдөг хэвээрээ л байгаашдээээ ….