Ойрхи дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж эхэлсэн. Япон улс энэ тасалдлаас хойш анх удаа Оросын түүхий газрын тосыг худалдаж авлаа.
Тус улс Орос, Украины дайнаас хойш Москвагаас бараг газрын тос худалдаж аваагүй. Зөвхөн үе үе багахан хэмжээгээр л худалдаж авч байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн зун авчээ. Гэвч Ормузын хоолой хаагдсанаар сонголт багасч, Япон бусад улсын нэгэн адил эрчим хүчний өөр эх үүсвэр хайж эхэлсэн.
Японы газрын тос боловсруулах "Taiyo Oil" компани Оросын Алс дорнод дахь "Sakhalin-2" төслөөс нийлүүлэлтийг хүлээн авах төлөвтэй байна. Тус төслийн хяналтын багцыг Оросын "Gazprom эзэмшдэг" ч Японы "Mitsui" болон "Mitsubishi" компаниуд цөөн хувь эзэмшдэг.
Ихэнхдээ шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэдэг "Sakhalin-2" төслөөс газрын тос худалдахыг зөвшөөрсөн АНУ-ын онцгой зөвшөөрөл зургадугаар сард дуусна. Япон улс 2025 онд түүхий нефтийнхээ 94 хувийг Ойрхи Дорнодоос импортолж байсан. АНУ-ын онцгой зөвшөөрлийн дараа тус улс Оросын газрын тосыг худалдаж авах эсэхээ судалж үзнэ гэж мэдэгдэж байсан юм.
3,576.26






















































Нэргүй 2026-05-03 59.153.112.85
ДАЙНЫГ НЬ САНХҮҮЖҮҮЛЖ ӨГӨХ ТОМООХОН ТҮНШТЭЙ БОЛЛОО ДОО. ЯПОН БОЛ АСАР ТОМ ЗАХ ЗЭЭЛ.
Нэргүй 2026-05-03 59.153.112.85
ОРОСООС НЕФЬТИЙГ НЬ АВААД УКРАЙНД ДРОНОО НИЙЛҮҮЛНЭ. ХАХАХАХАХАХА
Нефть 2026-05-03 202.9.46.168
Монголын нефтьийг ав.
Нэргүй 2026-05-03 59.153.115.182
оросоос тос авахгүй байх аргагүй. Авч л таараа.
Демос 2026-05-03 66.181.161.41
АНУ дэлхийг хэн хэнтэй худалдаа хийхийг хянадаг мөртлөө ардчилалын эх орон гэх, Монголчууд бид ардчилал эрх чөлөөг бараг хүссэнээ хийх гэж ойлгодог тэгэхлээр жинхэнэ ардчилал гэж хаана байна
Зочин 2026-05-03 202.21.109.2
Монголчуудын хий үзэгдэл шөнийн зүүд.
зочин 2026-05-03 103.57.94.89
Дэлхийн газрын тос байгалийн хийн нөөцөнд АНУ хяналтаа тогтоож эхлэлээ, Иран унавал персийн булан бүхэлдээ америкийн хяналтад орно, Тэгээд кавказ,дундад ази рүү тэлнэ, Орос бүслэгдэж ,хятад болон ази тивийн бүх орон нефт хийн эх үүсвэргүй болж, улс орны нь хувь заяа нь барууны мэдэлд шилжинэ,Орос хятадаас өөр аль ч орон АНУ-тай тэмцэх чадваргүй,
Нэргүй 2026-05-03 66.181.191.165
Давахгүй гэсэн даваагаар долоо давна.
Нэргүй 2026-05-03 103.57.94.93
Монголчууд 3 давдаг юм…тэмбүү оросууд 7 давдаг юм бхдаа🤣🤣🤣
Нэргүй 2026-05-03 103.168.34.170
Нэг их удаан авахгvй ээ оркоо