"БЗС-гийн эргэн төлөлтийг сайжруулахаар УЕПГ-тай хамтарна"

"БЗС-гийн эргэн төлөлтийг сайжруулахаар УЕПГ-тай хамтарна"

"БЗС-гийн эргэн төлөлтийг сайжруулахаар УЕПГ-тай хамтарна"
Боловсролын сайд Л.Энх-Амгалан БЗС-гийн эргэн төлөлтийг сайжруулах чигллэээр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлээ төлөхөөс санаатай зайлсхийж төрд хохирол учруулсан тохиолдлуудыг шалгаж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Уулзалтаар,
  •  Зээлийн гэрээний хэрэгжилтийг нягтлан шалгах
  • Эргэн төлөлтөөс зайлсхийсэн, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх
  • Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн арга хэмжээг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү ажлын хүрээнд зээлийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, сангийн тогтвортой, ил тод үйл ажиллагааг хангана гэжээ. Энэ тухай салбарын сайд ярихдаа "Би дахин Боловсролын сайдаар ажиллаж байна. Хамгийн түрүүнд БЗС-гийн асуудалд цэг тавина. Би энэ сан дээр өнгөрсөн долоо хоногт очиж, ажилласан. Салбарын долоон сайдын 17 тушаал гарч, 800 орчим хүүхэд чөлөөлөгдсөн байдаг. Тэр асуудлаа одоо болтол яагаад шүүхээр эцэслэхгүй байна вэ. Тэр тушаал дунд миний гаргасан тушаал ч байгаа. Яг хэд нь нөхцөлөө биелүүлж, хэд нь нөхцөлөө биелүүлээгүй вэ гэдгээ нэг талд гаргах ёстой. Ойролцоогоор 160 орчим суралцагчийн асуудал байгаа даа. Бие биенийхээ нэр төрд хандахгүйгээр энэ сангийн хүртээмжийн асуудлыг ярья. Энэ жил гэхэд, дэлхийн шилдэг 100 их дээд сургуулийн хөтөлбөрт тэнцсэн хүүхдээс 10-ыг нь авах мөнгө байгаа. Жил бүр 100 орчим хүүхэд тэнцдэг. Бид тэр хүүхдүүдийг дахин шүүж, тэнцүүлж байгаа нь буруу юм. Тийм учраас цаашдаа дэлхийн шилдэг 100 их сургуульдаа тэнцэж, цаад сургуулиасаа тэтгэлгийн тодорхой хувийг авсан хүүхдүүдийг явуулах шаардлагатай" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-05-03 59.153.114.173

бас л олон жил ярьж бгаа хулгайч нарын хүүхдүүдтэй холбоотой луйвар сайд нь өөрөөч орооцолдсон

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:ОДОО Ч УЛС ТӨРЧДӨД ИТГЭХЭД ХЭЦҮҮ БОЛСОН ҮЕ ДЭЭ. ГЭХДЭЭ ХАРЖ Л БАЙЯ 2026-05-03 103.212.117.254

Сайн байна. Гэхдээ өрийнхөө гаргасан тушаалуудыг эхний ээлжинд цуцалж үлгэр үзүүл.Өөрийн чинь хамаарал бүхий этгээд зээлийн хүүгээ төлөөгүй тухай мэдээ гарсан. Үнэн бол төл. Сийлэгмааг ад үзэлгүй түүнд байгаа материалыг ашигла. Прокурор ашиглана биз. 2 ХАРДАЛТ БАЙНА: 1/СИЙЛЭГМАА БҮХ МАТЕРИАЛЫГ АТГ-Т ӨГСӨН. ЯАГААД УЕПГ-ЫГ СОНГОВ? ЖАРГАЛСАЙХАНЫГ ХЭН САНАЛ БОЛГОЖ ТОМИЛУУЛЛАА.2/СИЙЛЭГМААГИЙН ӨГСӨН БҮХ ХҮМҮҮСИЙГ БИШ, НАМЫНХАА ХАМААРАЛТАЙ ГИШҮҮД, САЙД НАРАА СУГАЛЖ ҮЛДЭЭХ ГЭЭГҮЙ БИЗ?

Avatar

Иргэн 2026-05-03 122.201.31.173

Энх амгалан та эхлээд Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэсэн 4 тушаалаа цуцалчих.

Avatar

Зочин 2026-05-03 59.153.114.249

Дэлхийн шилдэг сургуульд тэнцэж тэтгэлриын тодорхой хувь авсан хүүхдэд зээл олгоно гэжээ Энэ бол зөв шударга шийдвэр ятэглээ гээд бусдын өоломжиыг хулгаылсан яриа тасрахгүй Яагаад гээч Хэн тэннцэж байна вэ гэвэл ихэнх нь англи хэл дээр сургалт явуулдаг хувийн сургуулийн хүүхдүүд олонх нь баыдаг Цөөн тохиолдолд хичээл зүтгэл гаргаж өөрөө хэлний мэдлэгээ ахиулсан улсын сургуулийн сурагчид байдаг Илгээлтийн эзэд хүүхдүүд нутагтаа ганцхан жилд хэлний бэлтгэл нь ихэнхдээ хангалтгүй байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж