Тойм: Эрх баригч намын "зодоон" НИТХ дээр үргэлжлэв

Тойм: Эрх баригч намын "зодоон" НИТХ дээр үргэлжлэв

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


НИТХ-ЫН ДАРГААР Д.ИХБАЯРЫГ ТОМИЛОВ

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Даваа гаригт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг, Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын Бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж, Баасан гаригт Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд 34 төлөөлөгч оролцож, даргаараа Д.Ихбаярыг сонгов.

Баасан гаригт Монгол ардын намын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, НИТХ-ын даргад Д.Ихбаярыг томилохыг дэмжсэн байна. Тиймээс НИТХ-ын даргын томилгоотой холбоотойгоор тухайн өдрийн 17.00 цагт хуралдаж, шинэ даргаа томилов.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан юм. НИТХ-ын ээлжит бус хуралдаанд 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь буюу 93.5 хувь нь НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахыг дэмжиж санал өглөө. Иймээс А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулж, тогтоолын төслийг баталлаа.

 УЛААНБААТАРТ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭРЭЭР ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал/НИТХ/-ын дарга асан А.Баяр Мягмар гаригт /2026.04.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахгүй байх шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлана. Юун түрүүнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд үр дүнтэй ажиллаж байх хугацаанд нь "мөнгө шамшигдуулсан" гэх ямар ч нотлох баримтгүй мэдээллийг цахим орчинд зохион байгуулалттайгаар тараасан нь илт гүтгэлэг. Үүний зэрэгцээ Туулын хурдны замыг дэмжиж, НИТХ-аар тогтоол гаргуулах, хурлын тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гаргах зэрэг хууль бус шахалт, дарамтууд ирсэн ч тэдгээрийг хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь Туул голын байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл болон "Туул голын эко-терроризм" болох уу гэдэгт иргэд хариулт авах эрхтэй бөгөөд энэхүү мега төсөл нь бодит бүтээн байгуулалт уу эсвэл мега хулгай юу гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байгаа юм. НИТХ бол иргэдийнхээ эсрэг биш, тэдний эрх ашгийн талд зогсох ёстой байгууллага тул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Уг асуудлаар ямар нэгэн тэмдэглэл, тогтоол гаргахгүй бөгөөд хуралдааныг ч хийхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

Мөн Туулын хурдны зам тавигдсанаар Улаанбаатар хотын түгжрэл бодитой буурах эсэх нь эргэлзээтэй байсан. Үүний оронд нийтийн тээвэр болон авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, их дээд сургуулиудын байршлыг хотын төв рүү төвлөрүүлж буй асуудлыг дурдсан.

Монгол Улс нэгдмэл улс бөгөөд НИТХ нь бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллахдаа Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг зогсохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд уг асуудлын ойлголтын зөрүүг нэгмөр болгож, энэ төсөл нь үнэхээр мега төсөл үү, эсвэл мега хулгай, экологийн тэнцвэрт байдлын эсрэг үйлдэл үү гэдгийг тодорхой болтол төслийг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Иймд НИТХ нь иргэдийнхээ эрх ашиг болон Ерөнхий сайд, Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг байр суурь гаргаж болохгүй. Гэвч уг эсэргүүцлийг үл тоомсорлон, хүч түрэн зохион байгуулсан НИТХ-ын ээлжит бус хуралдаан нь хууль бус бөгөөд түүнийг болсон гэж тооцохгүй төдийгүй, тухайн хурлаас гарсан аливаа шийдвэр хүчин төгөлдөр бус юм" гэж мэдэгдсэн.

Т.ДАВААДАЛАЙ: АЖЛАА ӨГЧ, АТГ-Т ШАЛГУУЛНА

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэрбээр энэ талаар Баасан гаригт /2026.04.29/ мэдээлэл хийхдээ “Миний бие 2024 онд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин,  16577 иргэний санал авч, НИТХ-д сонгогдож, нийслэлийн эдийн засаг, дэд бүтэц хариуцсан Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдож, 1.6 жилийн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд 16 том төслөөс 10 -ыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын дэд бүтцийг шийдэх томоохон төслийг өөрийн биеэр хариуцаж ажиллалаа. Анхан шатанд заахаас удирдах хүртэл ажиллалаа.  Улаанбаатар хотод агаарын бохирдол, түгжрэл гэдэг хоёр дайсан бий. Улс төр амаргүй, гэхдээ  2025 оны төсгөлөөс эхлээд Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын албан тушаал руу дайрсан, эрх мэдэлд шунасан, ажил хийж үзээгүй, Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан, түүний утсан хүүхэлдэй А.Баяр төлөөлөгч нарын бүлэг этгээдүүд албан тушаалын төлөө сүүлийн хагас жилийн хугацаанд биднийг харлуулах,  гүтгэх ажлыг санаатай зохион байгуулж ирлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар А.Баярт хэлмээр байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 35 нь огцруулъя гээд шийдвэр гаргасан байхад тамгаа авч зугтаад байх юм. Ажил албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг байх хэрэгтэй гэж А.Баярт хэлмээр байна.

Цагдаагийн ерөнхий газар өдөр мэдэгдэл хийсэн, үүнийг гайхсан. Би бол хуулийн байгууллагад хүндэтгэлтэй ханддаг, цаашид ч хүндэтгэлтэй хандана. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн ажлаа өгч АТГ-т шалгуулж, хамтран ажиллана" гэлээ.

"6-10 ТЭРБУМЫН ААН-ИЙН ОРЛОГОД 15 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА"

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит /2026.04.29/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг хүртээмжтэй болгох, татварын орчныг ойлгомжтой, оновчтой болгох, мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр Засгийн газраас Татварын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Одоо хэрэгжиж байгаа заалтаар Хүн амын орлогын албан татвар/ХАОАТ/-т бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт байдаг. Энэ хөнгөлөлтийг хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнд үзүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа.

Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг бол 792 мянган төгрөгийг хөнгөлнө, түүнээс дээших орлогодоо ХАОАТ төлөх зохицуулалт оруулж байна. Жилдээ нэг иргэн 950 мянган төгрөгийг ХАОАТ-ын хөнгөлөлтөөр буцаан авна.

Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлдөг байсан. Үүний таазыг нэг тэрбум болгож байгаа. Нэг тэрбум төгрөг дотор худалдаа бизнес эрхэлж орлого олсон байх юм бол хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлнө. Нэг тэрбум төгрөгөөс дээш орлого олох юм бол татварын өмнө ашгаа тооцоод 10 хувиар татвар төлнө.

ААН-үүдийн татвар дээр 6 тэрбум төгрөгөөс доош ашигтай байх юм бол 10 хувийн татвар, 6 тэрбумаас дээш бол 25 хувийн орлогын албан татвар авдаг. Энэ хоёрын хооронд 15 хувийн савлагаа байна гэж үзээд 6 тэрбум хүртэл орлогод 10 хувь, 6-10 тэрбумын хооронд 15 хувийн татвар тооцох шатлалыг шинээр оруулж өгч байгаа. 10 тэрбумаас дээш гарах юм бол өмнө мөрдөж байсан 25 хувь гэдэг дундын зохицуулалт оруулж өгсөн. Нийтдээ 600 гаруй ААН хамрагдана. 15 хувиар татвар төлөхөд 10-16 тэрбумаар татварын ачааллыг бууруулж өгнө" гэдгийг танилцууллаа.

Мөн нас барсан 130 мянга иргэний 1072 хувьцааг хүүхдэд нь өвлүүлэх тогтоолыг батлаад байна. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр эцэг, эхийнхээ 1072 хувьцааг хүүхэд нь өвлөх болж байгаа юм. “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал Б.Даваадалайгийн өгсөн мэдээллээр нотариатоор орж баталгаажуулалт хийлгэн үнэт цаасны дансаа бүртгүүлж байж, 1072 хувьцааны хуримтлагдсан ногдол ашиг авах боломжтой болох юм байна.

"ХОТЫН ДАРГА ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА АЖЛАА ӨГӨХ ЁСТОЙ"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-03 103.212.117.211

nogoon avtobusnii hukgaich nar

Avatar

Хулгайчид 2026-05-03 202.9.46.168

Аймгийн хулгайчид зодолдоно доо..

Avatar

А 2026-05-03 59.153.113.209

НИТХ-ын төлөөлөгч нар гэж дандаа шантаажчин, тендерийн хулгайч нар,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж