Ираны дайны асуудлаарх санал зөрөлдөөний улмаас АНУ болон Германы харилцаа муудаж байна. Эл үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Германаас бараг 5000 цэргээ татахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
АНУ Германы баазуудад 36 мянга гаруй идэвхтэй алба хаагчтай. Германы батлан хамгаалах сайд Борис Писториус АНУ-ын цэргүүд Германд байрлах нь хоёр улсын ашиг сонирхолд нийцдэг гэж мэдэгдсэн. Гэхдээ АНУ цэргээ татах шийдвэр гаргах нь урьдчилан таамаглагдаж байсан гэдгийг тэрбээр онцолсон байна.
Пентагоны төлөөлөгчийн мэдэгдсэнээр уг шийдвэр нь Европ дахь АНУ-ын цэргийн байрлал, хэрэгцээг бүхэлд нь үнэлсний үндсэн дээр гарсан бөгөөд цэргүүдийг татах ажиллагаа ойрын 6–12 сарын хугацаанд хэрэгжих болно гэв. Трамп мөн Итали, Испани зэрэг холбоотнуудаа Ираны асуудлаарх АНУ-ын үйл ажиллагааг дэмжээгүй гэж шүүмжилж, эдгээр орнуудаас ч цэргээ татах боломжтойг илэрхийлжээ.
Харин Мерц АНУ-ыг Ираны асуудалд тодорхой стратегигүйгээр оролцдог гэж шүүмжилж, өөрсдийгөө доромжилдог гэж тодорхойлсон байна. Үүний хариуд Трамп цахим сүлжээгээр дамжуулан Мерцийг ширүүн шүүмжилж, муу удирдагч хэмээн буруутгасан байна.
АНУ Германд, тэр дундаа Рамштайн агаарын бааз зэрэг чухал цэргийн баазуудад олон мянган цэргээ байршуулсаар ирсэн. Гэвч Трамп НАТО-гийн холбоотнуудыг удаа дараа шүүмжилж, Европ дахь цэргийн оролцоогоо бууруулах бодлогыг дэмжсээр байна. Герман улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, ирэх онд ДНБ-ий гурван хувиас давуулахаар төлөвлөж байгаа.
3,600.44





















































Нэргүй 2026-05-02 66.181.161.145
ТУСГААР УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ГАДНЫ ЦЭРГҮҮД ГАРЧ ЯВБАЛ ХАРИН Ч САЙН БИЗ.