Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (NPT)-г хянан хэлэлцэх олон улсын чухал уулзалт болж байна. Хирошимад 1945 онд атомын бөмбөг дэлбэрэх үед эхийнхээ хэвлийд байсан Хамасүми Жиро Баасан гаригт уг хуралд үг хэллээ. Тэрбээр одоо Нобелийн энх тайвны шагнал хүртсэн амьд үлдэгсдийн байгууллага болох “Нихон Хиданкио”-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг аж.
Хамасүми үг хэлэхдээ атомын бөмбөгийн хор уршиг өнөөг хүртэл үргэлжилсээр байгааг онцлов. “80 жилийн дараа ч атомын бөмбөгдөлт нь амьд үлдэгсдийн бие махбод, өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйд нөлөөлсөөр байна. Энэ чөтгөрийн зэвсэг хүн төрөлхтөнтэй зэрэгцэн орших боломжгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Мөн 1982 онд НҮБ-д үг хэлсэн анхны атомын бөмбөгийн амьд үлдэгсдийн нэг Ямагүчи Сэнжигийн үгийг эш татсан байна. “Дахин Хирошима, Нагасакид болсон зүйлс бүү давтагд. Дахин дайн бүү гар. Дахин хибакуша бүү бий бол" гэж хэлсэн байна.
Хамасүми хэлэхдээ, дайнаас болж цөмийн зэвсгийг хэргэлдэг гэдгийг онцолж, ирээдүйд ийм зэвсгийг устгахын тулд дайныг таслан зогсоох ёстойг анхаарууллаа. Тэрбээр өнөөгийн дэлхийн нөхцөл байдал "NPT" гэрээний оршин тогтнох утга учрыг сорьж байгааг тэмдэглээд, дэлхий нийт яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон юм. Энэхүү хурал нь цөмийн аюулын талаарх дэлхий нийтийн санаа зовнилыг дахин тодотгож, зэвсэг хураах болон энх тайвны төлөөх олон улсын амлалтыг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна.
3,576.03





















































Нэргүй 2026-05-02 66.181.161.145
ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ДАРАА ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА.ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.