Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ

Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ

Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ

Мьянмарын ардчиллыг дэмжигч удирдагч Аун Сан Су Чиг шоронгоос гарган, тодорхойгүй байршилд гэрийн хорионд шилжүүлсэн гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Цэргийн засгийн газраас түүний хаана хорьж байгаа талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллээр түүнийг цэргийн албаныхантай хамт сууж буй зургийг үзүүлсэн ч хэзээ, хаана авсныг тайлбарлаагүй байна.

Аун Сан Су Чи 2021 онд болсон цэргийн эргэлтээс хойш саатуулагдсан бөгөөд авлига болон бусад хэрэгт буруутгагдан ял авсан. Харин шүүмжлэгчид түүнийг шүүсэн явдал нь шударга бус гэж буруутгадаг.

Барууны орнууд болон НҮБ Аун Сан Су Чиг суллахыг уриалсаар ирсэн. Ялангуяа тэрбээр 80 нас хүрч байгаа тул эрүүл мэндийн байдалд нь санаа зовниж байна гэж удаа дараа мэдэгдсэн. Өнгөрсөн сард болсон сонгуулийн дараа цэргийн дэмжлэгтэй шинэ засгийн газар байгуулагдсан. Уг сонгуульд ардчиллыг дэмжигч нэр дэвшигчдийг оролцуулаагүй юм. Гэсэн хэдий ч уг сонгуулийг иргэний засаглалд шилжих алхам гэж цэргийн дэглэм мэдэгдсэн.

Аун Сан Су Чиг илүү дээр нөхцөлд шилжүүлснээр засгийн газар уян хатан бодлоготой гэдгээ үзүүлж байгаа мэт мессэжийг олон улсад өгөхийг зорьж байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Түүний хүү, Их Британид амьдардаг Ким Арис энэ талаар мэдэгдэл хийхдээ,  “Шоронгоос нууц байршилд шилжүүлсэн нь эрх чөлөө гэсэн үг биш” гэжээ. Мөн “Тэр одоо ч барьцаанд байгаа бөгөөд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, хууль бусаар хоригдож байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-01 66.181.161.145

ААВААН САНАСАН УУ ЧИГИЙН ТЭМЦЭЛ ДУУСАХ ХАРААХАН БОЛООГҮЙ.

Avatar

2017 2026-05-01 203.91.115.45

Zoosoo teversen hujaaa mummy

Avatar

:) 2026-05-01 203.91.115.45

Epstein didn’t kill himself

Avatar

555 2026-05-01 203.91.115.45

555

Avatar

Нэргүй 2026-05-01 66.181.161.184

Ааваан санасан уу чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж