А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ

А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ

А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ

НИТХ-ын дарга асан А.Баяр мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчийг тэжээгчээ алдахгүйн тулд хуулийн дагуу хурал болсон гэж хэлсэн хэмээн Ажлын албаны даргаа ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл төрийн албан хаагчийг дуртай үедээ ажлаас нь чөлөөлж байгаа энэ үйлдэл нь  түүний анхных  биш аж. НИТХ-ын цахим хаягчаас үзэхэд хурлын Ажлын албанд өнөөдөр төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, улс төрийн ангиллын 49 албан хаагч төрөөс цалинжиж байгаа нь шилэн дансанд тодорхой байна. Үүнээс 4 албан хаагч хүүхэд асрах чөлөөтэй. Харин үлдсэн 45 албан хаагчаас 12  төрийн захиргааны албан хаагч нь хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүн аж. Өөрөөр хэлбэл,  А.Баяр нь 33 хүнийг шинээр авчирч өөрийн гэх багаа бүрдүүлжээ.

Тодруулбал, НИТХ-ын Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны  9 хүн, Шуурхай ажлын албаны 7 хүн, хурлын Ажлын албаны 17 хүнийг шинээр томилсон байгаа юм.

БЗД-ийн ИТХ-ын Ажлын албанд хууль бус томилгоотой ажиллаж байсан албан хаагчид, мөн өөрийн найз болон бусад холбоо хамаарлаар багаа бүрдүүлжээ. Энэ нь А.Баярын өөрийнх нь хэлсэн ёс зүйтэйгийн шинж эсэхийг уншигчид тунгаах биз ээ. Бусдыг тэжээгчтэй хэмээн цоллосон түүний өөрийнх нь дагуулж ирсэн хүмүүсийн томилгоо хууль бус учраас дагаж ирсэн албан хаагчид нь дагаад явах нь дамжиггүй.  Тэгэхээр хууль бус томилгоотой  А.Баярын албан хаагчид тэжээгчээ алдах дээр тулжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-01 103.168.34.109

togloom tootoi n deer bayaraa. chi ooroo l unashan shuu dee.

Avatar

Нэргүй 2026-05-01 66.181.161.105

Энэ хятадыг төрөөс зайлуул

Avatar

Нэргүй 2026-05-01 103.229.122.68

өмхий санаатай ху хүн ийм өмхий санаатай байдгийн харцгаа та нар

Avatar

зочин 2026-05-01 192.82.64.153

тэнэгтэж дуусахгүй юмаа

Avatar

Нэргүй 2026-05-01 66.181.176.37

2000- оны үед нийслээлийн хурлын ажлын алба хариуцлагатай нарийн бичгийн даргатайгаа нийлээд 5 хүн элбэг авч явсан. Одоо 10 дахин орон тоог өсгөсөн ч ажлын чанар сайжирсангүй. Ер нь төртйн албанд орон тоог хөөсрүүлэх тусам ажил хариуцах хүнгүй бие бие рүүгээ түлхсэн бас орон тоогоо хамгаалахын тулд элдэв дүрэм журам зохиож хүнд суртал үүсгэж иргэдийн үйлчилгээг хүндрүүлдэгийг дарша нар анхаармаар

Avatar

Нэргүй 2026-05-01 103.229.123.247

ггомо баяраа тэр амгаландаа очиж ххошногодуул похаха

Avatar

Нэргүй 2026-05-01 66.181.186.189

Төрийн алба аа гэж, ёстой л ард биднийхээ төлөө чөмгөө дундөрлтал явж байгаа зайлуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж