“Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Корпорэйт Конвенш Центр”-т танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар хувьцаа эзэмшигчид банкны 2025 оны Үйл ажиллагаа, Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай тайлангуудтай танилцлаа. Мөн дараах тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Үүнд:
- “Төрийн банкны 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай
- “Төрийн банк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
“Төрийн банк” ХК нь 2025 онд 96.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, сүүлийн таван жилд нийт активаа дунджаар 14.3 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.
Төрийн банк санхүүгийн салбарын хурдтай өөрчлөлт, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийн шинэ шаардлагуудыг амжилттай даван туулж, харилцагч төвтэй үйл ажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмаа тууштай баримтлан ажиллаж, дотооддоо төдийгүй олон улсын түвшинд амжилтаа ахиулан ажиллажээ.
Итгэл төгс-Ногоон ирээдүй
3,602.33






















































Нэргүй 2026-05-01 202.21.107.48
Huvitsaa ni osdoggui, shat shatandaa asuudal bugshsan
Зоос банк 2026-05-01 202.9.46.159
Хулгайчдын банк
зочин 2026-05-01 66.181.185.152
Төр өөрийн зохих хэмжээний өмч хөрөнгөтөй байх хэрэгтэй, Бүх зүйлийг хувьд шилжүүлэх нь ялангуяа ядуу буурай монгол мэт орны хувьд сүйрлийн эхлэл, Улс орныг сүйрүүлэх, нийгмийн өмчийг идэж уух сонирхолтой этгээдүүд л бүх зүйлийг хувьд шилжүүл гэж сурталчилдаг, Төрийг аль болохоор хүчгүй байлгах ,нийгмийг самуунд автуулах хүсэлтэй, Манайд төр засаг тогтвортой ажиллах боломжгүй боллоо,Ардчилагч гэх бүлэг этгээд дайсагнаж байна, Толгойгүй улс урагшлах уу, Хийж бүтээж, иргэд хэвийн амьдарч чадах уу