Цахим хөгжлийн яамнаас өчигдөр “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нэгдсэн зөвлөгөөнийг ЦЕГ, И-Монгол, “108 хүүхдийн шуурхай тусламж хамгааллын төв”-тэй хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөний зорилго нь хүүхдийг хамгаалах нэрийн дор хязгаарлах бус, тэднийг сонсч оролцоог нь ханган хамтран шийдвэр гаргах зарчимд тулгаарласан гэж зохион байгуулагчид нь онцолж байна.
Тус зөвлөгөөний үеэр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг агуулгыг танилцуулжээ. Өөрөөр хэлбэл хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон уг хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн гэсэн үг. 16-аас доошх насны хүүхдийн сошиал хэрэглээнд анхаарсан агуулга бүхий тус хуулийн төсөл эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хуулийн төсөлд нийгмийн сүлжээний платформуудын хариуцлагыг тодорхой болгох, насны онцлогт тохирсон зөв бүртгэлийн тохиргоо үүсгэх гэх мэт зохицуулалтуудыг тусгахаар төлөвлөжээ. Хуулийн төсөл батлагдсанаар цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт буурч, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдэнэ гэж санаачлагчид нь үзэж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин уг зөвлөгөөний үеэр “Хуулийн хүрээнд нийгмийн сүлжээнд платформууд маань хариуцлага хүлээх шаардлага үүсч байгаа. Ер нь хүүхдүүд маань өөрсдөдөө тулгамдсан асуудлыг өөрсдөө тодорхойлж байж зөв шийдэл гарна гэж харж байна. 16-аас доошхи насны хүүхдүүдийн сошиал хэрэгцээг зохицуулсан иймэрхүү агуулгатай хуулийг өндөр хөгжилтэй олон орон хэрэгжүүлж байна. Үр дүнгээ ч маш сайн өгч байгаа. Хууль батлагдсанаар гарах хамгийн том үр дүн бол цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт багасна” хэмээн онцоллоо.
3,576.03






















































Холбоотой мэдээ