Нэгэн цагт сошиал орчинд идэвхтэй, залуусын сонголт болж байсан “Ивээл” брэнд үүд хаалгаа барихаар болжээ. Арван жилийн турш үндэсний үйлдвэрлэлээ авч явж, дотоодын хэрэглэгчдээ бүтээгдэхүүнээр хангаж ирсэн тэд “эдийн засгийн хүндрэл, татвар болон бусад нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй боллоо” хэмээн мэдэгдсэн нь өнөөдрийн бизнесийн орчны бодит дүр төрхийг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд жижиг, дунд бизнесүүд ээлж дараалан хаалгаа барьж байна. Зарим нь түрээсээ дийлэхгүй, зарим нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, харин олонх нь татвар, шимтгэлийн дарамтад сөхөрч байна. Бизнес эрхлэх гэдэг гаднаас харахад ашиг орлого, өсөлт хөгжил мэт ойлгогддог ч үнэндээ хамгийн их эрсдэл, дарамтыг дагуулдаг салбар. Ялангуяа үйл ажиллагаагаа эхлүүлж буй жижиг компаниудын хувьд эхний жилүүд хамгийн хүнд байдаг. Түрээс, түүхий эдийн үнэ, ажилчдын цалин, нийгмийн даатгал, НӨАТ, цахилгаан, ус, татвар гээд сар бүрийн тогтмол зардлууд борлуулалтаас нь түрүүлж нэхэгдэнэ. Орлого буурсан ч татвар буурахгүй. Ашиггүй ажилласан ч шимтгэл зогсохгүй. Үйл ажиллагаа доголдсон ч төлбөрийн дарамт тасрахгүй.
Томоохон компаниуд тодорхой хэмжээний нөөц хөрөнгөөрөө хүнд үеийг давж чаддаг бол жижиг, дунд бизнесүүдэд ийм боломж хомс. Тэд нэг сар алдагдал хүлээхэд л дампуурлын ирмэгт очдог. Борлуулалт багасах тусам зардлаа нөхөхийн тулд үнэ нэмэхээс өөр аргагүй болно. Харин үнэ өсөхөд хэрэглэгч цөөрнө. Ийнхүү бизнесүүд алдагдлаа нөхөх гэж тэмцсээр эцэстээ хаалгаа барих сонголттой нүүр тулдаг.
Хамгийн харамсалтай нь хаагдаж буй бизнесүүдийн дийлэнх нь ашиг орлогоо тогтворжуулж, зах зээлдээ бүрэн байр сууриа эзэлж амжаагүй байдаг. Өөрөөр хэлбэл тэд өсөх боломжтой байх үедээ хамгийн их дарамтад орж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, ажлын байр бий болгоно гэж төр ярьдаг ч бодит байдал дээр бизнесүүд шалгалт, татвар, өндөр зардлын дунд амь тэмцэн үлдэж байна.
“Ивээл” шиг дотоодын брэндүүд хаагдана гэдэг зөвхөн нэг дэлгүүр үгүй болж байгаа асуудал биш. Цаана нь олон хүний ажлын байр устаж байна. Нийлүүлэгчид орлогогүй болж байна. Монголд үйлдвэрлэл эрхлэх итгэл суларч байна. Арван жилийн хөдөлмөр, хуримтлуулсан туршлага, хэрэглэгчдийн итгэл бүгд нэг мэдэгдлээр төгсөж буй хэрэг.
Үндэсний үйлдвэрлэгчид зах зээл дээр зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй. Тэд эдийн засгийг дотоодоос нь тэтгэж байдаг. Ажилгүйдлийг бууруулдаг. Татвар төлдөг. Олон айлын амьжиргааг авч явдаг. Гэтэл өнөөдөр олон бизнес эрхлэгч “ажиллах тусам алдагдалтай” гэх мэдрэмжтэй болсон нь хамгийн том аюул юм. Учир нь бизнес эрхлэгч хүн ашиг олохын төлөө бус, зүгээр л алдагдалд орохгүй үлдэхийн төлөө ажиллаж эхлэх үед эдийн засаг эрүүл байхаа больдог.
Татвар бол мэдээж улс орны орлогын чухал эх үүсвэр. Гэхдээ татварын бодлого нь татвар төлөгчөө дэмжих бус сөхрүүлж эхэлбэл эцэстээ улс өөрөө хохирно. Учир нь хаагдсан бизнес татвар төлөхгүй. Ажилгүй болсон хүмүүсийн хэрэглээ буурна. Дотоодын үйлдвэрлэл агшина. Ингэснээр эдийн засаг бүхэлдээ саарах эрсдэлтэй.
3,576.26






















































yaay goydoo 2026-05-01 59.153.114.121
umhii janjaa mongoonuud gudmand shaldan nutsgeneer alaltsaasai uzii
T1t 2026-05-01 202.9.46.159
Хахаха, болж.
Нэргүй 2026-05-01 202.9.46.254
татвар ч гэж дээ 1% байдаг биз дээ.
1921 2026-05-01 66.181.185.94
Хятад гуанзанд хоолоо зооглоод тамхи нэрж хүүхэн таалан суух юутай сайхан
иргэн 2026-05-01 202.21.107.50
Нэгд: бэлэн бараа зарж байгаа жижиг бизнес гэгдэгчидийн бараа хэт үнэтэй. одоо цахимаар шууд дэлгүүрээс нь хүмүүс бараа худалдан аваад сурчихсан. үнээ буулгаж 2-3 дахин нугалж зардагаа больж үнээ зөв тогтоо. Хоёрт: Эд нар үнэндээ татвар төлдөггүй ш тээ. НӨАТ баримт өгдөг наймаачин нэг ч байхгүй нь үнэн биз дээ. Зах зээлийн хууль одоо л эд нарт үйлчилж эхэлж байгаа бус уу
зочин 2026-05-01 103.57.94.89
Юм хийх,бүтээх чадвар муу,хөгжил дорой,өрсөлдөх чадвар сул манайх шиг оронд,үнийг зах зээл зохицуулна гэдэг бол бараг худлаа,,Бараа таваар элбэгших үед үнэ буурч,ховордох үед өснө гэгч тэр бүр хэрэгжихгүй, Ялангуяа ихэнх бараагаа гадаадаас авдаг тул, ховордох нь л давамгайлна,Хэд дахин нугалж зарж байна, Иргэд арга буюу хармаагаа хоослоод л авч байна,Ядуурал тарчиг байдал үүнтэй л холбоотой,Мөлжлөг их байна, Ийм нөхцөлд татвар бууруулаад асуудал шийдэх үү, Баячуудын орлого л нэмэгдэнэ биз
Нэргүй 2026-05-01 66.181.191.142
Хохь жины!!!
Зочин 2026-05-01 202.9.46.117
Махны үнэ тэнгэрт хадаад байдаг. Хоолны бизнес эрхлэгчдийн хоолны үнэ нэмэгдэдгүй. Чанга байнаа.
Нэргүй 2026-05-01 202.126.88.180
Реппер Ерөнхий Сайдтай болсон улсын хувь заяа хаачих бол цаашдаааа…
..
Булл Шэээт .... 2026-05-01 202.126.88.180
Засаг Солигдоод л байхын ямар ч нэмэргүй улам л Уруудан Доройтно……ТҮЦ, Аква Приусны хууль Орос гурил Бүх Төсөл зогсоно……..
Нэргүй 2026-05-01 103.212.116.47
НӨАТ-г 1% -с эхлээд бүгд төлье. Өндөр орлоготой ААН-ууд 10% хүртэл төлөөд шалталтай үзэхгүй бол жижиг дундууд энэ нийгэмд амьдрах боломжгйү болж бнаа. Тэгээд нийгмийн даатгалыг шатлалтай уян хатан хувиар төлье. Ядаж ингэж байж дэмжлэг болно.
Нэргүй 2026-05-01 202.55.188.88
брэндийн менежментээр өм цөм хийнэ гэж байхгүй бүгд л цехээ брэнд гээд зарлаад байдгаа л болих хэрэгтэй хэрэглэгчийн таашаал эрэлтийг сайн мэдрэх хэрэгтэй
Мөөгий 2026-05-01 138.252.29.44
ХАМГИЙН ГОЛ ЮМ НДШ- хэнд ч ач тусаа бага өгдөг, мөн НӨАТ- давхардан олон янзаар авдаг, ОАТ- орсон болгоноос татдаг нь ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА.
Нэргүй 2026-05-01 43.242.242.59
Дэлхийн бүх улс оронд татвар байдаг. Монгол улс бол харьцангуй бага татвартай улс юм. АН-ынхан л худлаа ярьж иргэдийн тархийг угааж байна. Аж ахуйн нэгж ашигтай ажиллах нь зөв менежмент, алсын хараа, технологийн дэвшлийг ашиглаж байгаа байдлаас шалтгаална. Элбэгдоржийн сайь бол төр засгийн эсрэг иргэдийг турхирдаг л өвчтэй болсон. Сайн сайхан ажиллаж амьдрах нь ганцхан төрөөс шалтгаалдаг юм биш ээ
Нэргүй 2026-05-01 103.212.119.236
Татвар төлдөггүй хүни йүг байна
Нэргүй 2026-05-01 103.57.92.236
МАНгас төртэй учраас татвар дарамт болж байна
Нэргүй 2026-05-01 103.168.34.168
татварыг цэвэр ашгаас ногдуулдаг ёстой. үнэхээр бүх зардлаа хасаад гарсан ашгаасаа төлж байгаа бол тийм хурдан дампуурахгүй байх. ер нь бол ажиллах хүчин, цалингийн асуудал их байгаа. эзэд нь олсноосоо илүү хэрэглэж байгаа газрыг ч бас зөндөө харлаа. олон шалтгаан байгаа даа.
гол зардал 2026-05-01 66.181.161.133
ЖДҮ д хамгийн гол тугамдаж байгаа асуудал бол .
1 Хэт өндөр түрээс
2. Хэт өндөр үэээлийн хүү
3. Хэрэглээний зардалууд юм . Эд нийлээд ямарч ашиггүй болгох хувилыар .
Тэнэг биш бол -25 хувь зээоийн хүү + 20 хувь тзрээс гээд боддоо
Сэхээтэн 2026-05-01 66.181.161.142
чин үнэнг хэлэхэд нөгөө адлагддаг МАН 100 жил Монголоо авч яваа гэдэгтэй эрүүл сэтгэлгээтэй олон нийт зөвшөөрнө
Нэргүй 2026-05-01 138.252.29.6
татвар төлдөг нь хэд болдоо. үсрээд л 1% төлж л байгаа биз дээ
mv 2026-05-01 202.126.88.158
Бүгдээрээ хаалгаа бариад үзэн яддаг Хятадынхаа дагуур болно доо.Амиа бодогчид нь өндөр боловсрол эзэмшээд хаяад явсан ийм ядуу орныг Орос Хятад 2 хэзээ яаж наймаалцахаа хэлэлцээд сууж байгаа шд.Ийм түүх ч бий.Хоорондоо эвээ ололцохгүй,чи хятад чи орос гэж хэрэлдэн алалцаж байх хооронд чинь Төр чинь та нарын тархийг угаагаад хөгжил яриад инфляцаа албаар хөөрөгдөн аль хэдийн тусгаар тогтнолоо алдчихсан байтлаа МАН дээр тогтоод байгаа чадавхигүй төрийг Хэнд ч худалдахад ч бэлэн болсон байна.
Нэргүй 2026-05-01 66.181.185.152
Харин монголыг барууны хараат болгон,хоёр хөршийн эсрэг хандуулж , Украин мэт сүйрүүлж зорилготой этгээдүүд бол ардчилагчид гэх барууны тавиул бүлэг этгээдууд, Монголчуудын хувьд хоёр хөрштэй тогтоосон хэвийн харилцааг улам бэхжүүлж,харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал хамгаас чухал, Барууны үзэл сурталд идэгдсэн ,орос хятадыг үзэн ядагч этгээдүүд бол энэ мэт зүйлийг сонсох ч үгүй, Монголыг хоёр хөрштэй нь дайсагнуулж хагаралдуулах ажиллагааг тасралтгүй хийнэ
zochin 2026-05-01 202.126.88.68
Гол нь татвартаа биш шүү дээ тэр нийгмийн даатгалын дарамтанд байгаа юмаа татвар гэж буруу яриад бна Тэх НӨАТ ийг шатлалтай болгоо тэгхнүй бол тэр гэж гай чирч бна гол зүйл нь урдаас хямд бараа орж ирээд үйлдвэр ажиллах бололцоо байхгуй түүнээс а ахуйн татвар гайгуй
зочин 2026-05-01 66.181.185.152
Монгол бол хамгийн бага татвартай орнуудын нэг, Барууны орнуудын зөвхөн орлогын албан татвар 45-50 хувь байна, Манайх үйлдвэрлэгч биш, хэрэгцээт барааныхаа ихэнхийг гадаадаас авдаг, Татвараа бууруулбал төсвөө бүрдүүлэх чадваргүй, Имфляцтай уялдуулан цалин тэтгэвэр нэмэх бүү хэл хугацаанд нь тавьж олгох боломжгүй болж ч болзошгүй, Ардчилагч гэх энэ бүлэг этгээдийн зорилт бол, эдийн засгийг унагаж, иргэдийн амьдралыг хүндрүүлэх, Тэгээд бүх бурууг МАН рүү түлхэнэ,Луйврын аргаар төрийн эрхэнд гарах
Нэргүй 2026-05-01 103.212.119.236
Татвар төлж үзээгүй хүний үг байнө
Иргэн 2026-05-01 202.9.46.159
Татвар оршихуй дор МАН оршихуй!
зочин 2026-05-01 66.181.160.100
Бүгдээрэй дампуурхаар Гааль Татварынхан яаж амьдархыг нь харнаа
Gan 2026-05-01 203.23.199.2
Татварын албанд ажилладаг залуус маань нягтлан бодох бүртгэл мэдэхгүй. Орлого, ашиг хоёрыг салгаж мэдэхгүй сүрхий байна. Банкнаас авсан зээлийг орлого мөн гэж зүтгээд байх юм. Эхлээд татварын байцаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна
Иргэн 2026-05-01 202.21.111.170
Бүх тендер Хятадын компаниудад очиж байна. Яагад? Тендер шалгаруулж байгаа нөхдүүд авлигаа сайн авч …. Улмар Улсын төсвийн мөнгө Монголын эдийн засагруу биш, Хятад руу урсаж ба. Боломжтой бүх төрлийн дарамт, хураамж, татвараар ААН бөөмилж байна. Ядуурлын, авлигын, хөгжлийн гэх бүх индексууд шалдаа буусан. Иргэд ядуурсаар, төрийн жолоо баригчид баяжсаар "Төрөөс төрсөн тэрбумтангууд" их наятангууд болж байна. Хариуцлага, шийтгэл, цаазын ялгүй болсон Улс.
зочин 2026-05-01 66.181.185.152
Тэгвэл тендерийг зөвхөн дотоодын компаниудын дунд зарла лдаа, Хятад оросын компаниудтай харилцаад ирэхээр авилга хахууль өсөөд явчдаг,Энэ бол худлаа, Барууны тавиулуудын гүтгэлэг, Хоёр хөршийн эсрэг явуулж буй дайсагнасан ухуулга сурталчилгаа, Харилцаа холбоог таслах оролдлого,Иргэд ядуурч төрийн жолоо баригч баяжсаар гэдэг ч бас гүтгэлэг,Зах зээл бол угаасаа цөөн хүнийг баяжуулж олонхыг ядууруулах тогтолцоо,Хөрөнгөтнүүдийн бодож олсон зүйл,Татвар бууруулбал төсөв багасана,Баячуудад л ашигтай
Нэргүй 2026-05-01 202.21.108.14
buh mongoo gargaad baihaar ediin zasag hatahgui yahav dee. zasag gadaaduudad ajil ogohoo zogsoo.
Нэргүй 2026-05-01 202.126.88.158
Бүгдээрээ хаалгаа бариад үзэн яддаг Хятадынхаа дагуур болно доо.Амиа бодогчид нь өндөр боловсрол эзэмшээд хаяад явсан ийм ядуу орныг Орос Хятад 2 хэзээ яаж наймаалцахаа хэлэлцээд сууж байгаа шд.Ийм түүх ч бий.Хоорондоо эвээ ололцохгүй,чи хятад чи орос гэж хэрэлдэн алалцаж байх хооронд чинь Төр чинь та нарын тархийг угаагаад хөгжил яриад инфляцаа албаар хөөрөгдөн аль хэдийн тусгаар тогтнолоо алдчихсан байтлаа МАН дээр тогтоод байгаа чадавхигүй төрийг Хэнд ч худалдахад ч бэлэн болсон байна.
Иргэн 2026-05-01 66.181.182.159
Аж ахуйн нэгжид хамгийн хүндээр тусдаг татвар бол НӨАТ. Ихэнх нь энэ татвараас зугатдаг бол шударгаар төлөгчид нь байнга дарамтанд байдаг. Хэрвээ энэ татварын хэмжээг 5 хувь болгоод бүгдээрээ төлдөг болчих юм бол шударга бөгөөд татвараас зугатах шаардлагагүй болно. Үүнийг хийж чадах Их хурал түүхэнд алтан үсгээр бичигдэх цаг ирнэ гэдэгт найдсаар….
Иргэн 2026-05-01 66.181.190.99
дараа нь НД шимтгэл
Нэргүй 2026-05-01 59.153.115.79
10% ийн нөт нь үнэндээ бол бага Өндөр хөгжилтэй гээд байгаа улсуудад нөт 20-30 хувь байх юм Германд 37 % гэх юм Үнэн бол бид нөтөө нэмэх хэрэгтэй юм бишүү
Манайд ажил багатай, хийсэн ажил нь бүтээмж багатай байгсад их байна Асуудал энд байна
Татвар багасгах вий дээ Хорлоё гэвэл татвар багасгах нэг арга байна Бүтээн байгуулалтаа багасгая гэвэл татвараа багасгах нэг арга байна
Нэргүй 2026-05-01 103.9.90.101
ёстой үнэн байна. Жижигхэн жижигхэн хөөрхөн кофе, дэлгүүр, шопинг ажиллуулаад байсан хүмүүс больчихсоон л гээд байдаг болж. Одоо тэгээд хэний татвараар тэтгэврээ тавина