Korean Air компани Их Британийн Skytrax-аас 6 жил дарааллан "5 одтой агаарын тээврийн компани"-аар шалгарлаа

Korean Air компани Их Британийн Skytrax-аас 6 жил дарааллан "5 одтой агаарын тээврийн компани"-аар шалгарлаа

Korean Air компани Их Британийн Skytrax-аас 6 жил дарааллан "5 одтой агаарын тээврийн компани"-аар шалгарлаа

Skytrax-ын хамгийн өндөр үнэлгээтэй "5 одтой агаарын тээврийн компани (5 одтой)"-аар шалгарлаа

Korean Air компани Их Британийн "Skytrax" байгууллагын "Дэлхийн агаарын тээврийн компаниудын одны зэрэглэл" (World Airline Star Rating)-ээс 6 жил дараалан хамгийн дээд зэрэглэл болох "5 одтой агаарын тээврийн компани"-аар шалгарсан тухайгаа энэ сарын 30-ны өдөр мэдэгдлээ.

Skytrax нь 1989 онд байгуулагдсан, Их Британийн Лондон хотод төвтэй агаарын тээврийн зөвлөх үйлчилгээ болон үнэлгээний мэргэшсэн байгууллага юм. Тус байгууллага нь 1999 оноос эхлэн жил бүр дэлхийн агаарын тээврийн компаниудын үйлчилгээний үзүүлэлтүүдийг цогцоор нь үнэлж, хамгийн доод тал нь 1 одноос эхлэн дэлхийн хамгийн шилдэг үйлчилгээний чанарыг илтгэх 5 од хүртэлх зэрэглэлийг олгодог байна. Skytrax-ийн "Дэлхийн агаарын тээврийн компаниудын одны зэрэглэл" нь салбартаа нэр хүндтэйд тооцогддог бөгөөд одоогоор Korean Air-ийг оролцуулаад дэлхийн хэмжээнд ердөө 10 агаарын тээврийн компани 5 одтой зэрэглэл хүртээд байна.

Энэ удаагийн үнэлгээгээр Korean Air-ийн үйлчлүүлэгчидтэй харилцах бүхий л цэгүүдийн, үйлчилгээний чанарыг иж бүрэн шалгасан байна. Үнэлгээний үзүүлэлтэд бүртгэл болон дамжин нисэх үйлчилгээ, лоунж зэрэг нисэх онгоцны буудлын үйлчилгээ, онгоцны хоол, хангамж, үйлчилгээ, энтертайнмент систем (IFE) болон суудал зэрэг 550 орчим төрлийн зүйл багтжээ.

Korean Air компани ▲Вэб болон гар утасны application ▲Зорчигч тээвэр/Лоунж/Онгоцны доторх үйлчилгээ ▲IFE систем/Нисэх онгоцны тоног төхөөрөмж гэсэн дарааллаар өндөр үнэлгээ авсан байна.

Ялангуяа лоунжийн салбарын үнэлгээ өмнөх онтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Korean Air энэ сард нэгдүгээр зэрэглэлийн болон Престиж зэрэглэлийн Инчон олон улсын нисэх буудлын баруун жигүүрийн лоунжийг нээснээр, сүүлийн 3 жил 5 сарын хугацаанд Инчон олон улсын нисэх онгоцны буудалд шинэ үеийн 7 лоунжийг байгуулж дуусчээ. Өнгөрсөн 3-р сард АНУ-ын Лос-Анжелес (LA) олон улсын нисэх онгоцны буудалд шинээр үндсэн (flagship) лоунжаа нээсэн юм. Korean Air цаашид АНУ-ын Нью-Йорк дахь Жон Ф. Кеннеди олон улсын нисэх онгоцны буудал зэрэг хилийн чанад дахь томоохон нисэх буудлуудын лоунжуудыг өргөтгөх, шинэчлэх ажлыг дараалан гүйцэтгэж, энэ ондоо багтаан нээхээр төлөвлөж байна.

Skytrax-ийн Гүйцэтгэх захирал Эдвард Плейстед (Edward Plaisted) хэлэхдээ: "Korean Air компани 6 жил дараалан хамгийн дээд зэрэглэл болох 5 одтой агаарын тээврийн компанийн гэрчилгээгээ хадгалж үлдсэн нь зорчигчдод маш сайн туршлага олгохын төлөө тасралтгүй хүчин чармайлт гаргасны үр дүн юм. Суудлын тав тух, онгоцны хоол, онгоцны доторх болон нисэх буудлын үйлчилгээний гүйцэтгэл зэрэг гол салбаруудад тогтмол өндөр түвшинд байж чадсан нь өндөр үнэлгээ авлаа" гэж тэмдэглэв.

Korean Air-ийн төлөөлөгч : "Korean Air компани үйлчлүүлэгчдийг баярлуулах болон үнэ цэнийг бүтээхэд суурилан, үйлчилгээний чанарыг сайжруулахын төлөө тууштай ажиллаж ирсэн. Цаашид ч тасралтгүй хөрөнгө оруулан, сайжруулснаар үйлчлүүлэгчдийн хүлээлтээс давсан, илүү дээд зэрэглэлийн аялалын туршлагыг бэлэглэх болно" гэж мэдэгдлээ.

Нөгөөтэйгүүр, Korean Air-ийн харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулахын төлөөх цуцашгүй зүтгэл нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж байна. Тус компани энэ сарын 14-ний өдөр Германы Хамбург хотод гурван өдрийн турш зохион байгуулагдсан "Дэлхийн аяллын хоол үйлчилгээ болон онгоцны доторх үйлчилгээний үзэсгэлэн 2026" (WTCE 2026)-аас онгоцны доторх үйлчилгээний төрөлд 13 шагнал хүртжээ. Мөн өнгөрсөн оны 11-р сард Сингапурт болсон "APEX FTE Asia Expo 2025" дэлхийн нисэхийн үзэсгэлэнгээс "FTE Ази-Номхон далайн бүсийн анхдагч шагнал" (APAC Pioneer Award) болон "2026 APEX Шилдгийн шагнал" (Best Awards)-ыг тус тус хүртсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж