Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина. Тодруулбал, иргэдийн мэддэгээр Агарта болон Марал аялал хотхоны дунд талаар хоёр эгнээ бүхий авто зам барих юм. Мөн энэ хүрээнд хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийнэ.
Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Уг авто замыг барих гүйцэтгэгчийг ирэх тавдугаар сарын 15-нд шалгаруулж, гэрээ байгуулна. Ийнхүү хоёр сарын хугацаанд авто замыг барих юм. Тус авто зам нь шинэ суурьшлын бүсэд барьж буй Яармагийн авто замаас Нисэхийн авто зам хүртэлх авто замтай нийлэх ач холбогдолтой” гэлээ.
3,576.26






















































Лхагвасүрэн 2026-05-01 202.126.91.67
СХД-23-р хорооны 350 м зам маш чухал зам шүү. Гартаа болон Марал аялал хотхонуудын эрүүл аюулгүй амьдрах орчныг хангасан зам болно.
Нэргүй 2026-05-01 43.242.242.59
Одоо баахан хүн эсэргүүцээд бөөн юм болно
Нэргүй 2026-05-01 59.153.114.89
Нямбаатар бол жинхэнэ ажил хийж байгаа хүн.
монгол хүн 2026-05-01 38.49.48.22
Чааваас даа 350 м зам барих /гэрээсээ жорлон хүрэх зам/ ажлыг юун сүртэй зарладаг юм? ажил хийсэн гэж харагдахыг хичээж байгаа юм байх даа.