Австралийн нэгэн хот
Австралийн зүүн эргээр “Улуй” гэж нэрлэгдсэн хүчтэй циклон дайрчээ. Саффир-Симпсоны шаталбараар гуравдугаар зэрэглэлд орсон энэ шуурганд Квинслэнд мужийн Эрли-Бич хотын ойролцоох нутаг хэлмэгдэв. Гамшгийн улмаас 60 мянган байрны цахилгаан, гэрэл тасарсан байна. Нисэхийн тээвэр түр зогсчээ. Циклон салхины хурд нь 200 км/цаг хүрч байсан ажээ. Одоо циклоны эрч суларч нэгдүгээр зэрэглэлд багтахаар болсон байна. Харин цаг уурчид циклоны үр дагавар болсон усан бороо хэд хоног орно гэж анхааруулсан байна. Хохирлын тухай тодорхой мэдээлэл гараагүй.