Зарим нутгаар бороо, нойтон цас орно

Зарим нутгаар бороо, нойтон цас орно

Зарим нутгаар бороо, нойтон цас орно

Ньюс агентлаг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0+2 градус, өдөртөө сэрүүсэж +10+12 градус дулаан байна.

Багануур орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +10+12 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -3-5 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +8+10 хэм дулаан байна.

Агаарын температур: Шөнөдөө Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3+8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор +8…+13 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө сэрүүсэж Алтайн өвөр говь, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1+6 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +5+10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15+20 хэм, бусад нутгаар +10+15 хэм дулаан байна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худлаа дөө 2026-04-30 202.9.46.159

Юу ч дусахгүй л юм байна, энэ жил дахиад л улаан ган болох байх өө..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж