Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

257 хувийн өсөлт: дундаж орлогод хүрсэн 15 жил

Монгол Улсын эдийн засаг сүүлийн 15 жилд цоо шинэ түвшинд гарлаа. Үүнийг Дэлхийн банкны нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийн статистик илүү тодорхой харуулж байна.

зураг

2010-2024 оны хооронд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2,625 ам.доллароос 6,751 ам.долларт хүрчээ. Энэ нь 15 жилийн хугацаанд 257 хувиар өссөн гэсэн үг. Үүгээрээ манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны нэгд багтаж байна. Дунджаар жил бүр манай нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 275 ам.доллароор өсөж байсан гэсэн үг. Харин үүнд Оюу толгойн хувь нэмэр жил бүр 527 ам.доллар байсныг MMCG-ийн судалгаанаас харж болно.

зураг

Гэхдээ энэхүү өсөлт, энэ том хувь нэмэр дардан замаар бий болоогүйг эргэн саная. Гадаад зах зээлийн түүхий эдийн үнээс хамааралтай, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд “ядуувтар” ангилалд ордог байсан Монгол Улсын хувьд эдийн засгийн уналт, сэргэлтийн үе нь Оюу толгой шиг мега төсөлтэй хэрхэн холбогдож байгааг харах нь зарим хүнд “магтуу” санагдаж мэдэх ч үнэндээ бидэнд сургамж юм.

MMCG компанийн гаргасан “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд "Оюу толгой" компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа”-аар 2011 онд манай ДНБ-ий өсөлт 17.3 хувь хүрч цойлоход “Оюу толгой” 13.5 хувийг нь бүрдүүлсэн гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол эдийн засгийн өсөлт 2011 онд 3.8 хувь байх байсан гэсэн үг. Тэр их өсөлтийн үед дэлхий бидэнд яаж “бөхөлзөж” байсныг гадаадад ертөнцтэй ойр байсан монголчууд илүү их мэдэрсэн нь гарцаагүй. Харин 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2011 онд 1111 ам.доллароор өсөж 3736 ам.доллар болоход “Оюу толгой” компани 647 ам.долларыг нь бүрдүүлсэн байна. Эдийн засгийн төсөөлөл ямар өөдрөг, ирээдүй ямар их гэрэлтэй байсныг энэ хөдөлшгүй тоо бэлхнээ илтгэнэ.

Харамсалтай нь, дотоодын улс төрийн талцал хуваагдлаас болж Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт 2015 он хүртэл гацаж, гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унаснаар эдийн засагт туссан гэрэл сарниж, эргээд харанхуй ноёлж эхэлсэн. 2016 онд манай эдийн засаг 21.5%-иар агших байв. Энэ нь таван айл тутмын нэг нь “таг харанхуй” болох бодит аюул нүүрлэсэн гэсэн үг. Энэ үед Оюу толгой ДНБ-ий өсөлтөд 22.7%-ийн бодит дэмжлэг үзүүлснээр манай эдийн засаг 1.5 хувийн өсөлттэй гарчээ.

Хэрэв Оюу толгой 2013 оноос зэсээ экспортолж эхлээгүй, гүний уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байсан бол 2016 онд эдийн засагт “зуд” нүүрлэж 21.2%-иар агших байсныг уг судалгаанаас харж болох нь. Харин 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2011 оныхоос уруудаж, 3607 ам.доллар болсон бөгөөд үүний 20 хувь буюу 719 ам.доллар нь зөвхөн Оюу толгойн “гавьяа” байжээ. Төлбөрийн тэнцэл суларсан, түүхий эдийн үнэ унасан, төсөв алдагдалтай байсан гэхэд зөөлөн “газардсан” байгаа биз.

Харин эдийн засгийн макро орчин харьцангуй тогтвортой он жилүүдэд “Оюу толгой” зөөлөн “газардуулагч” бус хөгжил өөд зүтгүүлэх “бүүст” буюу хурдасгуурын үүрэг гүйцэтгэж иржээ. Энэ нь гүний уурхайн бүтээн байгуулалт шувтрах шатандаа орсон 2022 онд илүү тод мэдрэгджээ. MMCG компанийн судалгаанд “Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ эргэн сэргэсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 2018 онд “Оюу толгой” компани эдийн засгийн өсөлтийн хурдасгуурын үүргээ дахин гүйцэтгэсэн.

“Гүний уурхайн олборлолтыг 2023 онд эхлүүлснээр “Оюу толгой” компани Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тогтвортой хувь нэмрээ оруулах нөхцөл бүрджээ” хэмээн дүгнэсэн байна. Мөн Дэлхийн банкны ангиллаар тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ 4470 америк доллароос дээш бол дунджаас дээш орлоготой улс орон гэж тодорхойлдог. 2022 оноос Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, дунджаас дээш орлоготой улс орон болсон бөгөөд үүнд Оюу толгой даацтай хувь нэмрийг оруулсан” гэжээ.

Орон нутгаа төвхнүүлсэн хариуцлага

Дэд бүтэц муутай, алслагдмал Монгол оронд уурхай нээгдэнэ гэдэг эрдэс түүхий эд экспортлох тухай асуудал биш. Хөгжил нь “царцсан”, дэд бүтэцгүй, алслагдмал зэлүүд нутагт амьдрал “төвхнөх”-ийн тулд асар их хэрэгцээ шаардагддаг. Ханбогд сумын хүн ам сүүлийн 15 жилд хэд дахин өссөн нь үүний бэлэн жишээ. Хүн нэмэгдэхийн хэрээр хүнс нэмэгдэхээс гадна сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, тог цахилгаан, ус дулааны хэрэгцээ “гал команд” шиг нэхэгддэг.

Энэ суурь хэрэгцээг улсын төсвөөр шийдэхийг хүлээвэл хэдэн арван жил шаардлагатай болох вий. Тиймээс орон нутгаа хөгжүүлэх ачааг уул уурхайн компаниуд үүрэлцдэг.

зураг

Оюу толгой 2013 оноос хойш орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 248.1 тэрбум, бизнес эрхлэлтийг дэмжихэд 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс үлэмж хэсгийг нь авто зам барих, тээвэр ложистикийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. Ханбогд сум болон бусад түншлэгч сумдын цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээг сайжруулахад 44.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Зэлүүд нутаг замтай болно гэдэг хөгжлийн судас нь холбогдож буй хэрэг.

Эдгээр хөрөнгө оруулалт нь “Оюу толгой” компаниас гадна “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” зэрэг орон нутгийн хөгжилд зориулсан тусгайлсан сангуудаар дамжиж орон нутгийн иргэдэд хүрдэг. MMCG-ийн судалгаанд орон нутгийн зөвхөн дэд бүтэц, бизнесийг дэмжихэд 2013-2024 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” -аас нийт 261.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар дурджээ. Үүнээс говь нутгийн бизнес эрхлэлт, уламжлалт мал аж ахуйг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Гүний уурхайн хөрөнгө оруулалт эрчимтэй үргэлжилж, бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 2017-2018 онд Ханбогд сумын ундны усны эх үүсвэрийг судалж тогтоогоод, ус хангамжийн буюу газрын доорх усыг цэвэршүүлэн, ундны усаар хангах цогцолбор барихад 6.9 сая ам.доллар буюу өнөөгийн үнэ цэнээр 24.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн цогцолбор барихад 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Орон нутгийн дэд бүтэц, хөгжилд оруулсан хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэдэг үгээр тайлбарлахад хангалтгүй. Харин байгалийн нөөцийг хөгжилд шингээхийн төлөөх хариуцлага юм. Тиймээс л бид эдийн засгийнхаа суурийг сайтар “уншиж” ухаж ойлгох нь ирээдүйн хөгжлийн хурднаас хоцролгүй зэрэгцэх нь чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-29 103.111.68.2

Ха Ха Ха Худалдагсан хэвлэл шаана биз

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.178.49

ОТгийн өрмийг РИО аваад хусмыг бид нар авч байгаа. 1500тн алт , зэс, молибден хаачив. 10 жилийн дараа РИО хормойгоо сэгсрээд өмдөө татаад босоод яваад өгнө. Одоо яг тавих гээд гийнаж байхад нь бүлдэгдэх хэрэгтэй байна. Түрийвч, карт энэ тэрийг нь нууц үгийг нь хэлүүлж аваад АТМ орж мөнгөө авая.

Avatar

Zochin 2026-04-29 63.250.150.98

Muu ch sain ch Mongoliin ediin zasgiin gol hudulgugch huch mun. Margaash Oyu Tolgoi zogsvol yag yu bolohoo medehgui humuus amnii zorgoor shuumjleseer, ter ni davamgailsaar baigaa ni haramsaltai. Unasan morio tordood tsaash ni avaad yavahiin orond zodood baih hereggui l baigaamda.

Avatar

Нэргүй 2026-04-29 202.55.188.97

өгөөжыг сайханбилэг 500сая доллараар арилжаад Америк зугатсан удахгүй оюу толгойн өр хоолойг боож эхэлнэ тэр үед төгрөг цаас болж доллар 20000хүрнэдээ оюу толгойгоос магт

Avatar

Иргэн 2026-04-29 66.181.176.184

Энэ одоо Монголчуудыг доромжлоод байгаа юм уу хаашаа юм бэ??? Хөгжлийн хамаг боломжийг нь хулгайлж хөрөнгө оруулалт биш өндөр хүүтэй зээл өгчихөөд солиороод байх. Танай сайт ч гэсэн дээ. Хэдэн халтар төгрөгний төлөө ийм төлбөртэй мэдээлэл тавьж байхаасаа ичихгүй байна уу???

Avatar

Нэргүй 2026-04-29 59.153.115.225

34 хувь эзэмшинэ гэж орилсоор байгаад ийм байдалд хүргэсэн, одоо бүр 51 хувийг эзэмшинэ гэж орилоод байгаа улныханд хэлээ

Avatar

Нэргүй 2026-04-29 59.153.113.137

Яагаад шинээр барилгууд баригдахгүй байна

Avatar

Нэргүй 2026-04-29 59.153.113.85

Уурхайн дэргэд байгуулсан хот уурхайн нөөц дуусахад сөнөсөн хот болдог. Оросоор дүүрэн уурхайн дагаж байгуулсан сөнөсөн хотууд байгаа. Эрдэнэтийн өөц дуусахад энэ хот хэцүү байдалд орно. Одоо ч гэсэн эрдэнэтийн уурхайн цагаан тоос иргэдэд гай болж байгаа. Таван толгойд үүссэн хүн амын төвлөрөлд уурхайн хар тоос бас нөлөөлж л байгаа

Avatar

Cok 2026-04-29 202.126.89.7

Ёор нь яах гээд ийна. Чадвал хаа, чадахгүй бол тэгээд гүндалайгын брэнд болоод яв да

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.180.103

Оюут толгойн орд газраар монголчууд гол зогоож байгаа нь үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж