Эрчим хүчний үнэ 2026 онд ойролцоогоор 24 хувиар өсөх магадлалтай гэж Дэлхийн банк мэдээлжээ. Энэ нь Ойрхи Дорнод дахь зөрчил дэлхийн зах зээлд хүчтэй нөлөөлж байгаатай холбоотой. Дэлхийн банкнаас гаргасан тайланд, эрчим хүчний үнэ 2022 онд ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрнэ гэж онцолсон байв. Энэхүү таамаглал нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр аравдугаар сар гэхэд хэвийн байдалд орно гэж үзсэн дээр үндэслэсэн.
Мөн Ираны зөрчил нь зөвхөн нефть биш, бордоо, металл зэрэг олон салбарт нөлөөлнө. Жишээлбэл, бордооны үнэ нэг жилийн дотор ойролцоогоор 31 хувиар өснө гэж тооцоолжээ. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Индермит Гилл хэлэхдээ, дайн дэлхийн эдийн засагт үе шаттайгаар нөлөөлж байна. Эхлээд эрчим хүчний үнэ өснө, дараа нь хүнс, эцэст нь инфляц нэмэгдэнэ гэв. Тэрбээр мөн хөгжиж буй орнууд хамгийн ихээр өртөж, инфляц өсөж, эдийн засгийн өсөлт удааширна гэж анхааруулж байна.
3,576.03






















































Нэргүй 2026-04-29 66.181.189.228
Арай л бага уу?