Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

НЭМЭЛТ: 

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга" -ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.  Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут сайд танилцуулав.

Улсын нисэхийн тухай хуулийг 2003 онд баталж, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орж байжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэв.

Тухайлбал, улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон байна. Мөн хуулийн үйлчлэлд хамаарах зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллага шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг зохицуулах асуудлыг төсөлд тусгасан байна.

Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварыг гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан зааж, улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн ажиллагааны хяналт, зохицуулалтын талаар харилцааг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн зохицуулалтуудыг нэмж тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцлогтой болохыг сайд танилцуулав.

Хуулийн төсөл нь 9 бүлэг, 25 зүйл, 68 хэсэг, 91 заалттай бөгөөд батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй юм байна. Улмаар улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болох юм байна. Мөн нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдаж хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичиг боловсронгуй болох ач холбогдолтой гэв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, П.Наранбаяр, С.Эрдэнэболд нар асуулт асууж, Батлан хамгаалахын сайдаас хариулт авав. Төсөлд дроны талаар “… алсаас удирдлагатай, эсхүл автомат удирдлагатай нисгэгчгүй нисэх хэрэгсэл …” хэмээн томьёолсон байгааг Ч.Анар гишүүн онцолж, орчин цагт дроныг олон ангилаад, зарим дрон галт зэвсэг, сумны төрөлд ордог болсныг тайлбарлав. Төсөл дэх эл зохицуулалтаас үүдэн бүх төрлийн дроныг тээврийн нисэх хэрэгсэл гээд ангилах үр дагаврын талаар тодруулав. Дронтой холбоотой зохицуулалтуудыг хуулийн төсөл батлагдсаны дараа холбогдох журмаар нарийвчлан зохицуулна хэмээн сайд хариулаад, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дроны хэрэглээтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж байгаа гэх мэдээллийг өгсөн. П.Наранбаяр гишүүн төсөл дэх нэр томьёоны талаар тодруулж, санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхийг, мөн уг үзэл баримтлал шинэчлэгдэхээр төлөвлөж байгааг дуулгаад тодруулсан. Тодорхой хэмжээний хэлэлцүүлэг, судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж, холбогдох баримт бичгүүдэд нийцүүлэхээр ажилласны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснээ Д.Батлут сайд хэлэв.

Хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 10 нь буюу 55.6 хувь нь Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АБГББХ: 8 газар, 93 үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр бүртгэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар яг одоо /2026.04.29/ Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө, эдэлбэр газар ашиглах эрхийг ОХУ-ын нэр дээр бүртгэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.  Дээрх асуудлыг хаалттай хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ч.Анар гаргасныг олонхи гишүүн дэмжив.

Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн обьектуудын эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өргөн мэдүүлжээ.

Энэхүү хэлэлцээрт тусгаснаар Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах найман газар, 93 үл хөдлөх хөрөнгийн обьектыг ЗСБНХУ-ын нэр дээрээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд:

  1. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Аэрофлотын барилга /хэсэг/ эдэлбэр газрын ашиглах эрх,
  2. Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах Захиргаа аж ахуйн барилгын цогцолбор/дипломат статустай, Консулын газар ажиллаж байгаад үйл ажиллагаа явуулахаа больсон/ эдэлбэр газрын ашиглах эрх,
  3. Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх, /дипломат статустай, консулын газар ажиллаж байгаад үйл ажиллагаа явуулахаа больсон/
  4. Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах, 56 орон сууцны байр,
  5. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах сүмийн барилга, спорт заал, гаражийн цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх,
  6. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх,
  7. Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх,

ОХУ-ын өмчийн үл хөдлөхөд хамаарах газрыг үнэгүй, хугацаагүй олгосон байсныг өөрчилж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрхийг 99 жилийн хугацаатай олгож, зохих татварыг төлөхөөр тусгаж, хавсралт жагсаалтаар нийт найман нэгж талбарын 9.57 га газрыг ашиглуулах, 93 нэгж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулахаар тусгасан юм байна.

Хэлэлцээрийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут танилцуулав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-04-29 66.181.183.238

Ийм чухал хуулийг бичиг үсэг тайлагдсан хүнээр ядаж өргөн байрлуулахгүй дээ!!! Батлут гээд байгаа гишүүд чинь үнэндээ яс юман дээрээ мэргэжил мэдлэг тун дутмаг, ганц чаддаг юм нь бохир албин улс төрийн хүн гэсэн шүү дээ!!

Avatar

Больж үз хулгайчуудаа 2026-04-29 202.9.46.185

Улсын орлого болгож хураа!

Avatar

Нэргүй 2026-04-29 124.158.126.107

монголчуудад 15 жилээр ашиглах зөвшөөрөл өгдөг биз дээ. яахаараа оросуудад 99 жилээр зөьшөөрөл өгдөгийн?????

Avatar

kkkkkkkkkkkkkkk 2026-04-29 66.181.177.22

Zaaasss ene muu xulmast ivanuud yag yaax geed bna??? Tegeed bas uxsnii chin 99 jil ve? Ayultai novshnuud shuu, yaaj ch magadgui. Itgel baixgui.

Avatar

зочин 2026-04-29 66.181.188.63

шахалдаад эгнээд гөлөг шиг сууцгаажийшд эрхэм гишүүд маань

Avatar

Нэргүй 2026-04-29 188.162.248.244

яагаад дандаа хаалттай асуудал шийдэг юм !!!!!!!????????!!

Avatar

ЗОЧИН 2026-04-29 203.91.115.56

ЮУН 99 ЖИЛЭЭР ВЭ. НААД ОРОС ЧИНЬ 9 САРЫН НАСГҮЙ БОЛСОН

Avatar

Нэргүй 2026-04-29 192.82.64.248

тэрэндээ хүрвэл анх ашиглаж эхэлснээс хойших жилүүдийг тооцмоор юм

Avatar

Бат 2026-04-29 192.82.64.215

ХЭРЭГЦЭЭГҮЙ ашиглах эрхийг хүчингүй болгооч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж