"НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Ихбаярыг УЗ-өөр хэлэлцэхгүй"

"НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Ихбаярыг УЗ-өөр хэлэлцэхгүй"

"НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Ихбаярыг УЗ-өөр хэлэлцэхгүй"
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид өнгөрсөн Даваа гаригт нэгдмэл шийдвэр гаргаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, албажуулахаар НИТХ-ыг тодорхойгүй хугацаагаар завсарлуулсан байдаг. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын 39 гишүүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлөөр нийслэлийн асуудлаар хуралдахгүй, урьд өмнө нь ч ийм асуудлаар хуралдаж байгаагүй гэдгийг хэлж байна. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлыг хэлэлцэх тов гаргаагүй, мөн хурал зарлах эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны 17:00 цагт болж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжин баталсан. Тус хуралдаанд 45 төлөөлөгчөөс 32 нь оролцож, ирц 75.5 хувьтай бүрдсэн бол хоёр төлөөлөгч гадаад томилолттой байв. Хуралдааны үеэр улс төрийн аливаа зөрчил, талцал үүсээгүй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид нэгдсэн байр суурьтай ажилласан байна. Ээлжит бус хуралдаан завсарласны дараа нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, улмаар уг нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд НИТХ-ын ээлжит хуралдааныг тодорхойгүй хугацаанд завсарлуулсан байна. Мөн төлөөлөгчид НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Сандагсүрэнг сонгосон юм.

Харин НИТХ-ын дарга асан А.Баяр өчигдөр /2026.04.28/ мэдээлэл хийхдээ "НИТХ нь иргэдийнхээ эрх ашиг болон Ерөнхий сайд, Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг байр суурь гаргаж болохгүй. Гэвч уг эсэргүүцлийг үл тоомсорлон, хүч түрэн зохион байгуулсан НИТХ-ын ээлжит бус хуралдаан нь хууль бус бөгөөд түүнийг болсон гэж тооцохгүй төдийгүй, тухайн хурлаас гарсан аливаа шийдвэр хүчин төгөлдөр бус юм" гэсэн юм.

МАН-ын Бага хурлаас өнгөрсөн онд /2025.11.18/ Удирдах зөвлөлийн  бүрэлдэхүүнийг шинээр сонгосон. Нийт  39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрджээ. МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын фракцын гишүүд түлхүү сонгогдоод байна. Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулъя. 
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар
  • УИХ-ын дарга С.Бямбацогт
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
  • Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
  • Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

ПАРЛАМЕНТЫН УИХ-ЫН ГИШҮҮД

  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
  •  УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /говийн бүс/
  •  УИХ-ын гишүүн Ч.Ундрам /төвийн бүс/
  •  УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан /хойд бүс/
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр /зүүн бүс/
  • УИХ-ын гишүүн З.Мэндсайхан /баруун бүс/
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  • УИХ-ын гишүүн Б.Уянга
  • УИХ-ын гишүүн Ч.Номин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай
  • УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
  • УИХ-ын гишүүн Б. Хэрлэн
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН 
  • УИХ-ын гишүүн  асан Ч.Хүрэлбаатар
  • УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа
  • УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг

МАН-ЫН НАРИЙН БИЧГҮҮД

  • Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  • Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
  • Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
  • Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
  • Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
  • Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
  • Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар
  • Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан /Баянхонгор/
  • Нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн /Эрчим хүчний сайд/

НИЙСЛЭЛЭЭС ТӨЛӨӨЛСӨН ГИШҮҮД

  • Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин

ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ, ЗӨВЛӨХҮҮД

  • СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж
  • СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг
  • Ерөнхий сайдын зөвлөх асан А.Энхзул
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2026-04-29 203.91.115.49

ЭНЭ ИХБАЯРЫН ЭХНЭР НЬ ГЭХ МИШЭЭЛ НЬ СУИС Д БАЙХДАА АНГИЙХАА ОХИДЫГ ЗОДДОГ ЮМЫГ НЬ ДЭЭРЭМДДЭГ НИЙГЭМД ЭНЭ ТӨРЛИЙГ ҮҮСГЭСЭН ЗАГАЛМАЙЛСАН ЭХ ГЭХЭЭР ШУЛАМ БАЙДАГ. ЮУН ХОТЫГ УДИРДАЖ ХУРАЛ ДАРГАЛАХ ВЭ.

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.186.189

Яг үнэндээ НИТХ бүх төлөөлөгчид бага хаант улсын зарчмаар нүднээс далд ажилласан, Авилгад бүрэн идэгдсэн. Нянбазтери мөн ч их хор оруулсан биз

Avatar

Нийслэл 2026-04-29 66.181.182.184

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажил шийдвэрт нам, төр оролцох ямар ч шаардлагагүй, ямар хуульгүй, энэ хүн хурлын даргаа хийгээд явна рууль нь ч агуулага нь ч тийм

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.168.82

хууль зөрчиж хийсэн хууль бус хурлаар томилогдсон шүү дээ. тогтоол нь тамга дарагдаж албажаагүй бол хууль бус гэж үзэхээр байна. тогтоол нь албажвал юун удирдах зөвлөл вэ, түй хамаагүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж