Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог ирэх тавдугаар сарын 6-нд хуралдуулахаар товложээ. Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн дэд дарга нарыг тодруулан батламжлах юм.
Ардчилсан нам нь дотоод сонгууль зохион байгуулсныхаа дараа Үндэсний бодлогын хороог хуралдуулж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ батламжилсан ч дэд дарга болоод Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож чадалгүй хойшлуулсан. Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг тус намын дарга О.Цогтгэрэл санал болгосон ч олон нийтэд танигдсан, туршлагатай лидер байхын зэрэгцээ намынхаа эв нэгдлийг хангах хүн байх ёстой гэдэг шаардлага тавигдаж, олонхийн дэмжлэг авч чадаагүй. Иймээс сарын дараа Үндэсний бодлогын хороог зарлан хуралдуулж, дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон билээ.
Дараа нь тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Сангийн сайд асан С.Баярцогтыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Дээрх шийдвэрийг нэр бүхий гишүүд нь эсэргүүцсэн. Ардчилсан нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд эрх баригч хүчин болсон МАН-д дагаар орчихгүй, тус намын зүгээс ирэх тоглолтыг няцааж чадах, хэний ч нөлөөнд автахааргүй, нам дотроо эв нэгдэл хангаж чадах, ажлын ачаалал даах, намын даргадаа түшиг болох туршлагатай улстөрч генсек болох ёстой гэх шаардлага тавьж байгаа. Иймээс ирэх сард товлогдсон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал ирэх жилд болох сонгуулийн өнгийг тодорхойлох хэд, хэдэн сонирхолтой томилгоог хийх болов.
3,576.03






















































Нэргүй 2026-04-28 103.229.122.141
Ардчилсан нэрийг гутааж мал шиг эмх замбараагүй бэлчиж юу дуртайгаа чалчиж хэнийг ч үл хүндлэх соёлд залуусыг сургаж байгаа хогийн тантангууд л даа эд нар!
Нэргүй 2026-04-28 103.212.117.200
МАН-ынхан Баярцогтыг дэмжиж байгаа гэлцэх юм.Яагаад гэж асуухаар хэлэхгүй, мушийж инээгээд байна гэнэ.