"Будааны төмөр аяга" гэх тодотголтой ажлын эрэлт нэмэгдэж буй Хятад улсад хэвлэл мэдээллүүд ажил горилогчдод сонирхолтой зөвлөмжийг хүргэх болжээ. Тухайлбал, төрийн албан хаагч хэрхэн хувцаслаж, биеэ авч явах ёстой зөвлөмжүүд гарч эхэлсэн аж. Энэ талаар "NEWS" агентлагийн "FASHION" буландаа онцолж байна.
Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрийн албан хаагч болох гэж буй хүмүүст зориулсан цуврал удирдамжийг нийтэлж, даруухан хувцаслахыг анхааруулжээ. Тодруулбал, ажил горилогчид "хөнгөн, дэгжин" хослол өмсөхийг зөвлөсөн бол эрчүүдэд үсээ засуулахыг зөвлөсөн байна. Эмэгтэйчүүдэд цэвэрхэн хумстай байх, үнэт эдлэл хэрэглэхээс зайлсхийх, нарийн төвөгтэй нүүр будалт хийхгүй байж, үс нь чих, нүдээ халхлахгүй байхыг зөвлөжээ.
Тус улсад төрийн албаны ажлыг "будааны төмөр аяга" гэж нэрлэдэг аж. Энэ нь хөдөлмөрийн салбарт аюулгүй бөгөөд тогтвортой гэдгийг илэрхийлдэг байна. Улмаар сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж залуу үе "будааны төмөр аяга"-тай болохыг эрмэлзэх болжээ.
Синьхуа мэдээллийн агентлагаас хөтлөн гаргадаг Банюэтан сэтгүүлийн нийтлэлд төрийн албан хаагч ямар харагдах ёстойг тодорхойлсон байв. Үүнд “Гадаад төрх, биеэ авч явах байдал нь ярилцлагын онооны хуудсан дээр тусдаа ангилалд багтдаг. Ажил горилогчоос зохих ёсоор хувцасласан, сайн ааштай, биеэ барьж чаддаг, зан авирын хэлбэлзэл багатай байхыг шаарддаг бөгөөд энэ нь нийт онооны таваас арван хувийг эзэлдэг” гэжээ.
Уг нийтлэлд үсний зөв засалт, хувцаслалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, ажил горилогчид өөрсдийгөө “цэвэрхэн, өөртөө итгэлтэй” мэт сэтгэгдэл төрүүлэх ёстой гэж онцолсон байв.
Эмэгтэйчүүдийг цайвар нүүрний суурь, өнгөлөг нүдний тень, хиймэл сормуус, гоёл чимэглэлийн хумс хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Харин “цайвар, дэгжин” хувцас өмсөхийг уриалж, саарал, шаргал, цайвар цэнхэр зэрэг өнгийг санал болгосон байна. Мөн ажил горилогч нь шовх өсгийтэй, өндөр өсгийтөөс зайлсхийх хэрэгтэй гэж бичсэн байв.
“Төрийн албаны ярилцлагад гадаад төрх чухал үүрэг гүйцэтгэдэг тул та зөв, соёлтой хувцаслах хэрэгтэй. Мөн анхны сэтгэгдлээс гадна асуултад сайн, тодорхой хариулах ёстой" гэж нийтлэлд дурджээ.

Өнгөрсөн жилийн төрийн албаны улсын шалгалтад 38,100 албан тушаалд 2.8 сая ажил горилогч өрсөлдсөн. Харин 2024 онд 2.6 сая ажил горилогч өрсөлдсөн байна. Энэ нь залуучуудын ажилгүйдэл нэмэгдэж байгаа энэ үед өрсөлдөөн нэмэгдэж байгааг илтгэж буй. Хятадын ажилгүйдлийн түвшин хот суурин газарт өнгөрсөн сард 5.4 хувь байсан нь хоёрдугаар сараас 0.1 хувиар өндөр байна. Оюутнуудыг оролцуулалгүйгээр 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин 16.9 хувь болж өссөн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр үзүүлэлт юм. Шилдэг их сургуулиуд одоо төрийн албаны дуураймал ярилцлага, сургалтыг оюутнууддаа санал болгож эхэлжээ.
Жишээлбэл, Бээжингийн их сургууль оюутнууддаа ажилд авах дүрмийг ойлгож, янз бүрийн шалгалтад илүү сайн бэлтгэхэд нь тусалж байна.
Хэдийгээр энэ чиг хандлага шүүмжлэл дагуулж байгаа ч хүн бүрд ижил стандарт тогтоож, илүү шударга сонгон шалгаруулалт хийх зорилготой гэж албаныхан тайлбарладаг.
Мөн энэ нь Хятад улс төрийн албаны ажилтнуудын мэргэжлийн түвшин, чанарыг сайжруулахыг зорьж байгааг харуулдаг гэж онцолжээ. Төрийн албан хаагчид чухал бодлогыг хэрэгжүүлдэг тул тэднийг сайн бэлтгэгдсэн, цэвэр цэмцгэр харагддаг байхыг чухалчилж байна. Энэ нь эдийн засгийн хүндрэл, олон улсын өрсөлдөөн нэмэгдэж буй үед онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч зарим мэргэжилтнүүд энэ нь асуудал үүсгэж болзошгүй гэж анхааруулдаг. Тэд гаднах дүр төрхийн хатуу шаардлага нь хотын эсвэл чинээлэг хүмүүсийг илүү давуу байдалтай болгож, харин хөдөө орон нутгийн эсвэл ядуу ажил горилогчдод хүндрэл учруулж магадгүй гэж үзэж байна.
3,576.03






















































Нэргүй 2026-04-29 202.70.43.34
хаа ч стандарт байх ч ёстой
Зочин 2026-04-29 59.153.112.207
Манайд төмөр аягатай болох шалгуур их амархан юм бна. Танил тал ,цусан төрөл энэ тэрээр ээ л болчихно. Төрийн сайд нь хүртэл эрээн алаг ,сунжирсан хувцас хөглөрүүлээд, хэрэлдээд л сууж байдаг. Төрийн алба нтр бол цаашаа гээд л
иргэн 2026-04-29 192.82.66.11
bydaany tomor ayaga
Буянхүү.Д 2026-04-29 122.201.23.83
Будааны төмөр аяга байлгүй дээ. Будаа нь төмөр гэж ойлгогдож өайна шүү. Зөв бичиээчээ!!!