Г.Ёндонг Б.Цэнгэлээр "солино"

Г.Ёндонг Б.Цэнгэлээр "солино"

Г.Ёндонг Б.Цэнгэлээр "солино"

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндон өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ “Эрдэнэс Монгол”-д гаргасан ч одоогоор түүний хүсэлтийг хүлээн авах, дараагийн хүнийг томилох асуудал Б.Даваадалайгийн гарт бий.

Г.Ёндонгийн хувьд 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдож байв.

Г.Ёндонгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад сайдаасаа чөлөөлөгдөж, тус үйлдвэрийн захирлаар ажиллаж эхэлсэн.  Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндонг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн дотны найз, нэг фракцийнхан гэгддэг. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилсон бөгөөд одоо үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Элчин сайдаар томилогдох тохироотой байгаа гэлцэж буй. Түүнийг 2024 оноос хойш ажлаа өгөхөөр яригдсан гэх мэдээлэл гарах болсон ч үгүйсгэж байсан ч энэ удаад 60 нас хүрч байгаа учраас тэтгэвэрт гарахаар ажлаа өгөх хүсэлтээ албан ёсоор өгчээ.

Одоогоор улс төрийн хүрээнд Г.Ёндонгийн оронд хэнийг томилох асуудал эцэслэгдээгүй ч горилогчид олон байгаа ч Ерөнхийлөгчийн найз, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг томилно гэх мэдээлэл бий.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлын томилгоонд Ерөнхийлөгч өөрийн хүчээ алдахыг хүсэхгүй бөгөөд өөрийн фракцийн хүнээ тавих биз ээ гэж улс төрийн хүрээнд яригдаж буй нь ч оргүй биш юм. Б.Цэнгэлийн хувьд  Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны долдугаар сард томилогдсон бөгөөд насаараа л дарга хийсэн, даргын тэнгэртэй гэж улс төрийн хүрээнд хочилдог. Ингэж ярихаас ч аргагүй бөгөөд 1990 оноос эхлээд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн даргаас эхлээд хийсэн ажил албан тушаал нь дандаа даргаар ажиллаж байсан түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найзуудын нэг  гэдэг.

Б.ЦЭНГЭЛ ГЭЖ ХЭН БЭ?

Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. 1990  Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, Гаалийн ерөнхий газрын даргаар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос одоог хүртэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.

Н.УЧРАЛ ТӨБЗГ-Т ХҮНЭЭ ТОМИЛЖ ЧАДАХ УУ?

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол Ерөнхий сайдын харьяа байгууллага. Монголд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд зорилготой компани.

Гэвч төрийн өмчит компани, үйлдвэрүүд өр тавьж, ялсан намын гишүүдийг ажилтай, орлоготой болгодог газар болж хувираад удаж буй. Тиймээс ч төрийн өмчит компаниудын дийлэнх нь үр ашиггүй, өр зээлэнд баригдсан амьдардаг.

Үндэсний аудитын газраас 2025 онд 94 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад шалгалт хийхэд 8,4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байдаг. Энэ бол төрийн өмчит компани, үйлдвэрүүд ямар хэмжээнд ажиллаж байгааг илтгэнэ.

Шинэ Ерөнхий сайд Н.Учралын хамгийн их ярьдаг сэдвийн нэг нь төрийн өмчитүүдийг цэгцлэх. Тэрбээр “Цаашид ашиггүй, орлогогүй ажиллах төрийн өмчийн компани байхгүй болно” гэж ярьж байсан. Тиймээс ч энэ удаад түүнд боломж гарч, төрийн өмчитүүдийн менежментийг шинэчлэх, заримыг нь татан буулгах, цэгцлэх боломж гарч байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Н.Учрал Б.Цэнгэлийн оронд өөрийн хүнээ тавьж, ярьдаг ажлаа хийх боломж гарч байна гэсэн үг. Гэхдээ Засгийн газрын сайд нарын томилгооноос харахад Ерөнхий сайд Н.Учрал төрийн өмчитүүдийн цэгцэлж, өөрийн хүнээ тавина гэдэг юу л бол. Эрх мэдлээ бусадтай битгий хуваалц гэсэн Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн жинхэнэ утгаараа ярьдаг ажлаа ажил хэрэг болгох боломж Н.Учралд гарч ирлээ. Харин тэр ашиглаж чадах уу гэдгийг харах л үлдэж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уурхайчин 2026-04-29 66.181.179.147

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамгийн хэцүүг нь хийдэг арай нэг таван цаас 7000 аасаа илүү авдаг ажилчдынхаа цалинг хасах гэсэн хөгийн л дарга.

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.179.147

Ёндон ажилчдынхаа карма руу орсон хөгийн л дарга шдээ эр хүн шиг эрэмбэ байхгүй утсан хүүхэлдэй. Цэнгэл нь арай дээр мужик хүн байгаа ядаж л ажилчдынхаа цалинг хасаж танаад байхгүй хүн ирээсэй

Avatar

Иргэн 2026-04-29 66.181.183.238

Одоо Ёндон айж байгаа л даа, Хүрэлсүх аймшигтай их буруу гарын мөнгөн УБҮ гаргуулсан

Avatar

Нэргүй 2026-04-29 103.229.123.216

үнэнхүү цайрч байна дөө.

Avatar

Нэргүй 2026-04-29 103.212.116.125

НЭГ ХУЛГАЙЧИЙГ НӨГӨӨГӨӨР СОЛИХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ

Avatar

Нэргүй 2026-04-29 103.229.123.66

Шууп авилгийн хэрэг, идэж уусан нь баригдахаас өмнө элчин явуулдаг Хүрэлсүхийн нохой арга. Баригданаа та нар.

Avatar

Үнэн 2026-04-29 103.212.117.93

Учрал бол Хүүкийг эргэж ерөнхий сайд болох хүртэл нь суудлыг хадгалж байгаа мануухай
Хүүе 27 онд ерөнхийлөгчөөс буугаад намаа аваад 28 онд ерөнхий сайд болох шунал тачаалалтай

Avatar

Нэргүй 2026-04-29 202.179.24.210

Tsengel gej neg Buzar n**** hezee dald oroh ve

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.189.55

Баасыг баасаар

Avatar

Ёстой нэг 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

Хохохохо 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

Хёхёхё 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

Дуусчээ гок 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

а******н 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

ХулгайчДээрэмчин 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

Хулгайч2 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

Хулгайч 2026-04-29 202.9.46.185

МАН хулгайчийгаа дээрэмчингээрээ солих нь.

Avatar

Зочин 2026-04-29 203.91.115.55

Чоныг цөөврөөр солих нь.

Avatar

Otgon 2026-04-29 122.201.23.226

Ёндон сайд ч байхдаа, Эрдэнэт очоод ч сайх ажилласан шүү. Үүнтэй ч хэн ч маргахгүй шүү.

Avatar

Нэргүй 2026-04-29 103.57.94.229

Ёндон яах вэ…тэр Батмөнх Бат-Энх гээд хоёр сайхан хулгайч байна. С.Баяр гэж өгөр хожуул тэр хулгайчыг тавьсан. Энэ хулгөйч нараа зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2026-04-29 192.82.88.242

Энэ хэдхэн тооны, улирч баларсан чадваргүй сдануудаа л хооронд нь солиод байх юм, мундаг менежер залуус олон байна шүү дээ тэд нарыг гаргал даа !!!!!!

Avatar

ЗОЧИН 2026-04-29 103.9.90.131

Ёндон ч хэрэггүй, Цэнгэл ч хэрэггүй.

Avatar

z 2026-04-29 202.131.225.197

ene odoo torohdoo darga bolood tortsiimuu haashain

Avatar

зочин 2026-04-29 103.57.95.88

Мэргэжлийн хүн байсан нь дээр шүү дээ. Болж өгвөл дотроос нь тавиачээ. Ажлаа мэдэхгүй хүн, бүр мэргэжлийн хүн биш байж больдоо Та

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.180.103

Мэргэжлийн хүнийг Мэргэжлийн хулгайчаар солих энэ юү хийж бүтээсэн хүн бэ

Avatar

Нэргүй 2026-04-29 203.98.76.30

Энэ нэг бузар хулгайч өвгөн байнааа. Зайлуулаачэээ юун Эрдэнэт-ийн дарга вэ. Толгой гэж олгой тэгсэн мөртлөө муу юмандаа үнэн хорчин пийздийс. Төрийн өмчит компаниудаар дүүрэн хулгайчуудаа байршуулцан. Энэ өвгөний оронд хэл устай, нэр цэвэр сайхан боловсролтой залуусыг дарга болговол энэ өвгөнөөс хэд дахин сайн хийнэ дээ. Одоо энэ муусайн төрөөс салдаггүй хулгайч өвгөдүүдээс салах цаг болсооон.

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.186.127

нэрийг нь өөрчлөөд нийлбэр үр дүнд нөлөөлөх юм байх даа, өөр аятайхан нэртэй хүн байна уу, баяжих хураах, буян түгээх, хөгжилд хөтлөгч, өлзийтэй, дэмбэхэлтэй ч юм уу нэг тийм сайхан нэртэй том дарга ер нь байна уу.

Avatar

Нэргүй 2026-04-29 103.229.121.225

niilj baahan hurungu hulgailaad araas n ochij barimt ustagdag argaldaa

Avatar

зочин 2026-04-29 66.181.177.29

ЕРӨНХИЙ САЙДАА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ТАВИГДСААР БАЙГАА ТҮЦНҮҮДЭЭ ЗАЙЛУУЛЖ АРД ТҮМЭНД БУЯН БОЛООЧ.
УЧРАЛ ЗӨВШӨӨРСӨН ГЭЭД ТҮЦ-НИЙ АВГАЙ НАР ХАШГИРАЛДААД БАЙХ ЮМ. ДОТРОО ШЭЭГЭЭД АРД ТҮМЭНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЭНЭ ТҮЦ-НҮҮД ОДОО ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ЗАЙЛУУЛ!!!

Avatar

Зочин 2026-04-29 103.11.193.130

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгийг бэлдэх нь дээ, хүмүүс мэддэг ч хэн ч ярьдаггүй сэдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж