"EV": Дэлхийн автомашины зах зээл шинэчлэгджээ

"EV": Дэлхийн автомашины зах зээл шинэчлэгджээ

"EV": Дэлхийн автомашины зах зээл шинэчлэгджээ

Саяхныг хүртэл Роско Жевелл онлайн зах зээл болох "Amazing EV" дээр хоёр сар тутамд нэг хуучин цахилгаан автомашин зардаг байв. Гэвч АНУ, Израиль хамтарч Иранд цохилт өгснөөс хойш Жевелл хоёр долоо хоног тутамд нэг хуучин цахилгаан автомашин борлуулах болжээ. Тэрбээр "Одоо 20 мянгаас 50 мянган ам.долларын үнэтэй хуучин цахилгаан тээврийн хэрэгсэл олоход маш хэцүү болж байна. Мөн үнэ 10-15 хувиар, зарим тохиолдолд 20 хувиар өссөн" гэж хэвлэлд ярьжээ.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс болж дэлхий даяар бензин, дизелийн үнэ өссөн. Үүний улмаас цахилгаан автомашины (EV) эрэлт олон оронд нэмэгдэж байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ болон Хятад улсын "EV" борлуулалт 2025 онтой харьцуулахад өсч эхэлсэн байна. Хятадад "EV"-ийн борлуулалт гуравдугаар сард өмнөх сараас 82.6 хувиар өссөн гэж Хятадын Автомашины дилерүүдийн холбоо мэдээлжээ. Харин АНУ-д өнгөрсөн сард 82 мянга гаруй "EV" зарагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар бага боловч хоёрдугаар сараас 20 хувиар илүү байгаа гэж "Cox Automotive" мэдээлсэн. Үүнээс гадна Вьетнамын "EV" үйлдвэрлэгч "VinFast" компанийн мэдээлснээр, гуравдугаар сард борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеэс 127 хувиар өссөн байна.

"Ember"-ийн эрчим хүчний мэргэжилтэн Эуан Грэм хэлэхдээ, Ираны дайн нь Зүүн өмнөд Ази зэрэг хөгжиж буй орнуудын иргэдийг "EV"-г сонгоход хүргэсэн.

Үүнд мөн Украины дайн зэрэг өмнөх эрчим хүчний хямралууд түлхэж болсон гэж тэрбээр үзэж байна. Дэлхий нийт 2020-иод онд шатахууны үнийн хоёр томоохон цочролыг дараалан мэдэрсэн бөгөөд үүнд 2022 онд Орос улс Украинд халдсаны дараах эрчим хүчний хямрал багтсан гэж Грэм хэлсэн юм. Тухайлбал өмнөх туршлага дээр үндэслэн улс орнууд шатахууны үнэ өсөхөд өөр тээврийн хэрэгслийн хувилбарыг хайж эхэлдэг гэсэн үг. Мөн одоо цагт 2020 онтой харьцуулахад "EV" улам сайжирч, төрлөө нэмсэн нь эрэлтийг нэмэгдүүлж байна.

Харин Азийн бусад хэсэгт, жишээлбэл Японд "EV" борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад бараг гурав дахин өссөн бол Өмнөд Солонгост дотоодын худалдан авалт 172 хувиар нэмэгджээ.

Европ тивийн Франц улсад "Tesla" автомашины шинэ бүртгэл гурав дахин өссөн бол Норвеги, Швед, Дани улсад ч мөн адил өсөлт бүртгэгдсэн байна. Австралид гуравдугаар сард нийт автомашины борлуулалтын 14.6 хувийг "EV" эзэлсэн нь 2025 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болсон гэж Автомашины үйлдвэрлэлийн холбоо мэдээлжээ. Тус улс дахь Хятадын "BYD" компанийн хамгийн том борлуулалт, үйлчилгээний сүлжээ болох "EVDealer Group"-ийн гүйцэтгэх захирал Дэвид Смитерман хэлэхдээ,  ойрын саруудад шатахуун хэрэглэдэг автомашинаас "EV" руу шилжих тухай олон нийт дундах санал асуулга, сонирхол ч огцом нэмэгдсэн гэжээ. Учир нь шатахууны үнийн өсөлтөд санаа зовж, тээврийн зардлаа өөрсдөө хянахыг хүссэн олон хүн "EV" зардаг дэлгүүрээр үйлчлүүлж байна гэж тэрбээр онцолсон байна.

Мельбурн хотод "Evolve Motors" компанийн үйл ажиллагаа, ханган нийлүүлэлтийн менежер Кевин Альберикагийн хэлснээр түүний нэг ажилтан зөвхөн өнгөрсөн Бямба гаригт долоон "Tesla" автомашин зарсан. Тэрбээр нэг өдрийн дотор олон хүн "EV" худалдан авч байгааг харж байгаагүй тул үнэхээр сонин байсан гэж онцолсон аж. Өмнө нь Альберикагийн баг 100 гаруй "Tesla"-г нөөцөлсөн байсан бол одоо нэг ч үлдэлгүйгээр зарагдсан байна. Улмаар нөөцөө сэргээхэд хүндрэлтэй болсон гэж Альберика ярьжээ.

Австрали улс нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хий ихээр экспортолдог ч бензин, дизелийн хэрэгцээнийхээ ойролцоогоор 80 хувийг импортолдог.

Өнгөрсөн сард тус улсын засгийн газар нь ойролцоогоор шатахууны нэг сарын нөөцтэй байгаа бөгөөд тавдугаар сар хүртэл нийлүүлэлт хийх гэрээ баталгаажсан гэж мэдэгдсэн. Альберика хэлэхдээ, энэ мэдээ хүмүүсийг айдаст автуулж байна. Улмаар дизель хөдөлгүүртэй фургон хэрэглэдэг олон бизнес эрхлэгчид одоо "Tesla" машин худалдан авч эхэлсэн гэв.

"Benchmark Mineral Intelligence" байгууллагын дата менежер Чарльз Лестер хэлэхдээ, дэлхийн "EV" эрэлт бензиний үнээс ихээхэн хамаарна гэжээ. Түүний үзэж байгаагаар, хэрэв шатахууны үнэ удаан хугацаанд өндөр хэвээр байвал машин худалдан авах талаар бодож буй хүмүүс "EV"-г илүү анхаарч, сонгож эхэлнэ. "EV"-ийг дэмжигчдийн хувьд ч мөн энэ цаг үе итгэл найдвар авчирч байна. Учир нь шатахуун ашиглалтаас хүмүүс татгалзахад засгийн газраас илүү их хүчин чармайлт гаргаж магадгүй гэж найдаж байгаа аж.

Австралийн хамгийн хүн ам ихтэй муж болох Шинэ өмнөд Уэльсийн засгийн газар "EV"-г цэнэглэх станц суурилуулахад зориулж 71 сая австрали долларын төслийг энэ сарын эхээр зарласан байна. Гэвч холбооны түвшинд "EV"-д олгодог татварын хөнгөлөлтийг дахин хянах болжээ. Тус улсын сангийн сайд Жим Чалмерс тухайн хөнгөлөлтийг тавдугаар сарын төсөвт багасгах төлөвтэй байна.

Австралийн Цахилгаан автомашины холбооны үндэсний ерөнхийлөгч Жеймс Пикеринг хэлэхдээ, тус улс сэргээгдэх эрчим хүчний болон хэрэглэгчийн түвшний томоохон төслүүдийг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс тээврийн салбараа бүрэн "EV" болгоход асуудалгүй гэж үзэж байна.  Зарим Австрали хэрэглэгчдийн хувьд ч "Covid-19" цар тахлаас хойш үргэлжилсэн инфляцийн улмаас "EV"-д шилжих нь маш их ашигтай шийдэл болсон байна. Мельбурн хотын 27 настай төрийн албан хаагч Жарред хоёрдугаар сард, Ираны мөргөлдөөн хурцдахаас өмнө анхны "EV"-ээ худалдан авчээ. Тэрбээр хэлэхдээ, ашиглалтын зардал нь гайхшируулсан бөгөөд бүрэн цэнэглэхэд ердөө 6.60 австрали доллар зарцуулдаг гэжээ. Мөн одоогоор түүнд "EV"-тэй нь холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй гэж онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xyдлаа 2026-04-28 202.9.46.185

Манай хулгайчуудын шүтдэг G class, Land 300 энэ тэр нь төмрийн хаягдалд очих юмуу?

Avatar

Ev 2026-04-28 202.9.46.185

Даанч Монголын -40 хэм хүйтэн нөхцөлд цахим машинд сууж явахад хэцүү, цахилгаанаар халдаг дээр нь тавибал 5км-л явах цэнэг үлдэнэ, дотор нь жижиг зуух тавьж гал түлж л явах болно доо.

Avatar

gai l bnat # ; 2026-04-28 66.181.177.89

chutgur eldvuin yumtai, yadargaatai rezult

Avatar

Зочин 2026-04-28 66.181.179.111

хүн шоолон байж ажилд ордог тийм балай тусгай алба гэж дэлхийн аль ч улсад бхгүй шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж