Меланиа: Жимми Киммелд арга хэмжээ авахыг шаардаж байна

Меланиа: Жимми Киммелд арга хэмжээ авахыг шаардаж байна

Меланиа: Жимми Киммелд арга хэмжээ авахыг шаардаж байна

Хөтлөгч Жимми Киммель Цагаан ордонд гарсан халдлагаас хэдхэн өдрийн өмнө тэргүүн хатагтай Меланиа Трампыг жирэмсэн бэлэвсэн эмэгтэй гэж хошигножээ. Меланиа Трамп энэ хошигнолыг үзэн ядалт шингэсэн, хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэж нэрлээд, хөтлөгчийнхөө энэ аймшигтай авирын эсрэг арга хэмжээ авахыг "ABC" сувгаас шаардаад байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн Бямба гаригт /2026.04.25/ Цагаан ордонд болсон оройн зоогийн үеэр буутай этгээд халдлага үйлдсэн. Энэ халдлагаар Трампын засаг захиргааны зарим хүнийг онилсон байж магадгүй гэж эрх баригчид үзэж байна.

Харин Жимми Киммел тэрхүү хоржоонтой үгээ Пүрэв гаригийн нэвтрүүлгийнхээ үеэр хэлжээ. Тэрбээр оройн зоогийн үеэрх нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж хошигнохдоо "Манай тэргүүн хатагтай Меланиа энд байна. Хараач түүнийг, үнэхээр үзэсгэлэнтэй. Хатагтай Трамп та яг л жирэмсэн бэлэвсэн эмэгтэй шиг гялалзаж байна" гэжээ.

Меланиа Даваа гаригт "Х" хаягаараа жиргэхдээ "Киммел шиг хүмүүс орой бүр айлуудын гэрт заларч, үзэн ядалт түгээх ёсгүй. ‘ABC’ үүний эсрэг тэмцэх ёстой. Манай гэр бүлийн тухай ярьсан бүхэн нь хошин шог байгаагүй. Түүний хэлсэн үг Америкийн улс төрийн хямралыг гүнзгийрүүлэхүйц байсан. ‘ABC’ суваг түүний ёс зүйгүй авирыг хэчнээн удаа хүлээн зөвшөөрөх юм бэ" гэжээ.

Ерөнхийлөгч Трамп ч бас энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Truth Social" хаягаараа жиргэхдээ "Киммелийн хэлсэн үгийг маш олон хүн эгдүүцэн хүлээж авч, хүчирхийлэл гэж нэрлэсэнд талархаж байна. Энэ бол хэрээс хэтэрсэн зүйл. Жимми Киммелийг ‘ABC’ болон ‘Disney’-ээс нэн даруй халах ёстой" гэжээ.

Киммел энэ төрлийн хошигнолоо өнгөрсөн онд Чарли Киркийн үхлийн дараа ч хийж байв. Энэ үйлдлийнх нь төлөө түүний нэвтрүүлгийг долоо хоног эфирээс хасчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-28 178.174.229.45

TAMIIN NUH GJ UNEN HELSEN SHUU ESTOI GOYO HELSEN .INDIA PAKISTAN CHINA BOL JINHENE TAMIIN NUH BILEEE

Avatar

илгээх 2026-04-28 66.181.166.134

Трамп өөрөө бусад улс орнуудыг янз бүрээр хэлдэг ш дээ, "чулуун зэвсгийн үед нь буцааж оруулна", "тамын нүх" гэх мэт. Харин өөрсдийг нь доромжлохоор боож үхэж бна

Avatar

Нэргүй 2026-04-28 202.70.43.34

Монголд Их-7 орнуудад сурч төгссөн хүүхэд залуус бардам дээрэнгүй ааш авиртай болж ирдэг. Тэд Хөгжсөн орнуудаас Мууг нь л сурдаг гэлтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж