Ингээд би хүн бүхний халгаж, тойруулаад байдаг болчихсон үнэнийг шууд хэлчихлээ. Алийн болгон “хаан нүцгэн байна” гэдгийг хэлж чадахгүй, нүдээ аньж явах юм бэ. Энэ хүний эрх мэдлийн их хүслийн цаана улс орны хувь заяа аль зүгт эргэх вэ гэдэг асуулт гараад байхад одоо нэг ярилцахгүй юм уу.
“Би хааны дүү байна” гэж Ухнаагийн Отгонбаяр гишүүн Төрийн ордонд халамцуу даналзаж, агсам тавьсан тухай Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Тэгж хэлээгүй ч байж болно. Гэхдээ энд нэг гарцаагүй үнэн байгаа нь тэр дам утгаараа "хаан"-ы дүү мөн.
Сүүлд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон хуралдаанд суусан нэг танилын маань яриагаар бол тэр хуралдаан нам гүм, алга ташилтгүй тарсан юм гэнэ лээ. Уг нь манай эрх баригч намынхан чинь дарга нараа сонгоод дараа нь хундага тулгадаг, амралтын газар юм уу аятайхан ресторанд зад наргидаг уламжлалтай. Хэдийгээр дарга төвтэй нам нь үнэн боловч тэд даргаа сонгодог байсан юм. Харин сүүлийн удаагийнх тийм биш байв. Энэ бол тулган хүлээлгэсэн даргыг л баталдаг болсон шүү гэдэг дохио. Тийм ч учраас У.Хүрэлсүхийн найз нар, туслах, зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч явсан цүнх баригчид, төрсөн дүүг нь, ямар учиртай нь мэдэгдэхгүй хүүхнүүдийг яруу алдарт намынхаа Удирдах зөвлөлд сонгочихсон. Ийм болохоор яг л эцэг, эхээ оршуулсан хүүхдүүд шиг дуу шуу ч үгүй таран одсон гэх. Хэцүү байгаа биз.
Ерөнхийлөгч дундад Азийн буюу стан улсууд руу айлчлах их дуртай болчихоод байгаа. Тэдний заримтай нь манай өнөөгийн төрийн бүтэц ч төстэй болсоор байна. Өөрөө нам бус боловч намынхаа дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийг "контролддог".
УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг дураараа хөдөлгөдөг, сольдог түүний эрх мэдэл Кыргызстаны удирдагч Ерөнхийлөгчөөс илүүтэй Туркменистаны удирдагч гэр бүлийн эрх ямбатай төстэй болчихоод байна. Саяхан Казахстан улсад төрийн айлчлал хийсэн Ерөнхийлөгч маань тэр улсын хөгжлийн нууцыг нь бус харин удирдагчийнх нь эрх мэдлийг өөрийнхтэйгөө харьцуулан цэгнээ болов уу.
Одоо нэг л асуудал үлдээд байгаа нь энэ эрх мэдлийг хэрхэн сунгах вэ? Бид эрх мэдлийг нэг нам, түүний удирдагчид төвлөрүүлсэн байж болох ч Монгол Улс одоо ч чөлөөт сонгуулиар шийдвэр гаргадаг хэвээрээ байна. Төрийн ордонд нисч буй яриагаар бол “Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог Үндсэн хуулийн заалтыг Үндсэн хуулийн Цэцээр цуцлуулна. Улмаар дахин нэр дэвшинэ” гэнээ. Заа даа, бараг бүгдээрээ л мэдэж байгаа байх.
Үндсэн хуулийн Цэцэд ч тодорхой агуулгатай гомдол нь оччихсон тохиромжтой цаг хугацааг хүлээж байгаа. Харин одоо гэрийн даалгавраа хийх ёстой. Тэр нь улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах.
Хүүк дахиад дэвшиж болохоор болчихвол Женко ч бас боломжтой гэсэн үг ээ дээ, тээ. Ийм өрсөлдөөн гарлаа гэхэд ялагдчихвал яана. Тэгэхээр АН-аас С.Баярцогтыг захиалсан учраас түүнийгээ л авмаар байгаа. Саяхан АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар томилогдсон З.Энхболдыг шүүхээр шийдвэр гараад хаагдсан хэргийг нь сэргээж байгаад шоронд хийчихлээ. АН-ынхан таг чиг. Модун Шаньюун домогт эхлээд морь, дараа нь хатан, эцэст нь эцгийгээ харвадаг тухай гардаг. Түүн шиг аль хүртэл улаан шугам давахад бусад нь дуугарахгүй байх вэ гэдгийг үүгээр шалгаж байгаа юм. Хууль хяналтын байгууллага ч миний дураар хөдөлнө гэдгийг сануулж буй биз. Дараагийн сумаа тавихад нь бол хэн ч хөдлөхгүй юм байна. Магадгүй С.Ганбаатар, Х.Баттулга нар түүнд нь өртөнө.
Бас нэг өртөх хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Нийслэлийн Прокурорын байгууллагаас саяхан мэдээлэл хийхдээ зориуд Л.Оюун-Эрдэнэд хэрэг нээсэн шүү гэдгийг тодотгоно лээ. 2024 оны сонгуульд намаа ялуулсан нөлөөтэй гишүүнийг нь суга татаад өгөхөөр мэдээж бусдынх нь хулхи бууна. Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнэ түүнтэй ойр явж ирсэн. Энэ хэрээрээ аюултай. Үзэл бодол нийлэхгүй нь ч тодорхой болсон болохоор гарзгүй нэгэн юм. Сүүлийн сумаа тэр тавих нь цаг хугацааны л асуудал. Харин тэр сум нь Монгол Улсын ардчиллыг, парламентын засаглалыг онилж байна. У.Хүрэлсүх сайн хүн үү, муу хүн үү эсвэл бүр бурхан уу гэдэг нь одоо хамаагүй. Түүний зорилго нь зөв үү, буруу юу гэдгийг л нэг нухацтай харах цаг нь болжээ.
Т.ОД
3,576.03






















































Нэргүй 2026-04-29 149.102.225.242
“Ажлын байрны дарамтаа болино уу, шагналын хэлтсийн эмэгтэй дарга "М"-д гаргахыг тэвчих ёсгүй шүү хүрэлсүхээ
Нэргүй 2026-04-29 149.102.225.242
“Ажлын байрны дарамтаа болино уу, шагналын хэлтсийн эмэгтэй "М"-д гаргахыг тэвчих ёсгүй шүү хүрэлсүхээ
иогэн 2026-04-29 202.126.88.141
ёрөнхийлөгч итгээд оюуэрдэнэд их хурлын гишүүн згхэрэг эрхлэх газрын дарга ёсайд гээд дэмжээд ажиласан гэтэл юу ч үзээгүй хүн монгол улсыг баллаж орхисон баахан мэдлэгүй 126 гаргаад татвар төлөгчийн мөнгийг үргүй зарж бна дээр нь ах хёро жёнкогийн гар хөл болж ёрөнхийлөгч рүүгээ лайрч бна ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэдэг шиг хэн юу хийж байснаа санаж өөрийнхөө орлого идэж ууснаа сгагаж ард түмнээсээ уучлалт гуйгаач хууёин 76 бсан бол болох бсан тэтгэвэр нэмж болох байлаа
Нэргүй 2026-04-29 74.110.124.254
uhsen b**s
Нэргүй 2026-04-29 59.153.113.85
фэнгшү ганбаатар, жэнко баттулга, данх оюун-эрдэнэ нар шоронд суух гавьяа байгуулсан гарууд.
Зочин 2026-04-29 103.168.34.3
Ардчилсан парламент гэгч нь өөрөө нийгмийн хог шааруудыг дэвэргэж, эрх мэдэл алдар нэр эд хөрөнгийн төлөө улайрагсдыг бий болгосон. "Сайн хүн үү муу хүн үү, гэдэг нь хамаагүй" биш. Сайн хүн муу юм хийдэггүй, буруу хазгай явдаггүй. Тэр тусмаа алдар нэр хөөцөлддөггүй.
Нэргүй 2026-04-29 202.9.46.133
улс төрөөс зайлаасай
ЗОЧИН 2026-04-29 203.91.115.56
ХҮҮК УЛС ТӨРД ОРВОЛ ГАЙ Л БОЛНО. МАН ЫГ ТАРААВАЛ ХҮҮК Д ОРОГНОХ ГАЗАР ҮГҮЙ БОЛНО.
зочин 2026-04-29 66.181.185.152
АН бол харин барууны тавиул, хулгайч луйварчдаар дүүрсэн нам, Иргэдийг ядуу тарчиг байлгаж,хөдөлмөрийг нь шулж мөлжиж ,нийгмийг хөрөнгийг идэж ууж,хармаагаа зузаалах,гэдсээ цүдийлгэх зорилготой бүлэг луйварч хулгайчдын нам, Бусдыг гүтгэж ,нэр төрийг нь харлуулна, эх оронч дүр эсгэн иргэдийг хуурч мэхлэн луйврын аргаар төрийн эрхэнд гарах зорилготой араатнууд ,Анх ийм л юмнууд байсан одоо ч хэвээрээ, Чоно бол чоно л хэвээрээ байдаг
Нэргүй 2026-04-29 59.153.113.85
Ийм амьтдыг АН МАН-д байлгаад сонгоод гаргаад байгаа бидний хохь юм даа.
Нэргүй 2026-04-29 66.181.186.189
Тэр ч тодорхой, гэхдээ Ардчилал гээч нь өөрөө өөрийгөө чононд бартад өгсөн. Үүнд тэр Ардчилагчид өөрсдөө шууд буруутай. Өөр зүйлгүй днэ
Нэргүй 2026-04-29 202.55.188.35
парламент нь худал хулгайн үүр тэд эрх мэдэлтэй ч нийгмийн сайн сайханыг төлөө ажиллахгүй байна эндээс л ерөнхийлөгчид боломж гарч байгаа юм тэрнийгээ ашиглаж байна ердөө амарханаар хулгайчаа барьж устгах ажлаа хийхгүй бол дарангуйлал өөрөө л хүлээн зөвшөөрөгддөг
зочин 2026-04-29 66.181.185.152
Иргэд , олон түмэн хөдөлмөрлөөд зүтгээд л байдаг,Улс орон ядуу ,хүмүүс тарчиг хэвээрээ,Олсон ,буй болгосон их мөнгө хөрөнгө хайчив, Олигарх баячуудын сейфинд ,эсвэл гадаадын банканд, Хөрөнгөтнүүд хармаагаа зузаалах, гэдсээ цүндийлгэхийг л бодно, Эх орны хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан тэдний хувьд хоосон үг,Ардчилагч гэх бүлэг хулгайчдын зорилго нь энэ, Хөрөнгөтний ардчиллын үнэн нүүр царай нь энэ, Монголчууд луйварч хулгайчдад хууртаж мэхлүүлж ханахгүй юм
Зочин 2026-04-29 202.179.27.67
Айдас Хүүкийг хөтөлж,үйлдлийг нь тодорхойлж бна.Гэхдээ МАХН-ы машин түүнийг хэрчиж л таарна.
Уншигч 2026-04-29 202.131.225.197
Яагаад ингээд том албан тушаалд очихоороо үүрдийн мэт ойлгоод "хүн" биш болчихдог юм бол? Ухамсар, хүмүүжил нимгэнтэйнх л байх даа. Оюун-Эрдэнэ өөрийгөө тийм болсон байсныгаа буугаад ухаарч мэдсэн гэж ярьж байсан. Оюун бодол нь нимгэн байна даа, тийм ээ? Боловсорч хүмүүжин, "хүн" болсон хүн байна уу энэ Монгол улсад.
mongol ulsad uu 2026-04-29 59.153.114.121
tiim iom bdguimaa gudmaar duuren hivtei odoi haruud l baina tednii 1 n l garsan shu de
Нэргүй 2026-04-29 66.181.160.77
гичиии сайт улина биз
DGG 2026-04-29 103.229.123.138
ХААНЫ ХӨШӨӨН ДЭЭРХ БИЧЭЭСИЙГ ХҮРТЭЛ УТГАГҮЙ БОЛГООД Л ӨДӨЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДА МУУ х***а ЧИНЬ.
Нэргүй 2026-04-29 202.126.88.151
Дахиж дэвших хууль зүйн ямар ч боломж байхгүй
Нэргүй 2026-04-29 66.181.191.144
Юмаа мэдэхгүй байж ийм худал мэдээ тараах юм даа
Зочин 2026-04-29 202.131.230.163
Монгол улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх мөртэй ажилласан санй ажилласаж байгаа. Түүхэнд энэ хүн сайнаар дурсагдан үлдэнэ. Харин энэ хүн рүү ингэж дайрч байгаа хүмүүс бол нөгөө л ардчилал нэртэй анархистүүдийн үйлдэл.
Нэргүй 2026-04-29 103.229.123.195
Улаан коммунист Ац Улин хуцаж бна уу?
Нэргүй 2026-04-29 103.80.210.7
"Хүчээр", "аргаггүйн эрхэнд", "ард түмний хүсэлтээр" дахиж сунгана биз. Өөрөө ерөөсөө хүсэхгүй байгаа юм л гэсэн.