Н.Цэрэнсамбуу: 2026 онд 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргана

Н.Цэрэнсамбуу: 2026 онд 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргана

Н.Цэрэнсамбуу: 2026 онд 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2026.04.28/ боллоо. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу компанийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компани 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 16 жилийн нүүрийг үзэж байна. Өнөөдрийн байдлаар 1883 ажилтантай. Салбар дээр 1695, төв оффист 188 ажилтан ажиллаж байна. Үүнээс 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэй ажилтантай. Тавантолгой төмөр зам, Гашуунсухайт авто зам, Тавантолгой дулааны цахилгаан станц, Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой түлш гэсэн охин болон хараат компанитай. Төрийн эзэмшлийн хувьцааны 73.5 хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, Монгол Улсын иргэд 26.44 хувийг, 0.6 хувийг 484 аж ахуйн нэгж эзэмшдэг.

Өнгөрсөн 2025 онд уурхайн олборлолтыг 30 сая тонноор төлөвлөж байсан. Олборлолт 30.2 сая тонн болсон. Борлуулалтын хувьд 2025 оны жилийн эцсээр 27.6 сая тонн борлуулсан. Борлуулалтын орлого 2025 онд 1.8 тэрбум ам.доллароор төсөвлөж байсан бол 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажилласан.

2025 онд нэг хүндрэлтэй, сорилттой зүйл болсон нь нүүрсний үнэ БНХАУ-ын зах зээл дээр хоёр дахин унасан. Өөрөөр хэлбэл 2025 оны тав болон зургаадугаар сард нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн. Дараагийн сараас эхлэн нүүрсний үнэ тодорхой хэмжээнд өсөх хандлага ажиглагдсан. Үүнээс шалтгаалан 2025 оны эхний хагас жил, сүүлийн хагас жилд үнэ нэлээд зөрүүтэй байсан. Хэдийгээр нүүрсний үнэ хоёр дахин буурсан ч бид биет хэмжээгээ бууруулахгүй гэсэн зорилтыг тавьж ажилласан. Зөвхөн 2025 оны арванхоёрдугаар сар гэхэд нэг сарын хугацаанд 4 сая тонн нүүрс экспортолж, экспорт 28.7 сая тонн болсон.

Татвар, хураамжийн хувьд 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Цэвэр ашиг нь 1 их наяд 124 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлтээр санхүүгийн тайлан эцэслэгдэж, аудитын дүгнэлт авсан байна.

Мөн хөрөнгө оруулалтын хувьд аль болох хэмнэлтийн бодлого баримталсан. 2025 онд хийгдсэн онцлох ажлуудын хувьд Гашуунсухайт–Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд маш олон асуудал гарсан. Энэ асуудлуудыг нэг талд нь гаргаж, шийдвэрлэх ёстой. "Эрдэнэс Тавантолгой" Засгийн газраас хүлээлгэсэн үүргийнхээ дагуу Гашуунсухайт–Ганцмод төмөр замын санхүүжилтийг хийсэн. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилт, тохируулгын ажлыг эхлүүлж, 2025 онд 1.6 сая тонн нүүрс баяжуулсан.

Анх удаа БНХАУ-ын зах зээлд гүн боловсруулсан нүүрс борлуулах ажлыг амжилттай эхлүүлж, цаашид тэлэх зорилт тавьсан.

Мөн 2025 онд гарсан нэг гол ажил нь Баруун Цанхийн гол хэсэгт шинэ уурхай нээсэн. Энэ уурхайгаас хагас коксжих нүүрсний 1/3-ийг олборлож байна. Энэ нүүрсний үнслэгийн хэмжээ 10-аас бага. Энэ нүүрсийг Уул уурхайн биржийн тухай хуульд заасны дагуу 2026 онд өртгөөр зарахад 106 ам.доллароор арилжаалж байна. Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр онцгой дэглэм тогтоож, буурсан экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлсэн.  Орд ашиглалтын хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрийн техникээр 58 сая м.куб уулын цул хөдөлгөх хүчин чадалтай болсон. 2025 оны цэвэр ашгаас ногдол ашгийн хувьд нийт 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. ТУЗ-ийн 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгох ажлыг зохион байгуулж байна.

Бүтэн 1072 хувьцаатай иргэн 70,270 төгрөгөөс татвар хасагдаж 63,000 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-нд авна. Иргэдэд нийтдээ 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох бол Хуримтлалын санд 196 тэрбум төгрөг хуримтлуулна.

Хувьцаа эзэмшигчийн хурал дээр иргэд саналын эрхтэй байх асуудал дээр компанийн удирдлагын баг бүрэн санал нэг байгаа. 2026 онд багтаан хаалттай хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгож, 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргах бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж, холбогдох шинжээчид ажиллаж байна. Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийлгэж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг хэрэгжүүлж байна. Төрийн өмчит компанийн хувьд худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалт дээр асуудал гардаг. Бүх гэрээ, контрактуудыг худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй байршуулж байна. 2025 онд нийт 692 төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Үүнээс 161.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Тендерийн хуульд заасны дагуу дотоодын үйлдвэрлэлээс авах боломжтой бараа, үйлчилгээг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эрсдэлийн хувьд өндөр түвшний эрсдэлийг 21 хувь, дунд түвшний эрсдэлийг 32 хувиар бууруулсан. Монгол Улсын хариуцлагатай уул уурхайн үнэлгээгээр 92 оноо авсан. Энэ тайланг Уул уурхайн үндэсний ассоциаци гаргасан. Цаашид компанийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлнэ.

Хяналт шалгалтын хүрээнд 16 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийн санд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог. Нөлөөллийн бүсэд 175 сая төгрөгийн нөхөн олговор олгосон.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн цалингийн хэмжээ олон улсын түвшинд хүрсэн. Нүүрс олборлолт, тээвэрлэлтийг тасралтгүй явуулж байна. Цаашид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг цэвэр бизнесийн зарчмаар явуулах шаардлагатай. Улсын эдийн засгийн чухал эх үүсвэр болсон Тавантолгойг зөв удирдах хэрэгтэй” гэдгийг хэлэв.

Тэрбээр мөн "Бид нүүрсээ өндөр үнээр худалдах ёстой. Хятадын нутгийн гүнд нүүрсээ худалддаг болсон. Мөн Энэтхэгт нүүрс худалдахаар ажиллаж байна. Энэ нь багагүй ашигтай худалдаа болно. Өвөр Монголд нүүрс баяжуулах олон үйлдвэр баригджээ. Бид өнөөдрийг хүртэл түүхий нүүрс худалдсан. 2023 онд мөнгөө төлсөн атлаа нүүрсээ авч чадаагүй худалдан авагчид олон байсан. Тэдний гомдлыг бүрэн барагдуулсан. Одоо ус, цахилгааны эх үүсвэрээ шийдэх шаардлагатай.

Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн гарц, холимгийг туршиж байна. Ам нөхцөлтэй гэрээ, оффтэйк гэрээнүүд бүгд муу биш. Анхны үнэ дутуу тогтоогдсон, олон жилийн өмнө байгуулсан гэрээнүүд л муу. Тэр нь бүх гэрээний суурь болж, тээврийн зардал нь нүүрснээсээ давсан үе бий. Нүүрсний үнэ оргилдоо хүрсэн үед бид энэ боломжийг ашиглаж чадаагүй. Ганцмод нөхцөлөөр 130–140 ам.доллараар зарж байна. 05 нүүрсийг 150 ам.доллараар худалдаж байна.

Хятадын фьючерийн үнэд нөлөөлж байгаа ч бид өөрсдөө үнээ унагааж байна. Нарийнсухайтын нүүрс 1/3 буюу өндөр чанартай биш байдаг. Тавантолгойн бүлэг ордын нүүрс хамгийн сайн нь.

Засгийн газрын байгуулсан гэрээнүүд урт хугацаатай. d-parliament.mn цахим хуудсанд бий, нээлттэй. Гэхдээ гуравдагч талд гэрээг танилцуулахдаа нөгөө талаас буюу Хятадын талаас зөвшөөрөл авна гэж заасан юм билээ. Түүнээс гэрээнд нууцын тамга дараагүй. Гэрээтэй танилцах хүсэлтээ өгвөл үзэж болно. Та бүхэн манай компанийн цахим хуудаснаас нүүрсний үнэ, борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Бид иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй. Энэ бол гүтгэлэг. Үнэн юм үнэнээрээ байх хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-28 103.212.116.125

ЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД САРАНД ХУЦАЛГҮЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН АРИУН ЦУСААР ХАМГААЛЖ ИРСЭН ГАЗАР ШОРОО, НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖ БАЙГАА УУРХАЙЧДЫН БУЯНД ЗАЛБИРААД АВЛИГАА БАГАХАН ЧИХЭЭД СУУДЛЫН БӨГЛӨӨСӨӨ БОЛООД САРД 30 САЯ ТӨГРӨГ ХОШНОГО РУУГАА ЧИХЭЭД ХЭВТЖЭЭ

Avatar

Зочин 2026-04-28 103.212.116.125

ЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД САРАНД ХУЦАЛГҮЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН АРИУН ЦУСААР ХАМГААЛЖ ИРСЭН ГАЗАР ШОРОО, НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖ БАЙГАА УУРХАЙЧДЫН БУЯНД ЗАЛБИРААД АВЛИГАА БАГАХАН ЧИХЭЭД СУУДЛЫН БӨГЛӨӨСӨӨ БОЛООД САРД 30 САЯ ТӨГРӨГ ХОШНОГО РУУГАА ЧИХЭЭД ХЭВТЖЭЭ

Avatar

Эргүүт 2026-04-28 202.9.46.185

Анхдагч зах зээлд гарч хөрөнгө татаагүй, үнэ ханшаа ч тогтоогүй байж донгосвоо!!

Avatar

Zochin 2026-04-28 59.153.113.20

Хариуцлагатай юм ярина шүү

Avatar

Нэргүй 2026-04-28 103.140.11.136

хувьцаат компани болонгуут хувьцааг MCS л авна ард нь хятадууд байгаа Тиймээс ард түмэндээ хувьцаагаа нэмж олгох хэрэгтэй . Иргэн болгонд 10 000 ш хувьцаа олго тэгвэл иргэд жилд

Avatar

Shasni zytgelten yxev. 2026-04-28 66.181.177.89

byx ailing xamguin baga xyy,duig Kitadjyylxaar tsaana ni
gyilagchni ger, EZEN Ni modeli xuisen.

Avatar

Нэргүй 2026-04-28 103.140.11.136

нээлттэй компани болүноо гэдэг чинь хувьцаа гаргаж худалдана гэсэн үг хувьцааг хэн авч чадах вэ гэж үү ганц л компани Оджаргадлын МCS. Цаана нь хятадууд сууж байгаа Роберт Кук гэдэг синга хятад

Avatar

Xyдлаа 2026-04-28 202.9.46.185

За битгий гуцөө, Таван толгойд хоол хороож хэвтээ хоноц юугаа мэдэж худлаа шaaгаад байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-04-28 103.140.11.136

тэнэг ээ ядаж амаа хамхи

Avatar

Нэргүй 2026-04-28 122.201.23.83

Энэ чин хувьцаа биш сонгуулийн үед ард түмний толгойг эргүүлдэг авилгал.

Avatar

Нэргүй 2026-04-28 103.140.11.136

чи буцаагаад өг

Avatar

Нэргүй 2026-04-28 203.91.115.54

Хэмжээгээ нэмье. Иргэн бүрт 2000 нэгж хувьцаа. Харин өв залгамжлалын хуулийг больё. Нас бармагц хувьцаа нь хураагдаж, шинэ төрсөн хүүхэд ой хүрээд автоматаар хувьцаа эзэмшдэг болгоё! Нэгэнт зарсан хүн одоогийн үнээр буцаан худалдан авах боломжийг олгоё!

Avatar

Т1т 2026-04-28 202.9.46.185

Энэ одоо хичнээн жил үүрэг гүйцэтгэгч томилж байж байгаад хулгайгаа явуулдаг нам засаг вэ !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж