Ахмадын асрамжинд халджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Ахмадын асрамжинд халджээ

Зэвсэглэсэн гэмт хэрэгтэн Хятадын ахмадын асрамжийн газарт халдан дөрвөн хүнийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулжээ.

Хэйлунцян мужийн Ичунь хотод уг хэрэг гарсан ба алагдсан хүмүүс асрамжийн газарын үйлчлүүлэгч нар уу эсвэл ажилтнууд нь уу гэдэг тодорхойгүй. Agence France-Presse мэдээлснээр гэмт хэрэгтэн зугтаж чаджээ. Асрамжийн газар хэргийн дараа шатаж эхэлсэн гэнэ. Хэргийн шалтгаан тодорхойгүй.

Энэ мжилийн турш Хятадад хүүхдийн цэцэрлэг, сургуулиудад халдсан хэрэг олон гарсан ба гэмт хэрэгтнүүд бүгд баригдсан юм. Тэднээс хоёр хүнийг цаазаар авсан ба бусад нь шүүгдэж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж