Танилц: Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Танилц: Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Танилц: Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
 Ирэх тавдугаар сард нийт нутгаар салхи шуурганы давтамж их байх магадлалтай ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн Цаг уурч Э.Энхсүлд:
-Тавдугаар сард баруун аймгуудын нутгаар буюу Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр агаарын дундаж температур ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байгаа. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Харин төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Энэ сард зүүн аймгуудын нутгаар буюу Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр агаарын дундаж температур  ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр ОЖД-аас бага орох төлөвтэй байна.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна" гэлээ.
Тавдугаар сард агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Харин хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД–аас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байгаа ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-28 202.9.41.75

хужааманжууд шалих шалихгүйюмндэрманжллта шаагаад нөгөөдхийнманжлтын гайгын хаяж чадхгүй муухаыхаргдаад гутж харгдхиймаа.бөөсүүдтэй ноцлдхоорбөөс болтоы биш тамтаймаа.

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: 2026-04-28 103.212.117.200

Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэдэг шиг яг одоо л цаг уурынхны зөв мэдээ тариаланчдын аврал болно.ТАРИАЛАНГИЙН БҮСИЙН 5 САРЫН МЭДЭЭГЭЭ АРАЙ ТОДОРХОЙ БОЛГООД 6 САРЫН МЭДЭЭНИЙ ТӨЛВӨӨ ОЙРТУУЛЖ ГАРГАВАЛ ТАРИАЛАНЧИД ХӨРСНИЙ ЧИЙГЭЭ ҮЗЭЖ БАЙГААД АЛЬ ТАЛБАЙДАА ЯМАР УРГАМЛАА ХЭЗЭЭ, ЯМАР ГҮНД, ЯМАР НОРМООР ТАРХИВ гээд ТОО БОДДОГ юм.Тооны хариу зөв гарвал ургац авна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж