Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50,000,000 төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
3,600.44





















































smuggle 2026-04-27 180.149.98.126
ogch avaad bolood l yavsan yum ta nar oroltsood ballah vii dee
НОВШНУУД 2026-04-27 202.70.40.217
Ингээд бахривчилгаа эхлэнгүүт гаалийн гарууд чинь орж ирж байгаа ачааны эргэлтийг зогсоож шантааж хийж байна ш дээ. ИНгэж болох юмуу. Оруулж ирсэнээр нь л гаалиа төлдөг болмоор байна аа ШАНТААЖЧИНГУУДАД МӨЛЖҮҮЛЖ БАЙНА Ш ДЭЭ
Нэргүй 2026-04-27 66.181.183.110
Азгүй баагий гардуулчихаж 😆. Жинхэнэ акулууд нь дээрээс хараад л сууж байгаа. Гааль өөрчлөгдөх ёстой Гааль үйлчилдэг байх үүрэгтэй !
Нэргүй 2026-04-27 66.181.160.38
Энэ бол загасаар бол чепак!! Цаана чинь тул баййтугай акулууд голийгоод цүдийгээд хэвтэцгээж байгаа, тэдний гэдсийг хага тат!!!