Копенгагенд буудал дэлбэлжээ | News.MN

Копенгагенд буудал дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Копенгагенд буудал дэлбэлжээ

Данийн Копенгаген  хотын төвийн зочид буудалд  дэлбэрэл болсон тухай Agence France-Presse мэдээлэв. Цагдаагийнхны мэдээгээр Joergensen буудалд гарсан дэлбэрэл хүч муутай байсан гэнэ. Politiken сонинд бичсэнээр тэр нь бүтэлгүй аллага байсан ажээ.

Politiken мэдээлснээр буудлаас холгүй цэцэрглэгт нэг хүнийг баривчилсан ба сурвалжлагч нарынх нь бичсэнээр гэмт хэрэгтэн байж болох тэр хүн гараа шилэндээ тавин хэвтэж, цагдаа нар түүнээс хол зогссон байжээ.

Данийн цагдаагийн мэдээгээр террорист нүүрэндээ болон гартаа гэмтэл авсан гэнэ. Тэр баригдсан хүний биенд тэсрэх төхөөрөмж бэхлэгдсэн байсан учир биеэс нь салган авсны дараа бөмбөгийг роботын тусламжтайгаар дэлбэлсэн байна. Баригдсан хүн дани иргэн бололтой. Одоогоор болсон хэргийг санаатай аллага уу эсвэл мэдрэлийн гажигтны оролдлого уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж