НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.04.27/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Эхнийх нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх тухай хуулийн төсөл байсан бөгөөд УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү төслийг дэмжих болсон шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал дараах тайлбар хийв.
Тэрбээр “Энэ хууль нэг удаагийн үйлчлэлтэй, гурван төсөл дээр үйлчлэх юм. Нэгдүгээрт, газрын тос боловсруулах үйлдвэр, хоёр дахь нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг хийх, гурав дахь нь Сэлбэ дэд төв төсөл.
Эхний хоёр том төсөлд Энэтхэг, Хятадын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр хийгээд зээл авахаа соёрхон батлаад, үйл ажиллагаа нь аль хэдийнэ эхэлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хуулийнхаа зарим зохицуулалтаар хүнээс авах зээлээ богино хугацаанд бүрэн ашиглах гэхээр төсвийн тусгай хязгаарлалтад ороод бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Анх энэ зээлийг нэн хөнгөлөлттэй, хямд өртгөөр авсан.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулийнхаа хязгаралалтаас хамаараад зээл авч ашиглах хугацаа уртсах тусам авч ашигласан зээлдээ төлдөг хүү, хугацаандаа авч ашиглаж чадаагүй зээлийнхээ үлдэгдэл эх үүсвэрт төлөх хураамждаа нэлээд их мөнгө өгөөд байна.
Энэ нь эргээд зээлийн маань өртгийг өсгөөд болж өгөхгүй байна. Өнөөдрийн энэ хязгаарлалтаар явах юм бол дор хаяж 10-аад жил үргэлжлэх болоод байна.
2026 оны улсын төсөв дээр гадаадын зээл ашиглалттай холбоотой 1.1 их наяд төгрөг ашиглахаар орсон. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад хуваарийнхаа дагуу энэ жил авч ашиглах хөрөнгө маань 1.9 их наяд. бусад бүх зээл авч байгаа төсөл хөтөлбөрүүдээ зогсоогоод энэ хоёр луу авъя гэхэд 800 орчим тэрбум төгрөгөө авч ашиглаж чадахааргүй нөхцөл үүсэж байгаа.
Сэлбэ дэд төвтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хөгжлийг хангах, иргэдийг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг байгуулъя, тэрийг тойрсон 20 минутын хот суурьшлын бүс байгуулъя, энийг хийхэд нь бонд гаргах зөвшөөрөл өгсөн. Бондоо босгосон байна.
Босгосон бондынхоо хөрөнгийг буцаагаад зарцуулж болох эрхийг нь нээж өгч байгаа.
Тэрнээс тэр мөнгөөр хэнээр яаж ажил гүйцэтгүүлэх асуудал нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдана. Нийгмийн сүлжээнд тараад байгаа шиг асуудал байгаа бол шалгадаг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага нь шалгаад шийдэг. УИХ энэ том төслийг хөдөлгөхөд шаардагдах эх үүсвэр гаргах асуудлыг нь зөвшөөрсөн. Эх үүсвэрээ бүрдүүлээд ирсэн тул хөрөнгөө гаргах эрхийг нь нээж өгч байгаа. Тийм учраас энэ гурван төслийг дэмжих хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлгийн гишүүд 100 хувь санал нэгтэй дэмжлээ гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад дараах хариулт өгөв.
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт орсон хуулийн төсөл дээр яагаад ажлын хэсэг байгуулахгүй байна вэ. УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх хуулийн төсөл мөн УИХ-аар хэлэлцэгдэх асуудлын дараалалд ороогүй байна. Хаврын чуулганаар эдгээр төслүүд батлагдах юм уу.
“Сэлбэ” дэд төвтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг та бүхэн дэмжжээ. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байхад бүлгээр төслийг дэмжсэн нь зөв юм уу?
МАН-ын талцал хуваагдал хот руу орлоо. Улаанбаатар хотын захирагчтай ойр хүмүүсийг өнгөрсөн амралтын өдөр саатуулж, цагдан хорилоо. Та бүхэн МАН -ын талцал хуваагдалд цэг тавилаа гэж мэдээлэл хийж байсан, үгүй байна. Бүлгээрээ энэ асуудлыг ярьсан уу. Н.Номтойбаярын санаачилсан “Бодь”-ийн оффтейк гэрээг шалгах санаачлагыг танай бүлэг хэлэлцэв үү, дэмжих үү. Одоогоор түүний санаачлагыг 10 гаруй гишүүн дэмжээд байна?
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар дэмжсэн. Х.Тэмүүжин нарын санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ -ын Тамгын газраас УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулжбайна. УИХ-ын гишүүдээс саналыг нь авсан. Ойрын хугацаанд энэ төслийг даргын зөвлөл дээрээ яриад УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжээд эдгээр хуулийг нэгтгээд явна. яарах шаардлагагүй.
Хууль хяналтын байгууллага “Сэлбэ дэд төв”-тэй холбоотойгоор асуудлыг шалгаж байхад бүлэг дэмждэг нь зөв юм уу гэлээ. Энэ асуудлыг бүлэг дээр яриагүй. Бид тэрийг хөндөж яриагүй.
Энэ бол хууль хяналтын байгууллагын хэрэгжүүлдэг чиг үүрэг. Н.Номтойбаярын түр хороо байгуулахтай холбоотой асуудал явж байгааг би мэдээгүй. Манай бүлэг дээр танилцуулсан юм алга.
Бүлгүүд хуралдаж байна
УИХ дахь МАН-ын бүлэг том төслүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл//шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэж буй ажээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нарын санаачилсан Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-өөр өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Уг хуулийн төслийг нарийвчлан судалж, хэлэлцэх шаардлага байна гэж үзсэн юм.
Мөн ХҮН намын зөвлөл хуралдаж байгаа бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна.
3,602.33

















































Meat head 2026-04-27 202.9.46.185
Махан толгой!!
Нэргүй 2026-04-27 103.229.121.67
Шилдэг коммунист шүү 37 онд иймэрхүү солиотууд дээшээ гарч байсан байхдаа
Баяр 2026-04-27 122.201.31.211
за хө. эрхэм даргаа, та их л мэргэн түргэн юм ярих болж. Хэрэв 12 оны засаг шиг тусдаа төсөвтэй, их мөнгөөр туйлах гээд бгаа бол! ядаж ЭГУЦС, НБҮ гэсэн 2 төсөл дээрээ нэг удаа үйлчлэх хууль санаачлаад, парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцөөд, нийгмийн зөвшилцөл хийж бж, дураараа дургиж, дунд чөмгөө ташна шүү. та нар мэтийн болхидуу дарганцар үйл явдлын эцэст ямар ч хариуцлага хүоээж бсан түүх үгүй.
Нэргүй 2026-04-27 188.162.248.221
Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдсан туухэндээ ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!