АН-ын бүлэг даргаараа МАН-ын БЭТ нараас томилно

АН-ын бүлэг даргаараа МАН-ын БЭТ нараас томилно

АН-ын бүлэг даргаараа МАН-ын БЭТ нараас томилно

АН-ыг МАН-аас томилсон бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-ид удирдахаар уралдаж эхлэв. АН-ынхан ч энэ талаар өөрсдөө ил цагаан ярьдаг болсон. Хулгайч хамгийн түрүүнд, хамгийн чанга дуугаар хулгайчийг бариарай гэж хашхирдаг гэгчээр АН-ын дотор үүссэн сөрөг хүчинд намын нэр нөлөө бүхий эрхмүүд бууриа зассан гэх.

Жишээ нь, Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн хүн АН-ын бүлгийн даргад яригдаж эхэлсний манлайлагч нь Сүхбаатарын гаралтай Ж.Батсуурь гишүүн. Тэрбээр 2024 оны сонгуульд намынхаа жагсаалтад дээгүүрт бичигдэж, Ерөнхийлөгчийн төрсөн дүү, нутаг нугын У.Отгонбаяр найздаа тойргоо бэлэглэн, өрсөлдөгчгүй ялуулсан нөхдийн нэг. Энэ тохироо бүгдийн нүдэнд ил явсан бөгөөд Ж.Батсуурь одоо шагналаа хүртэх цаг болсон гэж үзэж буй бололтой. Тэрбээр АН-ын бүлгийн даргад өрсөлдөж эхэлжээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл намын дотоод зохион байгуулалтаа цэгцэлсэн учраас УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн. Тиймээс сөрөг хүчний бүлгийг удирдах суудлын төлөө өрсөлдөөн эхлээд байна. Урьдчилсан байдлаар Л.Гантөмөр, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Р.Эрдэнэболд зэрэг гишүүдийг нэр дэвших магадлалтай талаар мэдээлэл гарсан ч УИХ-д хоёроос гурав сонгогдсон гишүүнийг бүлгийн даргаараа сонгох шалгуур тогтоосон байна.

Уг шалгуурыг хангасан туршлагатай улстөрч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон удаах парламентын сонгуульд намаа манлайлах том үүрэг гүйцэтгэх учиртай. Товчхондоо, сөрөг хүчний хамгийн тод дуу хоолойн үүргийг бүлгийн дарга гүйцэтгэнэ. Энэ үүргийг гүйцэтгэх чадваргүй, эрх баригч намаас хамааралтай нэгэн АН-ын бүлгийг удирдсан тохиолдолд эрх мэдлийн тэнцвэр жинхэнэ утгаараа алдагдана.

Өнөөгийнх шиг УИХ, Засгийн газрын дээр гараад суучихсан Ерөнхийлөгчийн дэмжлэгээр томилогдох хүн зөвхөн “эзэн”-дээ үйлчлэхээс өөр сонголтгүй.

О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдсон цагаас АН-ын гишүүдийн зүгээс ил далд бүлгийн даргын суудлыг авах шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд МАН дахь нөхдөөрөө үгээ нэг бус удаа дайсан. Ялангуяа МАН-ын ах нарын фракц төдийгүй “01”-ээс томоохон дэмжлэгтэй байгаа БЭТ нар эсвэл хуулийн шүүхийн хаалга татах магадлалтай барьцаатай нэгнийг сонгох зураг гараад байгаа. Энэ зурагт хамгийн сайн тохирч буй хүн нь Ж.Батсуурь бөгөөд түүнийг зөвхөн МАН-ын БЭТ нараар орлуулах боломжтой.  АН-ын бүлгийг "МАН"-ынхан удирдах эсэхийг бүлгийн гишүүд  нь өөрсдөө шийднэ. Энэ долоо хоногт бүлгийн даргын асуудлаа эцэслэж чадаагүй ч ирэх долоо хоногт АН-ын бүлгийн дарга тодрох сурагтай байна.

Б.Шархүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

False 2026-04-27 202.9.46.185

Fake news.

Avatar

Нэргүй 2026-04-27 66.181.189.111

Одоогийн АН-ыг талөөлөх нь Пүрэвдорж. Яагаад гэвэл хэтэрхий туйлширсан этгээд. Өөрийгөө болон бусдыг юу гэж ч дайрч мэдэх бүдүүлэг, боловсрол ухамсар нойл талдаа харагддаг амьтан

Avatar

Ард 2026-04-27 66.181.177.233

Яригдаж байгаа гэгдэх хүмүүсээс бүлгийн дарга хийчих хэмжээний хүн алга л байна шүү дээ. Бүлгийн даргын түвшний хүн Пүрэвдорж, Батсуурь хоёроос өөр хүн байхгүй дээ. Пүүжээ чинь дэд дарга хүн бууж бүлгийн дарга руу гулсав гэж үү. Тэгээд Батсууриас өөр хэн байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-04-27 59.153.115.28

СҮХБААТАР АЙМАГТ БАРИГДАХ 10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮЙЛДВЭР ДЭЭР АН-ЫН АМЫГ ХААХ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙГАА Л ДАА

Avatar

Нэргүй 2026-04-27 103.168.34.191

Л.Гантөмөр, Ц.Туваан, Х.Тэмүүжин л биш шүү

Avatar

Нэргүй 2026-04-27 66.181.160.38

ЗАВХАРСАН ЮМ!!!

Avatar

Зочин 2026-04-27 66.181.179.111

хүнийг шоолж гоочилж байж тэнцдэг ажилд ордог тусгай алба гэж дэлхийн аль ч улсад бдаггүй бгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж