Ким, Белоусов нар 5 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг тохиров

Ким, Белоусов нар 5 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг тохиров

Ким, Белоусов нар 5 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг тохиров

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов тэргүүтэй төлөөлөгчид Курскт тулалдаж байгаад амиа алдсан хойд солонгос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохоор Пёньянд айлчилсан. Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын бодлогыг үргэлжлүүлэн дэмжиж, цэргийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж амлав. Шинжээчдийн үзэж буйгаар тэдний хамтын ажиллагаа Украины дайн дууссан хойно ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Белоусов, Ким нар энэ оны сүүлээр хоёр улсын 2027-2031 он хүртэлх урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар тохиролцжээ.

Энэхүү таван жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө нь Украины дайны дараах үеийн бэлтгэлийг харуулж байна гэж Кюннам их сургуулийн Алс дорнод судлалын хүрээлэнгийн профессор Лим Ёл Чул хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, дайн дууссан ч талууд улс төр, цэрэг, эдийн засгийн чиглэлээр хамтран ажилласаар байна гэсэн үг.

Ким Жон Ун хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ "Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж буй Хойд Солонгосын цэргүүд түрэмгийлэгчдийг устгасан. Энэ бол АНУ болон барууны ноёрхох санаархлыг таслан зогсоосон үйлдэл байсан. Хойд Солонгосын засгийн газар Оросын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах бодлогыг цаашид ч бүрэн дэмжинэ" гэжээ.

Ким Жон Ун айлчлалаар хүрэлцэн ирсэн Путины ойрын холбоотон Вячеслав Володинтой уулзаж, хоёр талын харилцааг цогц стратегийн түншлэлийн гэрээний дагуу гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-27 66.181.179.111

хүн шоолж тэнцдэг ажилд ордог тийм балай тусгай алба гэж дэлхийд хаана ч бдаггүй юм шүү

Avatar

Нэргүй 2026-04-27 103.57.95.78

КНДР может произвести десятки ядерных боеголовок – МАГАТЭ. По словам главы МАГАТЭ Рафаэля Гросси, агентство зафиксировало рост активности на реакторе в Йонбёне и еще на нескольких ядерных объектах в Северной Корее. "Все это указывает на увеличение потенциала КНДР в области производства ядерного оружия, который оценивается в несколько десятков боеголовок", – сказал Гросси.

Avatar

Нэргүй 2026-04-27 103.212.162.212

ОХУ-ЫН ХАМГИЙН ОЙР НАЙЗУУД НЬ ХОЙД СОЛОНГОС, БЕЛАРУСЬ, ИРАН, ХУУЧИН ВЕНЕСУЭЛИЙН НИКОЛАС МАДУРА, ХУУЧИН СИРИЙН БАШИР АЛЬ-АСАД, ИРАН, НИКАРАГУАГИЙН ХУУЧИН БОЛЬШИВЕК ДАНИЕЛ ОРТЕГА, ЭТИОП, МЬЯНМАР, ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН МАЛИ, БУРКИНА ФАСО, НИЖЕР, ГАБОН ЗЭРЭГ ХАМГИЙН БОЛЖ БҮТЭХГҮЙ УЛСУУД БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Хэхэхэ 2026-04-27 202.9.46.185

Дээр нь бас хүүк байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж