Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаас хэдэн төгрөг хүртсэн бэ?

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаас хэдэн төгрөг хүртсэн бэ?

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаас хэдэн төгрөг хүртсэн бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.

Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63 мянга 242 төгрөгийн ногдол ашиг авах юм.

Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ард иргэдэд өмнө нь 2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол 2026 онд 63 мянган төгрөг олгох гэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу өмнө нь мэдээлэл хийхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, экспорт 28.7 хувь, борлуулалт 27.5 сая тонн байлаа. Өнгөрсөн 2025 онд үүссэн нөхцөл байдал гэвэл, нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийн хувьд тав, зургадугаар сард хамгийн доод хэмжээнд хүрсэн. БНХАУ-ын Ганцмод боомт дээр нэг тонн хатуу коксжих төрлийн нүүрсний үнэ 700 юань буюу 100 орчим ам.доллар болж ирсэн. Үүнтэй холбоотойгоор эхний хагас жилд нүүрсний борлуулалт, экспорт, биркийн арилжаа гээд маш олон үйл ажиллагаанд тодорхой хэмжээний тасалдал үүсч, борлуулалтын орлого буурсан. Гэхдээ 2025 оны долдугаар сараас хойш нүүрсний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэхээс гадна Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, салбар хоорондын уялдаа холбоог хангах хүрээнд гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо. Ингэснээр хил гааль гэх мэт бүх байгууллагын үйл ажиллагааг сайжруулахыг зорьж ажилласан. Мөн нүүрсний тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийсний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сард анх удаа 4 саяас дээш тонн нүүрсийг экспортолж, Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.

Мөн 2025 онд "Хуримтлалын сан"-д бид 375 тэрбум төгрөгийг хуримтлуулж, иргэдийн нэрийн дансан дээр нь мөнгө хуримтлагдаад явж байгаа. Мөн энэ мөнгөний тодорхой хэсгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 595 тэрбум төгрөгийг "Хуримтлалын сан"-д төвлөрүүллээ. Өнгөрсөн оны хувьд нүүрсний үнийн уналтаас шалтгаалан борлуулалтын орлого буюу биет хэмжээ нь 2024 онтой харьцуулахад огцом буураагүй. Сүүлийн хагас жилдээ нүүрсний экспорт, борлуулалт, тээврийг огцом нэмэгдүүлж, ажиллаж чадсан. Харин нэгж үнэ нь хоёр дахин унасантай холбоотойгоор 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, холбогдох санхүүгийн тайлангаа гаргасан. Компанийн тухай хуулиараа санхүүгийн тайлангаа гаргаж дууссанаас 50 хоногийн дотор хувьцаат компанийн зүгээс ногдол ашиг тараах, тараахгүй тухай шийдвэрийг хувьцаа эзэмшигчдээс ирүүлж, ТУЗ-өөс шийдвэрээ гаргадаг. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэр гарч, энэ шийдвэрийг гүйцэтгэх удирдлагын зүгээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-26 103.212.118.47

Эх орныхоо хишгээс хүртэх нь зөв л дөө Гэхдээ ганц удаа нийтээрээ татгалзаад нэр тэргүүнд шаардлагатай зүйлс рүү хөрөнгө оруулалт хиймээр санагдаж байна Жич : Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, спорт заал гэх мэт зүйлсийг санал асуулгаар шийдэж бүтээн байгуулвал бидний ирээдүй болсон хүүхдүүдэд хэрэгтэй юм даа

Avatar

Нэргүй 2026-04-26 66.181.189.65

Иргэд яахаараа хүртэх ашгаасаа татгалзах ёстой гэж.Төрд байгаа авилгатай тэмцэх хэрэгтэй шд.Зөвхөн нэг авилгачийн гэрээс тэрбуи ²-аар ёэлэн мөнгө гөрч бна.

Avatar

иргэн 2026-04-26 103.11.195.38

ингэж хүнд хэдэн төгрөг өгсөн болж бид авсан болж байхаар энэ мөнгөөрөө хэрэгтэй бүтээн байгуулалтаа хийж болдоггүй юм уу энэ мөнгийг авснаараа орд ард түмнийх үү би сайн ойлгохгүй байна төр засаг бодлоготой ажиллах хэрэгтэй байна даа жилд 100 мянга хүрэхгүй мөнгө авсан бид баялгийн эзэн гэдэгт сйан итгэхгүй ойлгохгүй байна.

Avatar

Нэргүй 2026-04-26 103.57.95.107

350.000 avmaaar bn

Avatar

Нэргүй 2026-04-26 172.58.243.16

МАН-ын Засаг,төр маань ард биднийхээ мөнгө төгрөгийг овоо аятайхан л идэж ууж бгаам бна, бид МАН-аа дахиад сонгоод өгнөө, улам схн идэж уугаарай !!!

Avatar

Зочин 2026-04-26 66.181.179.111

хүн шоолж байж тэнцэж ажилд ордог тусгай алба гэж дэлхийд ганц ч байдаггүй л юмдаа

Avatar

зочин 2026-04-26 66.181.160.64

Хулгайлдаг нь ихсээд тараадаг нь багасаад байгаа юм байна л даа

Avatar

Т1 2026-04-26 202.9.47.11

Нүүрсний хулгайчдын намын сонгуулийн шоу юм дөө..

Avatar

зочин 2026-04-26 202.9.46.228

юм бичих хүсэл ч алга

Avatar

Нэргүй 2026-04-26 103.57.95.163

хойтон 25 к бх гэсн шү

Avatar

shezorloo oygx t? 2026-04-26 66.181.177.89

Харуулах боломжгүй.

Avatar

timesofindia.indiatimes.com 2026-04-26 66.181.177.89

glx

Avatar

naigyi Ubchtei galzyy xylgaichse 2026-04-26 66.181.177.89

zzs xoish xybitsaa 24000 baisan texnikly chanjing #;

Avatar

tsyvcanNobsnyydXT 2026-04-26 66.181.177.89

akngl

Avatar

зочин 2026-04-26 202.126.91.188

адилхан нүүрс гаргаж зардаг орон нутгийн таван толгой нэгж хувьцаанд өнгөрсөн жил 6600 энэ жил 3500 төгрөг олгож байхад том толгойн өгч байгаа царайг

Avatar

Нэргүй 2026-04-26 202.126.91.188

адилхан нүүрс зардаг орон нутгийн таван толгой нэгж хувьцаанд өнгөрсөн жил 6600 энэ жил 3500 төгрөг олгож байна шүү дээ. гэтэл том толгой …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж